Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2016/00390

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирлага болгон
 
ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Эолбогдох зээлийн төлбөр 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдилан төлсөн 58,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 29,075 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 29,075 төгрөгийг хариуцагч Э.Эгаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ. 

4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                   ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН