Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 594

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би,  “А*******” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““А*******” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 2200 м.кв газарт баригдсан 1 давхар обьектыг албадан буулгах шийдвэр гаргагүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул албадан буулгах шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““А*******” ОНӨААТҮГ-ын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““А*******” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 2200 м.кв газарт баригдсан 1 давхар обьектыг албадан буулгах шийдвэр гаргагүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул албадан буулгах шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ““А*******” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 2200 м.кв газарт баригдсан 1 давхар обьектыг албадан буулгах шийдвэр гаргагүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул албадан буулгах шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байх бөгөөд “А*******” ОНӨААТҮГ-аас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 тоот албан бичгээр Д.Х*******т олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээсээ бүрэн буюу хэсэгчлэн татгалзах эрхийг олгожээ. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ОНӨААТҮГ-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““А*******” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 2200 м.кв газарт баригдсан 1 давхар обьектыг албадан буулгах шийдвэр гаргагүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул албадан буулгах шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Н.ДУЛАМСҮРЭН