| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0083/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/88 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/88
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Иргэдийн төлөөлөгч: Д.О-,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х- овогт Д-ын Д-д холбогдох 1927001950070 дугаартай, 146/2019/0083/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймаг, Бүрд сум, 1 дүгээр баг, ___ гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ___ регистрийн дугаартай, Х- овогт Д-ын Д-.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутаг “___” гэх газарт байх Б.А-гийн гэрийн гадаа хохирогч Г.Б-тай маргалдан улмаар түүний зүүн гарын бугалга, хэвлий тус хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутаг “___” гэх газарт байх Б.А-гийн гэрийн гадаа хохирогч Г.Б-тай маргалдан улмаар түүний зүүн гарын бугалга, хэвлий тус хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Намайг саахалт айлынд очиход архи, айраг уучихсан бүгд согтуу байсан. Намайг гаднаас согтуу ирсэн гэж худлаа ярьж байна. Би хонь малаа хураагаад явж байсан. Г.Б-ынд айраг уух гээд ороход согтуу байсан. Тэгээд Г.Б- өөрөө агсан тавиад чи муу гуйлгачин гээд намайг загнаад байсан. Миний өвөлжөө барих гэж байсан газар дээр саравч барьсан байсан тэрнээс болоод маргалдсан. Намайг чамд ямар олон мал байгаа биш гэж доромжилсон. Тэгээд Г.Б- намайг боож унагаасан. Гэтэл айлын хүмүүс нь салгасан. Тэгээд намайг гараад явахад араас гарч ирээд дахиад боосон. Тэр үед нь миний ухаан санаа балартсан байсан. Хүмүүс чи хүн алчихлаа гээд хашгираад байхаар нь хартал хутгалчихсан байсан. Нэг мэдэхэд тийм зүйл болсон байсан. Тэр үед миний ухаан балартсан байсан. Надтай хамт архи уусан гэсэн байна лээ тэр өдөр би архи уугаагүй. Маргааш нь Улаанбаатар хот руу найранд явах ажилтай байсан болохоор өдөр нь малаа тоолоод завгүй байсан. Тэгээд орой нь саахалт айлындаа айраг уух гээд ортол Б.А-, Г.Б- 2 архи, айраг уугаад сууж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Д.Д- нилээн согтуу орж ирсэн. Тэгээд бид нар юм ярьж байгаад Б.А- Д.Д-д шилтэй архинаас 2, 3 жижиг аягаар өгч байгаа бололтой байсан. Тэгээд юм ярьж сууж сайсан чинь Д.Д- согтуурхаж над руу хандаж чи муу гуйлгачин манай нутгаас малын саравч хороогоо аваарай, малын саравч хороогоо авахгүй бол танай малын саравчийг шатаана шүү гэж хэлсэн. Тэгээд Д.Д- бид хоёр хоорондоо маргалдаж Д.Д- над руу дайраад байхаар нь Д.Д-г заамдаж аваад Д.Д- бид хоёр барьцалдаад авсан. Б.А- Д.Д- бид хоёрыг салгасан. Тэгээд гэрийн гадаа Л.Д- согтуурхаж над руу дайраад байхаар нь би буцаад Б.А-гийн гэрт ороод сууж байсан чинь Д.Д- гэрийн гадаа согтуурхаж Г.Б- чи муу гуйлгачин хэзээ юутай байсан юм, би танай малын саравч хороог шатаана гээд хашигчаад байсан. Тухайн үед миний уур хүрээд Б.А-гийн гэрээс гарч газраас чулуу аваад Д.Д- руу далайсан чинь Б.А- гүйж ирээд миний чулуунаас бариад авсан яг тэр үед Д.Д- Б.А-гийн хажуугаар гүйж ирээд миний хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан, тэгээд би ёо ёо гээд тонгойсон чинь миний зүүн гарын бугалга орчим дахиад нэг удаа хутгалсан. Миний хэвлий хэсэг болон зүүн гарын бугалга хэсэгт оёдол тавьсан. Тэгээд эмч нар чамайг Өвөрхангай аймгийн эмнэлэгт авч ирсэн. Тэгээд миний биед хагалгаа хийж миний хэвлий хэсэгт ходоод, дэлүү зэрэг газар оёдол тавьсан гэсэн. Одоо миний биеийн байдал хүнд байна. Нийт надад баримтаар 8.978.511 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс Д.Д- надад 3.000.000 төгрөг өгсөн. Цаашид үлдэгдэл 5.978.511 төгрөгийг нэхэмжилж байна. Би цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Би Д.Д-д гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/
Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Г.Б-ы хамт айраг уугаад сууж байхад гаднаас манай нутгийн Д.Д- ганцаараа мотоцикльтой ирсэн. Тэр үед 21 цаг болж байсан. Манай гэр байгаа газар нар жаргаж байсан. Тэгээд би гэрт нэрийг нь мэдэхгүй архи гаргаж хамт уусан. Манай гэрт байсан Г.Б- архи уугаагүй, айраг л уусан. Харин Д.Д- бид хоёр хуваагаад уусан, архи ууж дуусчихаад хамт айраг ууж байхад Д.Д-, Г.Б- хоёр газар нутгийн хэрүүл маргаан хийсэн тэгтэл Г.Б- босож ирээд Д.Д-г заамдаж боосон, тэр үед би салгасан. Тэр үед манай гэрт миний эхнэр, мөн манай ахын эхнэр Ц.С- байсан. Ц.С- манай эхнэр Ч.Д- бид гурав нийлж байгаад салгасан. Тэгээд би гэрээс Д.Д-г авч гарсан. Тэгтэл гэрээс Г.Б- гарч ирээд хоорондоо маргалдсан, тэр үед Г.Б- манай гэрийн ойролцоо байсан том чулуугаар Д.Д-г цохих гэхлээр нь би чулуутай байсан гарыг нь барьж авсан, тэр үед Г.Б- газарт ёо ёо гээд ойчсон... гэсэн мэдүүлэг,
2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: ...Г.Б- гэрээс гарч ирээд том чулуу бариад Д.Д- руу дайрсан. Тэр үед би Г.Б-аас чулууг булааж авсан чинь хажуугаас Д.Д- гүйж ирээд Г.Б-ыг цохичих шиг болсон. Тэгээд харсан чинь Д.Д- миний хажууд зогсож байсан. Харин Г.Б- ёо ёо гэх шиг болоод доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтсэн. Тэр үед манай эхнэр Ч.Д-, манай айлын Ц.С- нар гэрээс гарч ирээд бид гурав Г.Б-ыг өргөөд босгох гэсэн чинь Г.Б-ы гар болон хэвлий хэсгээс цус гарч байсан. Намайг Б-аас чулуу булааж авах үед Д- Б-ыг хутгалсан юм шиг байгаа юм. Д.Д- хаанаас хутга гаргаж ирээд Г.Б-ыг хутгалсаныг мэдэхгүй. Д.Д- өдөр бүр бүсэндээ хутга зүүж явдаг. Маргааш өглөө нь манай гэрийн ард эвхмэл саарал иштэй хутга байсныг Д.Д-гийн эхнэр ирж үзээд Д.Д-гийн хутга мөн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 21 цаг 30 минутын орчим манай гэрт Б.А-, Ц.С-, Г.Б- бид дөрөв 0,5 граммтай нэг шил архи тойруулаад сууж байсан чинь манай саахалт айлын Д.Д- мотоцикльтой ирсэн, бага зэрэг халамцуу байсан. Тэгээд Д.Д- манай гэрт 2 хундага архи уусан. Тухайн үед Д.Д- айраг ууж байгаад Г.Б-ыг чи архи уугаач гээд байсан. Харин Г.Б- би архи уухгүй гэж байгаа бололтой байсан. Тэгээд Д.Д- маргаан үүсгэж Г.Б-ыг чи манай хаваржаа барих гэж байсан газар малын саравч барьсан байна гэж хэлээд Д.Д-, Г.Б- нар хоорондоо маргалдсан. Тэгээд Д.Д- Г.Б-ы цамцны захнаас заамдаж мөн Г.Б- Д.Д-гын дээлний захнаас заамдалцаад барилцаад явсан. Тухайн үед Г.Б- Д.Д- нарыг манай нөхөр Б.А- салгаж Г.Б-, Д.Д- нарыг гэрээс гаргасан. Харин манай гэрт Ц.С- бид хоёр айраг бүлээд үлдсэн. Тэгээд удалгүй Г.Б- гэрт буцаж орж ирээд баруун орны өмнө сууж байсан чинь гэрийн гадаа Д.Д-, Г.Б-ыг чи муу гуйлагчин малын саравчаа аваарай чамайг малын саравч хороогоо авахгүй бол танай саравчийг шатаана шүү гээд хашигчаад байсан чинь Г.Б- уурлаад гэрээс гарсан. Тэгээд удалгүй гэрийн гадаа Г.Б- муухай дуугараад байхаар нь Ц.С- бид хоёр гэрээс гүйгээд гарсан чинь Г.Б- гэрийн гадаа доошоо харчихсан дөрвөн хөллөөд хэвтэж байхаар нь очоод босгох гэсэн чинь зүүн гарын бугалга хэсгээс цус гарчихсан Г.Б- босож чадахгүй байсан. Ц.С- бид хоёр Г.Б-ыг өргөөд босгосон чинь Г.Б- босож чадахгүй энгэрээс нь цус гарчихсан байсан. Д.Д-г манай нөхөр Б.А- дээлнээс нь татаад Д.Д- чи хүн хутгалчихлаа одоо гэртээ харь гээд зогсож байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Гэрч А.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...2019 оны 08 дугаар сарын 16-ны 00 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Олон нийтийн цагдаагийн ажил хийдэг эгч ирээд хүн хутгалуулчихсан гэсэн дуудлага ирлээ хамт явцгаая гэж хэлсэн. Нөгөө хэргийн газарт очиход Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвөөс эмч сувилагч нар ирчихсэн Г.Б-ы биед эмчилгээ хийсэн байсан. Г.Б-ы зүүн талын гарын бугалга хэсэгт шархтай, мөн хэвлийн зүүн доод хэсэгт шархтай бөгөөд эмч эмнэлгийн ажилтан цусыг тогтоогоод оёдол тавьсан байсан. Тэрний дараагаар цус тогтоох, шингэн нөхөх зэрэг эмчилгээг хийсэн дараа нь Өвөрхангай аймгийн БОЭТ-д хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 427 дугаартай дүгнэлтэд “...1. Үзүүлэгч Г.Б-ы биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, зүүн гарын бугалга хэсэгт зүсэгдсэн шарх, дэлүүнд зүсэгдсэн шарх ходоодны нэвтэрсэн шарх, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Хэвлийн нэвтэрсэн шарх, дэлүүний зүсэгдсэн шарх, ходоодны нэвтэрсэн шарх, зүүн гарны бугалга хэсэгт үүссэн гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний доод зовхи, хамарын нуруу хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэжээ /хх-ийн 85 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол болон танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 2-6 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
Хохирогч Г.Б-ы эмчилгээний улмаас учирсан хохирлын баримтууд /хх-ийн 24-45 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Д-гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх гал тогооны зориулалт бүхий хутгыг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 55-59 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Б-ыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж мэс ажилбарт орсныг нотлох 675 дугаартай өвчний түүхийн хуулбар, бусад эмчилгээний материалууд /хх-ийн 96-156 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд Д.Д- нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутаг “___” гэх газарт байх Б.А-гийн гэрийн гадаа хохирогч Г.Б-тай маргалдан улмаар түүний зүүн гарын бугалга, хэвлий тус хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Г.Б-, гэрч Б.А-, Ц.С-, Ч.Д- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байх тул зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлүүлэх саналыг гаргаж байх ба шүүгдэгч Д.Д- нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэрэг авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Харин хохирогчийн зүй бус үйлдэл энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Хохирогчийн хавтаст хэрэгт эмчилгээний зардал, хохиролын баримтыг хавсаргасан байна. Хохирогчийн биед хүнд хохирол учирч хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн баримт болох сахиур Б.Г-ын хот хооронд явсан замын зардлын баримт 3 ширхэг 64200 төгрөгийн баримт /хх-ийн 24 дүгээр хуудас/, эмийн сангаас авсан эм, эмчилгээний баримт болох 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20000 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10500 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1100 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18000 төгрөгийн баримт /хх-ийн 25 дугаар хуудас/, эмийн сангаас худалдан авсан эм, эмчилгээний баримт 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 3600 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 26000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1200 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19900 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1200 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4400 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11700 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 9750 төгрөгийн баримт /хх-ийн 26 дугаар хуудас/, эмийн сангаас худалдан авсан эм, эмчилгээний баримт 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24700 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1300 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8700 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9000 төгрөгийн баримт /хх-ийн 27 дугаар хуудас/, эмийн сангаас худалдан авсан эм, эмчилгээний баримт 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 9000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 49220 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12750 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6200 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20000 төгрөгийн баримт /хх-ийн 28 дугаар хуудас/, эмийн сангаас худалдан авсан эм, эмчилгээний баримт 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2600 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1800 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2500 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5500 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1800 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1700 төгрөгийн баримт /хх-ийн 29 дүгээр хуудас/, эмийн сангаас худалдан авсан эм, эмчилгээний баримт 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 28000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 29400 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24500 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3300 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21500 төгрөгийн баримт, Өвөрхангай аймгийн БОЭТөв 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 507960 төгрөгийн төлбөрийн баримт /хх-ийн 30 дугаар хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10000 төгрөгийн баримт /хх-ийн 34 дүгээр хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 6000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20000 төгрөгийн баримт /хх-ийн 37 дугаар хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2600 төгрөгийн баримт /хх-ийн 39 дүгээр хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 13000 төгрөгийн баримт /хх-ийн 40 дүгээр хуудас/-уудыг нотлох баримтаар тооцов. Мөн хохирогч Г.Б- 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байх ба сахиур Б.Нарантуяа нь Мир номын дэлгүүрт 500000 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдож байх тул нэг сарын цалин 500000 төгрөгөөр тооцсон, малчин Ц.С-д ажлын хөлс 2000000 төгрөг төлснийг хохиролд тооцсон болно. Хохирогчид нийт 3681980 төгрөгийн хохирол учирсан байна.
Харин дараах баримтууд нь гэмт хэрэг гарахаас өмнөх огноотой баримт, гарын үсэг, огноо үгүй зарлагын баримт, өдөр тутамд хэрэглэсэн хүнсний зүйл болох талх, ундаа, чихэр, зайрмаг гэх мэт, ганданд ном уншуулсан баримт, өмгөөллийн хөлс, хэн хаанаас хаашаа тээврийн хэрэгслээр явсан нь мэдэгдэхгүй шатахууны баримтуудыг хохиролд тооцох боломжгүй, хохиролд учирсан зайлшгүй гаргуулах эмчийн зардал биш байх тул хохиролд тооцоогүй болно. Үүнд: 406000 төгрөгийн баримт /он сар байхгүй/, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12300 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5800 төгрөгийн баримт, 3800 төгрөгийн баримт /он сар байхгүй/ /хх-ийн 25 дугаар хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20000 төгрөгийн баримт /хх-ийн 28 дугаар хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1800 төгрөгийн баримт /хх-ийн 29 дүгээр хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 27000 төгрөгийн баримт, 285400 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 31 дүгээр хуудас/, 177720 төгрөгийн он, сар, өдөр тодорхойгүй зарлагын баримт, 259800 төгрөгийн он, сар, өдөр тодорхойгүй зарлагын баримт /хх-ийн 32 дугаар хуудас/, 460000 төгрөгийн зарлагын баримт, 36000 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 33 дугаар хуудас/, 800000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлс, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10000 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3500 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1000 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 60000 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5000 төгрөгийн баримт /хх-ийн 34 дүгээр хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5000 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 61000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7500 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 52026 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 7500 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2000 төгрөгийн баримт /хх-ийн 35 дугаар хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 40000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 20000 төгрөгийн баримт, он, сар, өдөр тодорхойгүй 20000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 20000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 8000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 40000 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 63258 төгрөгийн баримт /хх-ийн 36 дугаар хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20000 төгрөгийн баримт, он, сар, өдөр тодорхойгүй 60000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6100 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 51000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 51000 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55750 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 61500 төгрөгийн баримт, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6000 төгрөгийн баримт /хх-ийн 37 дугаар хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21400 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21400 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2300 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 12000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6300 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 6000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1200 төгрөгийн баримт /хх-ийн 38 дугаар хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4700 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1400 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1500 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 200 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 6912 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4300 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 5500 төгрөгийн баримт /хх-ийн 39 дүгээр хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 800 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3200 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2500 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1150 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2200 төгрөгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7300 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2000 төгрөгийн баримт /хх-ийн 40 дүгээр хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4500 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4050 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1500 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5200 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 350 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 8200 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5400 төгрөгийн баримт, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2500 төгрөгийн баримт /хх-ийн 41 дүгээр хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 7950 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1500 төгрөгийн баримт, он, сар, өдөр тодорхойгүй 11100 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2900 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2600 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 24000 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5600 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 3200 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3600 төгрөгийн баримт /хх-ийн 42 дугаар хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1100 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 8950 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22450 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12300 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2100 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2925 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 800 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 6900 төгрөгийн баримт /хх-ийн 43 дугаар хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4400 төгрөгийн баримт, он, сар, өдөр тодорхойгүй 6000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4346 төгрөгийн баримт, он, сар, өдөр тодорхойгүй 4200 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2108 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1500 төгрөгийн баримт, он, сар, өдөр тодорхойгүй 7755 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7600 төгрөгийн баримт, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5000 төгрөгийн баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 500 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 8000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 5906 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 300 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2200 төгрөгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4620 төгрөгийн баримт, он, сар, өдөр тодорхойгүй 2800 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 111000 төгрөгийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 48500 төгрөгийн баримт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал, хохиролд нийт 6,246,500 төгрөг төлсөн, 2,564,520 төгрөгийг илүү төлсөн байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хилийн хориг тавигдаагүйг дурдав.
Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол бүрэн төлөгдсөн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 13000000 төгрөгийн үнэлгээтэй 15 тооны адууг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцов.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээний хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, тогтоолыг хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогт Д-ын Д-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овогт Д-ын Д-г 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардалд нийт 6246500 төгрөг төлсөн, үүнээс 2564520 төгрөгийг илүү төлснийг, хилийн хориг тавигдаагүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 13,000,000 төгрөгийн үнэлгээтэй 15 тооны адууг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА
ШҮҮГЧИД Г.ЭНХ-АМГАЛАН
Ц.ДАГИЙМАА