Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2016/00352

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 14.786.753 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 7.393.377 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 7.393.377 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115.942 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

        

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ