Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/91

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга: Н.Ням

            Улсын яллагч: Д.Алимаа,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш,

            Шүүгдэгч: А.У-, Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн Б-ын Д-, Б- овгийн А-ын У- нарт холбогдох эрүүгийн 1927002090083 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум ___ тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Өвтийн ___ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хархорин сум дахь сум дундын 2 дугаар  шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

 Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 он 06 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

 Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэгдэж байсан, Б- овгийн Б-ын Д-, /РД: ___/

 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн А-ын У-, /РД:___/

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Д-, А.У- нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Д.П-ийг иргэн Д.Г-оос “Амгалан тайван байдал алдагдуулж, хүн дайрчих гээд байна” гэж гаргасан дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвтийн ___ багийн нутаг дэвсгэрт  оршин суух иргэн Д.Г-ийн хашааны гадна очиж албан үүргээ гүйцэтгэх үед нь заамдаж ,боох, нүүрэн тус газар нь цохих, хөл рүү нь өшиглөх, чулуугаар цохих, хувцасыг нь урах зэргээр хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Б.Д- нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Г- гэдэг айлд А.У-тай хамт орсон. Тэгээд Г- гэдэг айлаас гараад явж байхад цагдаа ирсэн. Цагдаа машины түлхүүр авах гээд байхаар нь өмднөөс нь татаж өмдийг нь урсан, цагдааг нэг удаа цохьсон. Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Манай аав Б- хүрч ирээд намайг авч явсан. Өөр зүйл санахгүй байна гэв.

Шүүгдэгч А.У- нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цэцэрлэгийн хүүхдээ авчихаад Г- ахын гэрт нь очсон. Гэтэл гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд Г- ахынхаас гараад явж байхад цагдаа гадаа ирсэн байсан. Тэгээд хүүхэд чарлаад уйлж байсан. Машины түлхүүр өгчих гэсэн чинь өгөхгүй болохоор нь машины түлхүүрээ авах гэж байгаад өмдийг нь урчихсан. Цагдааг нэг заамдсан. Цаашаа сайн санахгүй байна гэв.      

Хохирогч Д.П- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Бат-Өлзий сум дахь Цагдаагийн хэсэгт албан өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад 18 цаг 23 минутанд Д.Г-ийн ___ дугаарын утаснаас залгаж манай гэрийн гадна ___ улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс амгалан тайван байдал алдагдуулж хэл амаар доромжилж, хүн дайрчих гээд яваад байна гэх дуудлагын дагуу очиход уг автомашины хажуу талд А.У-, Б.Д- нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн зогсож байсан. Тухайн үед 2 иргэнийг шалгаж хэний автомашин болох, хэн жолоо барьж байгааг асуухад А.У- хэлэхдээ би жолоо барьж яваа юм. Чамд ямар хамаа байна гэж чанга дуугаар хэлсэн тэгэхээр нь би уг тээврийн хэрэгсэлийн түлхүүрийг авч аюулгүй байдлыг нь хангахад А.У- түлхүүр өг гэж заамдсан. Тэгсэн чинь цаанаас нь Б.Д- ирж хоёулаа нийлээд би ухаан алдах шахан арай гэж гарыг нь салгаад өөрийн  унаж явсан машин руу гүйн очиж утсаа аван Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Дуудлага мэдээллийг өгөөд машинаасаа бууж ирэхэд А.У- нь чи миний машины түлхүүрийг авдаг хэн бэ гэж өмднөөс татаж баруун талын хэсгийг нилэнхүйд нь урсан. Тэгтэл Б.Д- араас нь ирээд дахин хоёул нийлж заамдаж боогоод Б.Д- хэлэхдээ чам шиг банди намайг Бат-Өлзий суманд амжихгүй шүү, алаараа эргэсэн банди минь ална шүү, чамайг цагдаагийн албанаас халуулна гэж хэл амаар доромжилж байхад Б.Д-ын аав Б- гарч ирээд Д-ыг авч явах үед чулуу шидэж миний шанаан тус газар онож, тэгээд Б- гэгч Д-ыг аваад явсан”...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр хуудас/  

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээ би мэдэж байна. Тухайн хоёр залууг гарсны дараа О- эгч бид хоёр араас нь гарахад тэр хоёр залуу нийлээд цагдааг заамдаад боочихсон, цохиж өшиглөж байгаа харагдсан. Нилээн согтуу тасарсан шинж байхгүй байсан. Цагдаагийн алба хаагч тухайн хоёр залууд гар хүрээгүй, хэл амаар доромжлоогүй. Харин нөгөө хоёр залуу ална шүү пизда минь гээд л цагдаа руу дайраад байсан. Өндөр залуу нь чулуу барьж байгаад цээжин хэсэг рүү цохиж, дараа нь гараараа толгой, нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохьсон, нөгөө жижигхэн залуу нь толгой руу нь болон биеийн бусад хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж чулуу шидэж гараараа мөн цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 49-50 дугаар хуудас/

Гэрч Р.A-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би З-ийн гэрийн эсрэг талд байрлах уурын зуухны хашааг өрж байсан юм. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирээд 1 цагдаа бууж ирэхэд З-ийн хашаа руу орсон 2 залуу цагдаатай маргалдаж байгаад гэнэт цагдаагийн алба хаагчийг хоёлуу нийлээд заамдаж боогоод, цохиж өшиглөж байсан. Тухайн хоёр залуу цагдаагийн алба хаагчийг зодож, цохиж байхад нэг жижиг цагаан автомашин ирээд өндөр залууг аваад явж байгаа харагдсан, нөгөө жижигхэн залуу нь цагдаагийн өөдөөс хэрүүл өөдөөд цохиж өшиглөөд, чулуу шидээд л байсан. Тэр хоёр залуу цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, урдаас нь дайрч хоёулаа нийлээд заамдаж боогоод цохиж зодож байсан. Тэр үед цагдаагийн алба хаагч тухайн 2 залууд гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 51-52 дугаар хуудас/

                Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 428 дугаартай дүгнэлтэд  “1.Үзүүлэгч Д.П-ийн биед тарих доргилт, хүзүү хоолой, цээжний баруун зүүн дээд хэсэг, зүүн эгэм, баруун гарын бугалганд зулгаралт, цус хуралт, толгойн дагз, зүүн гарын 5 дугаар хуруунд хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн /хх-ийн 63 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол / хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хохирогч Д.П-ийн гэмт хэрэг гарах үед өмсөж явсан хувцсыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-ийн 24-29 дүгээр хуудас/,

Хохирогч Д.П-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд,/хх-ийн 20-24 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Д-, А.У- нар нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Д.П-ийг иргэн Д.Г-оос “Амгалан тайван байдал алдагдуулж, хүн дайрчих гээд байна” гэж гаргасан дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Д.Г-ийн хашааны гадна очиж албан үүргээ гүйцэтгэх үед нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.П-ийн мэдүүлэг /хх 30-34/, гэрч Б.С-, Р.А- нарын мэдүүлгүүд /хх 49-50, 51-52/, Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 428 дугаартай дүгнэлтэд  /хх 63/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хохирогч Д.П-ийн гэмт хэрэг гарах үед өмсөж явсан хувцсыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-29/, хохирогч Д.П-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 20-24/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч А.У-, Б.Д- нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.  

          Иймд шүүгдэгч А.У-, Б.Д- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч А.У-, Б.Д- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч А.У-, Б.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

          Шүүгдэгч А.У-, Б.Д- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшсэн, учруулсан хохирлыг төлсөн  зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүнд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан тул шүүхээс шүүгдэгч А.У-, Б.Д- нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоов.

          Шүүгдэгч Б.Д-, А.У- нар нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацааг тогтоож,

             шүүгдэгч Б.Д-, А.У- нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

            шүүгдэгч Б.Д-, А.У- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

            хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пудволк 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.П-ид буцаан олгож,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д-, А.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

            шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д-, А.У- нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэв.

   Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.У-, Б.Д- нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, дугаар зүйлийн 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овгийн Б-ын Д-, Б- овгийн А-ын У- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Б-ын Д-ыг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар Б- овгийн Б-ын Д-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн А-ын У-ыг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн А-ын У-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөг торгох ялыг нэмж нийт 4200 нэгж буюу 4.200.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нийт 4200 нэгж буюу 4.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, А.У- нар нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар  хугацааг тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, А.У- нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

            6. Шүүгдэгч Б.Д-, А.У- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пудволк 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.П-ид буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д-, А.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д-, А.У- нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН