Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/16

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1929001640096 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор “Ульган Сар транс” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн 98-71 ӨМА улсын дугаартай автомашины 90-28 АЧ улсын  дугаартай чиргүүлд 359 кг ямааны мах, 239 кг малын дайвар бүтээгдэхүүнийг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай нэг найзыг эгч нь болох Дэлгэрмаа гэж хүнтэй танилцсан.  Тэр хүнтэй “Эрхэм сүлд” ХХК дээр ачилт хийх гээд наадмын талбайн тэнд уулзсан. Надад 1 шуудайг 200 юаниар авч явах санал тавьсан.  Анх ярихдаа 15 килограмм мах буюу дайвар бүтээгдэхүүн дайна гэж хэлж байсан. Тэгээд гааль дээр гаалийн үзлэг шалгалтанд баригдсан гэв.

  - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/

- Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

- Гашуун сухайн хилийн боомт дахь ЭИХХЦХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Э.Батсүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 12-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 23-24-р хуудас/,

- Эд мөрийн баримтыг устгах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЗЗ/229 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 25-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Бараа бүтээгдэхүүний устгалын акт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-43-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай “Махны төрөл тодорхойлох” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гүнсамбуугийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Нямдоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Билгүүний өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Бн иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, зөрчилд холбогдсон эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 66-79-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор “Ульган Сар транс” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн 98-71 ӨМА улсын дугаартай автомашины 90-28 АЧ улсын  дугаартай чиргүүлд 359 кг ямааны мах, 239 кг малын дайвар бүтээгдэхүүнийг нууж Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:

- гэрч Б.Гүндсамбуугийн: “...9871 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 9028 АЧ чиргүүлнээс хар боодолтой эд зүйл буулгаж байсан. Буулгасан шуудайтай зүйлийн задалж үзэхэд бог малын мах, малын дотор гэдэс гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

- гэрч С.Нямдоржийн: “...Уг тээврийн хэрэгслийн 9028 АЧ улсын дугаартай чиргүүл дээрх нүүрс дунд 15 хэсэг хар өнгийн уутанд боосон 359 кг бог малын мах, 10 хэсэг шар өнгийн шуудайтай бод малын сархинаг илэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

- гэрч Э.Билгүүний: “...Стратегийн хүнсийг Экспортлох, импортлох, зөвшөөрөл олгох журмын 3.6-д заасан хүнсний нэр, төрөл, багцийн хэмжээг заасан албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, эрхэлж байгаа хүнсний төрөл, татварын албаны тодорхойлолт, аудитаар баталгаажсан сүүлийн жилийн санхүүгийн тайлангийн хуулбар, итгэмжлэл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, стандартын шаардлага хангасан үйлдвэрийн байртай болохыг баталсан мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт, экспортлогч улсын үйлдвэр, эсхүл түүний гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ, яамтай бодлогын гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй талаар мэдэгдсэн албан бичиг зэрэг шаардлагууд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавигддаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №7 дугаартай “Махны төрөл тодорхойлох” шинжээчийн: “...1. Дээрх эд зүйл нь малын мах мөн байна. 2. Мэдрэхгүйн эрхтэний үзлэгээр өөхөн бүрхүүлийн тогтоц, махны хэмжээ, өнгө бүтцээс харахад бог малын мах мөн байна. 3. Дээрх зүйл нь мал, амьтны дайвар бүтээгдэхүүн мөн байна. 4. Мэдрэхүйн эрхтэний үзлэгээр өөхөн бүрхүүлийн тогтоц, махны хэмжээ, өнгө бүтцээс харахад бод малын мах мөн байна. 5. Мэдрэхүйн эрхтэний үзлэгээр дээрх мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн нь гадны зүйлээр бохирлогдсон, үнэр орж ногоорсон, мал эмнэлгийн ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ байхгүй, гадны вакцин, туулгалтанд хамрагдсан хугацааны талаарх мэдээлэл байхгүй учир хүнсэнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/ болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Монгол Улсын гаалийн хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтад орсон бараа буюу бог малын мах, дайвар бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хохирол төлбөрийн хувьд:

Хэргийн материалд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Өөрөөр хэлбэл түүний хувийн байдлын хувьд ял шийтгэл эдэлж байгаагүй, өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, уг гэмт хэргийн зүйлээс гэмт хэргийн хор аюулын шинж чанарыг үнэлж дүгнэлээ.

Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдсан нийтдээ 359 кг малын мах, 239 кг малын дайвар бүтээгдэхүүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/229 дугаартай шүүгчийн захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын дэргэдэх устгалын комисст шилжүүлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Бараа бүтээгдэхүүний устгалын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн актаар утгасан тул шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй болно.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борлууд овогт Баярмагнайгийн Бг хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 1 500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА