Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0080

“Г” ХХК, “Х м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, цахимаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Б.М, “Х м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, өмгөөлөгч Ө.С, Ч.У, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газраас байгуулагдсан тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 752 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Г” ХХК, “Х м” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 752 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Б” ХХК-д тендерт шалгарсан, гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн захиргааны акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Б” ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” НХААГ-20/0104 тоот гэрээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” НХААГ-20/0104 дугаар тендерт “Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Г” ХХК-тай “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, мөн өдрийн “Х м” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан 02/1724 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, тус тендерт “Б” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Б” ХХК-тай байгуулсан “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” НХААГ-20/0104 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, НХААГ-20/0104 дугаар тендерийн сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах” шаардлага бүхий “Х м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тендерийн Үнэлгээний хороо нь “Х м” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг үнэлэн тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу татгалзсан. Гэвч шаардлага хангаагүй “Б” ХХК-ийн тендерээс татгалзаагүй хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж буй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Xудалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана” гэж заасан “X м” ХХК-ийн өрсөлдөх тэгш боломжтой байх эрхийг зөрчсөн. Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийн ерөнхий болон тусгай шаардлага, шалгавар үзүүлэлтүүдийг хангаагүй “Б” ХХК-ийг тендерт шалгаруулахгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин хийх ёстой байсан. Хэрэв шийдвэрт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд байвал тендерийн асуудлаар маргаан үүсгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэх аюултай болно. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтад тендерт оролцогчийн захиалагчийн шийдвэрт гомдол гаргах, маргах эрхийг хуульчилсан байдаг. Үүнээс үзэхэд тендерт оролцогч мөн л бол маргах эрхийг хуулиар олгосон баталгаа болно. Нэхэмжлэгч “Х м” ХХК зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, захиалагчийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй байхад шүүх “тендерээс хасагдсан оролцогч бусад оролцогчийн шаардлага хангасан эсэхтэй маргах байдлаар хамгаалуулах эрх биш” гэж дүгнэж буй нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн зүйл болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар тусгаагүй байвал бүрдүүлбэр хангуулах, эсхүл нэхэмжлэлийг буцаах зохицуулалттай. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа “маргах эрхгүй” гэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй мэтээр дүгнэх боломжгүй байна. ...Үнэлгээний хороо “Б” ХХК-ийн гэрчилгээ олгосон үйлдвэрлэгчийн нэр, хугацааны хувьд зөрүүтэй, хүчингүй байгаа талаар тодруулаагүй, ажиллагаа хийгээгүй, хурлын тэмдэглэл, тендерийн дахин үнэлгээний тайлан зэргээс харагдаж байна. Гэтэл шүүх “Б” ХХК нь үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тодорхойлолтыг ирүүлэх шаардлагыг хангасан гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгахааргүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг зөрчиж нотлох баримтад үндэслээгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан. “Авто тээврийн үндэсний төв”-ийн Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журмын дагуу А ангиллын хүрээний ажил үйлчилгээнд “Автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг шууд хангахтай холбоотой агрегат, зангилаа, механизмын иж бүрэн засвар үйлчилгээ, оношлогоо хийх” гэж заасан шаардлагыг Үнэлгээний хорооноос шаардсан хэвээр байсан бөгөөд “Б” ХХК нь А2 болон С1 ангиллын гэрчилгээг ирүүлсэн нь тендерийн шаардлагад заасан А1 буюу хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой засвар, үйлчилгээг иж бүрнээр хийх гэсэн шалгавар үзүүлэлтийг хангах чадавхгүй, А2 буюу хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой засвар үйлчилгээг зөвхөн төрөлжсөн хэлбэрээр гүйцэтгэх чадавхтай компани болох нь тогтоогдож байна. Үүнд “Б” ХХК тайлбар хийж чаддаггүй. Мөн MNS5025:2010 хүчингүй болсон боловч MNS5025:2020 стандарт орлон батлагдсан ба Зам, тээврийн сайдын 2016 оны 4 сарын 12-ны өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-аар А1 ангилал нь “хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой бүх агрегат, механизм, зангилааны засвар, үйлчилгээг иж бүрнээр хийх” гэж, А2 ангилал нь “Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой бүх агрегат, механизм, зангилааны засвар, үйлчилгээг төрөлжсөн хэлбэрээр хийх” гэсэн. Үүнээс үзвэл MNS5025:2010 хүчингүй болсон ч орлох журам гарсан, ангилал тогтоох шалгуур үзүүлэлтүүд журмаар зохицуулагддаг тул А1, С1 гэрчилгээг шаардах, үнэлэх боломжтой байна. Техникийн тодорхойлолтоос зөрүүтэй тээврийн хэрэгсэл санал болгосон тул тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 19.1-т “Б” ХХК-ийн хүргүүлсэн тендерээс татгалзах ёстой байсан. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-иин 19.1-т “Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана” гэж хатуу заасан ч тендерийн Үнэлгээний хороо ТОӨЗ-ийн 19.1-т заасан заалтыг үнэлгээнд огт харгалзаагүй байна. “Б” ХХК нь өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх шаардлагыг хангаагүй, “Б” ХХК мэргэжлийн засвар үйлчилгээний төвийг 2019 оноос эхлэн ажиллуулж байна гээд сэлбэгийн дэлгүүр болон засварын газрын зөвхөн зургийг ирүүлсэн байна. Гэвч энэхүү зургууд тухайн засварын газар “Б” ХХК-ийн эзэмшил гэдгийг нотлохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох  хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар өөрчлөлт оруулж, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Х м” ХХК нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газраас байгуулсан Тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан:

1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” НХААГ-20/0104 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, дүгнэлтийг хүчингүй болгуулах,

2. “Х м” ХХК-ийн тендерээс татгалзсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02/1724 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” НХААГ-20/0104 дугаартай тендерт “Б” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Б” ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” НХААГ-20/0104 дугаартай гэрээг хүчингүй болгуулах,

5. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” НХААГ-20/0104 дугаартай тендерийн шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         “Х м” ХХК дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй бол тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулах ёстой байтал тендерийн баримт бичгийн ерөнхий болон тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй “Б” ХХК-ийг шалгаруулж байгаа нь хууль зөрчсөн” гэж маргасан.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг холбогдох хуулийн заалтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарласан “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцогч “Г” ХХК, “Х м” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тендер шалгаруулалттай холбоотой гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд 2020 оны 07 дугаар 17-ны өдрийн 6-1/4818 дугаар албан бичгээр хариу өгөхдөө ““Х м” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй, харин “Б” ХХК-ийн ирүүлсэн чанарын гэрчилгээнүүд шаардлага хангасан эсэх, “Foton international Trade” компанийн гэрээт борлуулагчийн гэрчилгээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-нд дууссан, “B” компанитай 2020 оны 1 дүгээр сарын 10-нд байгуулсан гэрээт борлуулагчийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл заасан байх тул гэрчилгээ олгосон үйлдвэрлэгчийн нэр, хугацааны зөрүүг нягтлах, А2 ангиллын гэрчилгээтэй байгаа нь А1 ангиллын гэрчилгээтэй байх шаардлагад нийцэхгүй, Ch” компаниас “Б” ХХК-ийг албан ёсны борлуулагч биш гэсэн мэдэгдэл ирүүлсэн тул тодруулах” гэсэн үндэслэлүүдээр гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ.

 Дээрх мэдэгдлийн дагуу Тендерийн үнэлгээний хороо 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийж нэр бүхий 4 компанийн тендерээс шаардлагад нийцээгүй үндэслэлээр татгалзсан дотор “Х м” ХХК багтсан, тус компанийн тендерээс “Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт болон харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулж ирүүлээгүй нь ТОӨЗ 19.1-д заасныг, барааны жагсаалт, бараа нийлүүлэлтийн хуваарь, холбогдох үйлчилгээний жагсаалт, гүйцэтгэлийн хуваарь ирүүлээгүй нь ТОӨЗ 13-т заасныг, CIP үнэ /даатгал, татвар, сургалт, суурилуулалт болон эцсийн цэг хүртэлх бүх зардал багтсан үнэ/ тооцож ирүүлээгүй нь ТОӨЗ 15.9 /б/. /1/-д заасныг тус тус хангаагүй” гэх үндэслэлээр дахин татгалзсан, харин “Г” ХХК, “Б” ХХК нарыг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзээд үнэлгээ хийсэн үйл баримт тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлээр захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг тендер сонгон шалгаруулалтад оролцогчид хангаж байгаа талаар хянан үзэж “тендерийн шаардлагад нийцэх эсэхийг тогтоох” харилцааг,  28 дугаар зүйлээр шаардлагад нийцсэн гэж үзсэн “тендерт үнэлгээ хийх” харилцааг, 29 дүгээр зүйлээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох харилцааг тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн ирүүлсэн тендер нь дээрх хуулийн зохицуулалтын “тендерийн шаардлагад нийцэх эсэхийг тогтоох” үе шатанд хасагдсан, ийнхүү хассан үндэслэлтэй холбогдуулан маргаагүй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А-1/1310 тоот, 06 дугаар сарын 30-ны өдрийн 02/1551 тоот албан бичгүүдээр тендерийн баримт бичигт заасан чадавхийн шаардлага тодорхойлох шалгуур үзүүлэлтийн материалуудыг дутуу илгээсэн, ирүүлээгүй талаар мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан бөгөөд “Х м” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийг хянан үзэх шатанд шаардлагад нийцээгүй үндэслэлээр татгалзагдсан, ийнхүү татгалзсан үндэслэлийг өөрөө хүлээн зөвшөөрсөн энэ тохиолдолд “өрсөлдөх тэгш боломж”-ийг олгоогүй гэж үзэхгүй.

Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан “тендерийг үнэлэх” үе шатанд “Г” ХХК болон “Б” ХХК шалгарч, эдгээр компаниудын тендерт үнэлгээ хийсэн байх атал зөвхөн “Б” ХХК-ийн ирүүлсэн тендертэй маргаж, зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэх үндэслэлээ “тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулах ёстой, дахин явуулсан тохиолдолд манай компани оролцож тэгш өрсөлдөх эрхээ хангуулна” гэж тайлбарлаж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан ч “Г” ХХК нь үнэлгээ хийх үе шатанд шалгарсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулах үндэслэл бий болохгүй.

Иймд “Х м” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, нэхэмжлэлдээ тодорхойлсон зөрчигдсөн гэх эрх нь сэргээгдэх боломжгүй, “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах ёстой байсан гэх үндэслэлээр маргаж хамгаалагдах эрх биш, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Шүүх тендерт оролцогч “Х м” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзээд захиргааны хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн нь зөв бөгөөд “маргах эрхгүй” гэх үндэслэлээр бус “хамгаалагдах эрх биш” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрт дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа “маргах эрхгүй” гэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй мэтээр дүгнэх боломжгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Харин “Х м” ХХК-ийн тухайд сэргээгдэх хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй байгаа энэ тохиолдолд “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт тавигдсан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхэд шүүх дүгнэлт өгөхөөргүй байжээ.

Гэвч, “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт тавигдсан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхтэй холбоотойгоор хууль зүйн дүгнэлт өгсөн нь шийдвэрт нөлөөлөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан “гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, авто үйлчилгээ үзүүлэх А1 ангилалгүй, техникийн тодорхойлолтоос зөрүүтэй тээврийн хэрэгсэл санал болгосон, өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх шаардлагыг хангаагүй” гэх агуулгаар гаргасан гомдлын үндэслэлүүдэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч “Г” ХХК энэ шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, тус компанийн нэхэмжлэлээр анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар оролцогчид тайлбарлаж байх тул “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг хуулиар тогтоосон богиносгосон хугацаанд хянан шийдвэрлэдэг бөгөөд ийнхүү шуурхай шийдвэрлэх нь төсвийн тогтвортой байдал, хариуцлагатай байх зарчмыг баталгаажуулсан, худалдан авах үйл ажиллагаа хэрэгжих боломжгүй болох зэрэг олон эрсдлээс хамгаалсан ач холбогдолтой байдаг тул тухайн тендерийн үйл ажиллагаатай холбоотой тендерт оролцогчдоос гаргасан нэхэмжлэлийг нэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь зохимжтойг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                ШҮҮГЧ                                                      Д.Батбаатар      

                ШҮҮГЧ                                                        Г.Билгүүн

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН