| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0504/и |
| Дугаар | 517 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 517
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь *******
Хариуцагч: Өмнөговь аймгийн Сэврэй сумын 2-р баг ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/
2,378,893 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь 2013 оноос 2014 онд “*******” ХХК-ны Сэврэй сумын ******* ажиллаж байсан. 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 10960050 борлуулалтын орлогын дутагдал илэрсэн юм. Энэ дутагдалаа бусад албан байгууллагатай тооцоо нийлсэн акт үйлдэх байдлаар хууран мэхэлсэн ба цагдаагийн байгууллага шалгаж улмаар прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тооллогоор илэрсэн 10960050 төгрөгийг дутагдлаас Н.******* нь 7436657 төгрөгийг төлж барагдуулсан байсан. Үлдэгдэл 3523393 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард өгнө гэж тохиролцон бичиг хийж өгсөн. Одоогоор 1144500 төгрөгийг төлж үлдэгдэл 2378893 төгрөгийг ажил хийж төлнө гэсэн боловч одоог хүртэл утсаа авалгүй, хил дээр ажил хийж байгаа мөн Улаанбаатарт эгчийгээ асарч байгаа гэх мэтээр шалтаг тоочин зугтаагаад тохиролцсон хугацаандаа төлж барагдуулахгүй байна. Иймд Н.*******гээс борлуулалтын орлогоос дутаасан 2378893 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Н.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ХасБанкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4.179.610,32 мөнгө гаргах үнийн дүн дээр маргаан байхгүй.Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно. Татгалзах зүйлгүй мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Үндэслэх нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Н.******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4179610,32 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийн дүн дээр маргаангүй гэжээ” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.******* ******* ХХК-ийн 4179610,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Н.******* 4179610,32 төгрөгийг нэхэмжлэгч “******* ” ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53012 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид 26506 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 26506 төгрөгийг тус тус гаргуулж “Төрийн Банк ” ХХК-нд олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ