| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0516/и |
| Дугаар | 518 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 518
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “******* ” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* овогой ******* /РД:*******/
4,179,610.32 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “ХасБанк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь ХасБанктай 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 118001087 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5000000 /таван сая/ төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авч өөрийн өмчлөлийн Өмнөговь Даланзадгад сум 1-р баг ******* тоотын Ү-1105001509 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ******* тоотын Ү-1105000754 улсын бүртгэлийн дугаартай түүхий эдийн цэг, Г.-1105000268 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч Н.******* нь 1180010487 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлээд байна. Тус зээлийн гэрээний 3.3-д заасны дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнх нь дагуу ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. ХасБанк зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дахь хэсэг “зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэсэн заалтыг үндэслэн гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
1.1180010487 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 3333333,32 төгрөг, хүү 819770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26507 төгрөг нийт 4179610,32 төгрөгийг Н.*******ээс гаргуулах,
2. Дээрх төлбөрийн сайн дураар төлөөгүй тохиолдолд 1180010487-01 баталгаат ипотекийн гэрээнд заасан Өмнөговь Даланзадгад сум 1-р баг ******* тоотын Ү-1105001509 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ******* тоотын Ү-1105000754 улсын бүртгэлийн дугаартай түүхийн эдийн цэг, Г-1105000268 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар гэсэн барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “*******гийн ******* ХасБанк банкны нэхэмжилсэн 4.564.130 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийн дүн дээр маргаангүй гэжээ” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******гийн ******* “ХасБанк” ХХК-ийн 4.564.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч *******гийн ******* 4.564.130 төгрөгийг нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХасБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81823 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид 40911 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 40911 төгрөгийг тус тус гаргуулж “Төрийн банк” ХХК-нд олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ