| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0014/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/25 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Иргэний хариуцагч: Б.Маралмаа,
Шүүгдэгч: А.Э, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хас овогт Алтангэрэлийн Эт холбогдох 1929000520169 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг нүүрс тээврийн авто замын Ухаа худаг уурхай талаасаа 67 дахь км-т 80-50 ӨМҮ улсын дугаартай SHACMAN маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 58-79 ӨМӨ улсын дугаартай, ВИ-3 маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн иргэн Ц.Түвшинбаатарын биед баруун 5, 6-р хавирганы эгэмийн дунд шугамаарх хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нүүрс ачаад явж байтал миний урд эвдэрсэн машин замаа чөлөөлөөд зогсож байсан. Тэгээд явж байтал урдаас машинууд ирж явсан, би аваараа татаад их гэрлээ өгөхөд урд талын 2 машин надад зам тавьж өгсөн. Тэгээд би замын зураас голлоод явж байхад зам тавьж өгсөн 2 машиныг намайг мөргөсөн машин тойрч ирээд намайг мөргөсөн. 1 дүгээр чиргүүл яг өнгөрөх гэж байхад орж ирж миний нэгдүгээр чиргүүлийн арын тэвшрүү мөргөсөн. Буугаад ирэхэд 2 жолооч тэр 2 жолоочийг загнаад зогсож байсан” гэв.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-41-р хуудас/
Хохирогч Ц.Түвшинбаатарын өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчим Цагаан хаднаас “Эрдэнэс таван толгойн” уурхай орох гээд нүүрс тээврийн засмал замын 68 дахь км-т ВИ-3 маркийн 58-79 ӨМӨ улсын дугаартай ачаагүй тээврийн хэрэгсэл жолоодоод явж байтал урдаас ачаатай давхар чиргүүлтэй тээрийн хэрэгсэл гэнэт гараад ирэхээр нь би замын хажуу талруу зам тавьж өгөөд шорооруу ортол нөгөө машин шахаад замын хөвөөрүү орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зөв талын толийг хамахаар нь тоормос гишгэтэл машин хазгай газар явж байсан болохоор гуядаад эргэсэн. Тэгээд нөгөө машин тэр чигээрээ толгой хамаад машин хайчлагдаад зогссон нөгөө машин чигээрээ яваад замын баруун гар талд очоод зогссон. Би кабиндаа хаалга онгойлгох гээд сууж байтал нэг залуу ирээд намайг буулгаж авсан. Тэгээд би машин хамсан жолоочийг ирэх болов уу гээд хараад зогсож байтал ирэхгүй байхаар нь хүрээд очсон чинь хижээл насны сахалтай хүн “чи намайг сайхан ажилд орсон байтал ажлаас салгачихлаа” гээд өөр юм хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Амарсайханы өгсөн: ”Хавтаст хэрэгт авагдсан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр 24 935 000 төгрөг гарсан. Манайх энэ үнийн дүнг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,
Гэрч Г.Сугир-Эрдэнийн өгсөн:”...маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 29-ний 15 цаг өнгөрөөгөөд чирэх машин ирээд 16 цаг 20 минутын үед толгойг нь салгаад өөр толгой залгаад машинаа засварлаж байтал 17 цагийн үед байх давхар чиргүүлтэй “Хаан шоргоолж” ХХК-ийн тээврийн хэрэгсэл намайг тойроод урсгал сөрөөд гартал түс тас гээд явсан. Тэгээд би мөргөлдсөн жолооч дээр очоод “бие хаа чинь гайгүй юу, кабинаасаа гарч чадахнуу” гэж асуусан чинь нөгөө залуу “гарчих юм шиг байна”гээд суугаад байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Шинжээчдийн багийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 287 дугаартай:”...80-50 ӨМҮ улсын дугаартай SHACMAN маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Алтангэрэл овогтой Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн зөрчсөн үйлдэл нь уг осол, хэрэг гарахад нөлөөлсөн байх магадлалтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 104-р хуудас/,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13037620 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-79-р хуудас/,
Авто тээврийн үндэсний төв Цогтцэций салбарын шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 114 дугаартай:
шугамаарх хугарал гэмтэл тогтоогдлоо.
хугацаанд, зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой.
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Яллагдагч А.Эийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 113-р хуудас/
Шүүгдэгч А.Эийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч А.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119-р хуудас/,
Шүүгдэгч А.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 115-118-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч А.Э нь 80-50 ӨМҮ улсын дугаартай SHACMAN маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Ц.Түвшинбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсаныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч А.Э нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасны дагуу шүүгдэгч А.Э нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг нүүрс тээврийн авто замын Ухаа худаг уурхай талаасаа 67 дахь км-т 80-50 ӨМҮ улсын дугаартай SHACMAN маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тухайн гэмт хэргийг үйлдсэн өдрөөс хойш 1 жил өнгөрсөн тул шүүгдэгч А.Эийг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн” гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар: Шүүх хуралдаанд иргэний хариуцагч Б.Маралмаагаас гаргасан мөрдөн байцаалт руу буцааж хэргийг дахин хянуулах хүсэлтийг хангахгүй орхисон, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ц.Түвшинбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
заасныг журамлан шүүгдэгч А.Эт холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА