Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 326

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2016/00326

 Улаанбаатар хот

       

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 236.587 төгрөгөөс хариуцагч нь 200.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 36.587 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.748 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 3.874 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 3.874 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ