| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0416/и |
| Дугаар | 515 |
| Огноо | 2015-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2015 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 515
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 3 дугаар *******т оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *******т оршин суух, ******* овгийн *******ын /РД: /
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 12405685,66 төгрөг гаргуулах, нотариатын үйлчилгээний төлбөр 3600 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.******* нь тус банкны Өмнөговь салбарын харъяа Цогтцэций тооцооны төвөөс анх 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №11 тоот зээлийн гэрээ байгуулж 3000000 /гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, эмчилгээний төлбөрт зарцуулах зориулалтаар 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №11-Н тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр 1000000 төгрөгийн цалингийн зээлийг эмчилгээнд зарцуулах зориулалтаар, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр /Б. хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон/ №11-2 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэмэлтээр 11900000 төгрөгийн цалингийн зээлийг өрхийн хэрэгцээнд зориулан тус тус зээлсэн. Зээлийн барьцаанд Өмнөговь аймаг Цогтцэций сумын төв Цэций уул 26-1 тоот дахь 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 7887896,96 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 1867853 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33826,06 төгрөг нийт 9789576,02 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй 799 хоног хугацаа хэтэрч байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардаж улмаар 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг өгч зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.
Иймээс банк 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №11-2 тоот нэмэлт зээлийн гэрээний 1.4.3 дахь заалтыг зөрчсөн тул 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №11-2 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар тасалбар болгон дараах хэмжээний төлбөрийг гаргуулах:
1/ Үндсэн зээлийн үлдэгдэл 8012103,04 төгрөг
2/ Зээлийн хүүгийн төлбөр 4006496,36 төгрөг
3/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 387086,26 төгрөг
Нийт 12405685,66 төгрөг
3. Нотариатын үйлчилгээний төлбөр 3600 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.
4. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах,
Жич: Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Х.*******, Б. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.*******, Б. нар нь Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь *******инд цалингийн зээлтэй. Уг зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй удаа дараа хугацаа хэтэрсэн тул Хаан Банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.
Үндэслэх нь:
Хариуцагч Х.*******, Б. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн “Х.*******, Б. нар нь Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь *******инд цалингийн зээлтэй. Уг зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй удаа дараа хугацаа хэтэрсэн тул Хаан Банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. 1. 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 тоот нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. 2. Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12405685 төгрөг 66 мөнгө гаргуулах тухай мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Бүрэн төлж барагдуулна. 3. Нотариатын зардал 3600 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 4. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахад маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ