Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 194

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, 

улсын яллагч А.Аварзэд,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Оюунгэрэлийн Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07439 0101 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн О.А, 1983 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд, 3 дугаар баг, Амарын гудамж, 5-9 оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Х-Апертмент” хотхоны А-30 тоотод оршин суудаг гэх, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр 21-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,  улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч О.А нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-591 тоотод салсан эхнэр С.Азжаргалыг зодож биед нь баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалга, цээжний зүүн хэсэг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун, зүүн хацарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч С.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз Оюуны гэрт хоночихоод маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А 2 хүүхдийн хамт ирнэ гэсэн болохоор би найз Оюуны хамтаар гэртээ хариад гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд сууж байтал манай Солонгост байдаг найз эмэгтэй болох Болортуяагийн нөхөр Отгонбаатар манайд ирээд Отгонбаатар, Оюун бид гурав манай гэрт пиво уусан. Бид 3 нийлээд их пиво уусан. Би орой 18.00 цагийн орчим согтоод уйлж байгаад унтаад өгсөн байсан...тэгсэн орой 21 цагийн орчим салсан нөхөр болох А манай гэрт ирээд манай хаалга тогшсон байсан. Тэгсэн Отгонбаатар намайг сэрээх гээд, би сэрэхгүй байсан юм шиг байна лээ. Тэгсэн А гэрийн хаалга эвдээд гэрт ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд намайг Отгонбаатартай хардаад намайг орноос чирч газар унагааж байгаад миний цээж, гуя, гар, толгой, нүүр рүү нилээд хэдэн удаа өшиглөж зодсон. Тэгснээ 120 литрийн хуванцар савтай усыг өргөж аваад миний толгой дээрээс нөгөө усаа асгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Н.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Азжаргалын төрсөн эх нь байгаа юм. А бол манай охин Азжаргалын салсан нөхөр нь байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаа тараад гэртээ ирээд байж байтал Азжаргалын гэрт эрэгтэй хүн чанга орилоод байсан...яваад ортол манай охин Азжаргал орон дээрээ хагас нүцгэн хэвтэжэ байсан...А муухай орилж чарласан чинь Азжаргал гэрээс айсандаа гүйгээд гарчихсан...араас нь А гэрээс гарахаар нь би Ат хандаж “чи ингэж хардалтаас болж хүн зодож байж хэрэгт оров оо” гэж хэлээд Аыг аргадаж хашаанаас гаргасан...А буцаж хашаанд орж ирээд Азжаргалыг татаад газар унагаагаад тархи, толгой, нүүр, ам, нуруу руу нь өшиглөөд байсан...Аыг аргадаж гуйж байж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч Я.Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Азжаргал, Отгонбаатар бид 3 пивоо хувааж уугаад дуустал Азжаргал согтоод орон дээрээ гараад унтчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Яллагдагч О.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг цншиж танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 123/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14195 тоот дүгнэлтэд: 

1. С.Азжаргалын биед баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалга, цээжний зүүн хэсэг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун, зүүн хацарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 33/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.А нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-591 тоотод салсан эхнэр С.Азжаргалыг зодож биед нь баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалга, цээжний зүүн хэсэг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун, зүүн хацарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Азжаргалын: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз Оюуны гэрт хоночихоод маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А 2 хүүхдийн хамт ирнэ гэсэн болохоор би найз Оюуны хамтаар гэртээ хариад гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд сууж байтал манай Солонгост байдаг найз эмэгтэй болох Болортуяагийн нөхөр Отгонбаатар манайд ирээд Отгонбаатар, Оюун бид гурав манай гэрт пиво уусан. Би орой 18.00 цагийн орчим согтоод уйлж байгаад унтаад өгсөн байсан...тэгсэн орой 21 цагийн орчим салсан нөхөр болох А манай гэрт ирээд манай хаалга тогшсон байсан. Тэгсэн Отгонбаатар намайг сэрээх гээд, би сэрэхгүй байсан юм шиг байна лээ. Тэгсэн А гэрийн хаалга эвдээд гэрт ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд намайг Отгонбаатартай хардаад намайг орноос чирч газар унагааж байгаад миний цээж, гуя, гар, толгой, нүүр рүү нилээд хэдэн удаа өшиглөж зодсон. Тэгснээ 120 литрийн хуванцар савтай усыг өргөж аваад миний толгой дээрээс нөгөө усаа асгасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Азжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч О.Ат хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Аыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.А нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР