Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 150

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, 

улсын яллагч Б.Ганзориг,

хохирогч Я.Баттулга,

шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2006 00146 0125 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Б, 1982 оны  6 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн Нийтийн үйлчилгээний газарт ачигч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамж, 589 тоотод оршин суух бүртгэлтэй одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоотод оршин суух хаягтай гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, /

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Ганцын задгайд хохирогч Я.Баттулгатай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний алим, зовхинд няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хэрэгт баримтаар байгаа хохирлын 411.000 төгрөгийг одоо төлж барагдуулж байна. Торгуулийн ял төлөх хугацаа олгож өгнө үү” гэв.

Хохирогч Я.Баттулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 12 дугаар хорооны үүдэнд энэ хүн гуйвсан байдалтай гараа өргөөд зогсож байхаар нь би эхнэртэйгээ хамт машинтай явж байгаад зам дээрээс авсан. Тэгээд хэлсэн газар нь хүргээд өгсөн. Тэгсэн чинь нэг айлын хаалгаар орсон. Бид 2 хүлээгээд байсан гарч ирэхгүй байхаар нь тэр айл руу нь орсон чинь хажуу айл нь байсан байна лээ. Тэгээд хойноос нь ороод мөнгөө нэхсэн чинь би биш гээд байсан. Намайг өөрөө эхэлж цохисон. Би 3 сая төгрөг нэхэмжилж байна. Би ажил хийдэг бас халтуур хийдэг байсан. Миний нүдэнд 3 оёдол тавьсан. Шүүгдэгчээс 411.000 төгрөгийг хүлээн авлаа. Цаашид хохирлын баримта гаргаж нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Я.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хүнийг хүргэж өгнө гээд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ирээд төгрөг аваад ирнэ гээд гараад явсан..ороход уг залуу байсан. Төгрөгөө өгөхгүй яасан юм гэсэн чинь танихгүй гэсэн. Би таньж байна гэсэн чинь нүүр хэсэгт цохисон...гараараа баруун талын нүд хэсэгт цохисон...гадаа ноцолдож байхад миний гар утас нүүр хэсэг хагарсан байсан...би гар утсаа 80.000 төгрөгөөр үнэлж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-13/,

Гэрч Л.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө нөхөр Я.Баттулгын хамт тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад үл таних хүн гар өргөж суусан...тэр үл таних хүн буугаад ирэхгүй болохоор нь нөхөр буусан...удалгүй “цагдаа дууд” гэсэн. Би очиход тэр залуу нөхөр Я.Баттулгын гэдэс орчим хэд хэдэн удаа цохиход хөлөөрөө өшиглөөд байсан...Я.Баттулгын нүднээс цус гарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...би хохирогчийг гэрт нь байхад цохисон байх...гэрээс гарахад нүд рүү цохисон гэж байсан...тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №575 тоот дүгнэлтэд: 

1. Я.Баттулгын биед тархи доргилт, баруун нүдний алим, зовхинд няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 24-25/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Ганцын задгайд хохирогч Я.Баттулгатай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний алим, зовхинд няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Я.Баттулгын: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хүнийг хүргэж өгнө гээд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ирээд төгрөг аваад ирнэ гээд гараад явсан..ороход уг залуу байсан. Төгрөгөө өгөхгүй яасан юм гэсэн чинь танихгүй гэсэн. Би таньж байна гэсэн чинь нүүр хэсэгт цохисон...гараараа баруун талын нүд хэсэгт цохисон..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Гантуяагийн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө нөхөр Я.Баттулгын хамт тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад үл таних хүн гар өргөж суусан...тэр үл таних хүн буугаад ирэхгүй болохоор нь нөхөр буусан...удалгүй “цагдаа дууд” гэсэн. Би очиход тэр залуу нөхөр Я.Баттулгын гэдэс орчим хэд хэдэн удаа цохиход хөлөөрөө өшиглөөд байсан...Я.Баттулгын нүднээс цус гарсан байсан..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 411.000 төгрөгийг хохирогч Я.Баттулгад нөхөн төлсөн тул одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 411.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Я.Баттулга нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

Харин хохирогч Я.Баттулга нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 Шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Бы цалинг харгалзан үзэж түүнд оногдуулсан торгуулийн ялыг төлөх хугацааг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.