Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хумжиг овогт Гэндэнгийн Бд холбогдох эрүүгийн 1929003540170 дугаартай  хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг Цэций-Уулын 5-6 тоотод 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Эрдэнэтуяаг “гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар толгой, цээжин тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй гэв.

D:\ajil\2019 eruu\shiitgeh togtool\

Б.Эрдэнэтуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Г.Бы холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Б.Эрдэнэтуяагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Б.Эрдэнэтуяагийн гаргасан хүсэлт /хх-ийн 32-р хуудас/,

Г.Бы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Г.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 735 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Г.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

    Шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг Цэций-Уулын 5-6 тоотод 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Эрдэнэтуяаг “гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар толгой, цээжин тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Б.Эрдэнэтуяагийн гэрчээр өгсөн: “...Манай аав Б 2019 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг 10 минутын орчимд гэртээ согтуу ирээд унтаж амарсан. Өглөө 07 цагийн орчимд хичээлдээ явах гэж байхад аав архи нь гараагүй согтуу босож ирээд гэрээ цэвэрлэсэнгүй, гэрт юм хийсэнгүй гэж уурлаад гараа атгаж байгаад толгойруу 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Г.Бы холбогдогчоор өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед босож гал түлээд цай чанаад байж байтал манай охин Эрдэнэтуяа босоод утсаа оролдоод суугаад байхаар нь миний уур хүрээд хувцасаа янзал, толгойгоо угаа, хурдан хөдөл гэж шаардлага тавихад үл оошоогоод байх шиг болохоор нь 2-3 удаа алгадсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Б.Эрдэнэтуяагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Г.Бы яллагдагчаар өгсөн:“...би Эрдэнэтуяагийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 735 дугаартай“...Б.Эрдэнэтуяагийн биед зүүн чих, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Б өөрийн охин Б.Эрдэнэтуяагийн бие эрх чөлөөнд нь халдаж, 2-3 удаа цохиж Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэргийн буюу хөнгөн хохирол учруулсан энэхүү үйлдэл нь шууд санаатай үйлдэл бөгөөд нийгэмд учрах хор уршгийн хувьд хүний эрүүл мэнд бие эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг чиглэсэн хүний эрүүл мэндэд хохирол учруулдаг шинжтэй.

Г.Бы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарах тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Б.Эрдэнэтуяагийн “ ...гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө аавынхаа үгэнд ороогүйгээс болж ийм байдалд хүрсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 32-р хуудас/-ыг үндэслэн шүүгдэгч Г.Быг хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх...” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хумжиг овогт Гэндэнгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Г.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтзааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид

төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн4,37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ц.УРАНГУА