| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0491/и |
| Дугаар | 516 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 516
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” Өмнөговь салбар
Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг *******ны байр,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* овогтой ******* /РД: *******/
8844398,65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч *******ны Өмнөговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь тус банктай дараах зээлийн гэрээ байгуулан нийт 14000000 төгрөгийн зээлийг авсан билээ.Үүнд: ЗГ5205016264 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 14000000 төгрөгийг сарын 1,70 хувийн, жилийн 20,40 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээл барагдуулах талаар удаа дараа амлалт өгч байсан ч 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш огт төлөлт төлөөгүй 246 хоног хугацаа хэтэрсэн. Иймд зээлдэгч ******* овогтой *******оос 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7623855,04 төгрөг, үндсэн хүү 1170506,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50037,35 төгрөг, нийт 8844398,65 төгрөгийг гаргуулж өнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие *******наас 14000000 төгрөгийн зээлийг авсан билээ. 2016 оны 01 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээлийн төлбөр 7623506,04 төгрөг, үндсэн хүү 1170506,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 501037,35 төгрөг, нийт 8844398,65 төгрөгийг төлөхөө мэдэгдэж байна гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн талбартаа: “******* овогтой ******* миний бие *******наас 14000000 төгрөгийн зээлийг авсан билээ. 2016 оны 01 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээлийн төлбөр 7623506,04 төгрөг, үндсэн хүү 1170506,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 501037,35 төгрөг, нийт 8844398,65 төгрөгийг төлөхөө мэдэгдэж байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ