Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 163

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Г.Энхгэрэл,                            

улсын яллагч А.Сайнбаяр,

иргэдийн төлөөлөгч Ё.Энх-Оюун,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Д.Бум-Аюуш,

шүүгдэгч О.Д, түүний Г.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д, Г.Б нарт холбогдох эрүүгийн 1906 03924 2552 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн О.Д, 1988 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Батцэцэгийн Тоосгоны 01-06 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Г.Б, 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 11-33 тоотод оршин суух хаягтай, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 37а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.10 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 175 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөлд хамрагдаж, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 54 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 сар 26 хоногийн өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч О.Д, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26 дугаартай нийтийн байрны 573 тоотод 8 настай эмэгтэй У.Дөлгөөний амыг нь таглах зэргээр хүч хэрэглэж, өмдийг нь тайлж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн нийтийн байрыг 3 сарын хугацаанд түрээслэж байсан. 6 дугаар сарын 29-ны өдөр хөдөөнөөс ирээд хохирогчийн аав ээжтэй нь хамт өглөө нь архи уусан. Хохирогчийн аав ээж нар нь тасраад унахаар нь Д бид хоёр өрөөндөө орсон. Энэ үед Дөлгөөн Пунцагаа хоёр байрны гадаа тоглож байгаад танайд ундаа байна уу гээд орж ирсэн. Пунцагаа та дээр надаа гар утсаараа тоглуулна гэж хэлсэн биздээ би жоохон утсаар чинь тоглоом тоголмоор байна гэхээр нь би зөвшөөрсөн. Д бид хоёр архи ууж байсан болохоор Дөлгөөнд архи уухуу гээд хийгээд өгсөн чинь амссан. Тэгэхээр нь би Монголын ёс гурав байдаг юм гээд архи хийж өгсөн.  Архи хийж өгсөн нь миний буруу. Насанд хүрээгүй хүүхэд архи хийж өгсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Дөлгөөн охиныг хүчиндэх гэсэн ямар нэгэн бодол санаа огт байгаагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр Б бид хоёр архи уусан. Гадаа Дөлгөөн Пунцаг хоёр тоглож байгаад манай өрөөнд орж ирсэн. Би ногоо арилгаад будаатай шөл хийж идсэн. Би хүүхдэд архи уулгасан нь буруу. Хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй, яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч У.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай хойд аав Энхтайван, ээж Ундармаа нөгөө хоёр ахтай манайд архи ууж байгаад манай аав, ээж хоёр тасраад унтаад өгсөн. Нөгөө хоёр манайхаас гараад өрөө рүүгээ орсон. Тэгээд 19 цагийн орчимд нийтийн байрны найз Пунцагаа гэх найзтайгаа тоглож байтал нөгөө хоёр ах бид хоёрыг орж ирж ундаа уу гэж дуудаад Пунцагаа бид хоёрыг өрөөндөө дагуулаад орсон. Өрөөнд нь ороход нөгөө хоёр ах Хандгай нэртэй архи уучихсан сууж байсан. Тэгээд бид хоёрыг хоол хийгээд өг гээд надаар төмс арилгуулж, хэрчүүлсэн, надаар мах төмсийг нь хууруулаад будаатай шөл хийж идсэн. Тэгээд намайг нэг уучих гээд архи хийж өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь ам руу цутгаад уулгасан. Манай найз Пунцагаад 1 хундага архи уулгасан ба ахиад хүчээр уулгасан. Тэгээд Пунцагаа бид хоёрыг гарах гээд хаалга руу явсан чинь дүү нь намайг араас татаад орон дээр тавиад хөнжлөөр хучаад байсан ба ах нь миний өмдийг тайлсан, дүү нв миний дээрээс хэвтээд байсан. Тэгтэл ах нь чи яасан тэвчээргүй юм болиоч гэхэд дүү нь босоод явахаар нь би босоод өмпөө татаад гарах гэтэл ах нь миний гараас татаад орон дээр хэвтүүлээд дээр хэвтээд байсан. Манай найз Пунцагаа болиоч гээд ахыг нь шанагаар цохиод байсан. Тэгсэн миний дээр гарсан ах нь өмдөө тайлах гээд байхаар нь би орилтол миний амыг дараад байсан. Удалгүй гаднаас Пунцагаагийн ээж Оюунаа эгч орж ирээд бид хоёрыг авч гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 181-182/,

Гэрч Ц.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим дэлгүүр орж ундаа авч ууна гээд манай дүү Цэрэнпунцаг, хажуу өрөөний 109 тоотод амьдардаг Дөлгөөн гэх охинтой хамт надаас 1000 төгрөг аваад гарсан. 19 цагийн орчим манай нөхөр Цэнд ажлаасаа ирэхээр нь охиноо хамт үлдээчихээд Пунцагаа, Дөлгөөн хоёрыг хайхаар гараад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Цэлмэг автобусны буудал хүртэл хайгаад олоогүй. Дөлгөөн, Пунцаг хоёрыг хайгаад доод талын путник дэлгүүр хүртэл явсан, буцаж ирж явахдаа 114 тоотын хоёр залуу гарч ирэхгүй болохоор сэжиг төрөөд цонхон дээр нь очоод шагайтал Дөлгөөн ягаан цамцтайгаа өрөөнд нь гуйвчихсан явахаар нь 111 тоотод орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгээд хаалгыг нь тогшиход нөгөө хоёр залуугийн дүү нь буюу шар залуу нь хаалгыг нь тайлсан. Тэгээд өрөөнд нь ороход Дөлгөөн шар өнгийн хуванцар усны саван дээр суучихсан, манай хүү Пунцагаа хууз сахалтай ах нь олов уу гэмээт залуугийн утсаар тоголчихсон орон дээр нь сууж байсан. Тэгэхээр нь Дөлгөөн, Пунцагаа хоёрыг загнаад өрөө рүүгээ аваад ортол Дөлгөөний амнаас архи үнэртэхээр нь нөхөртөө хэлтэл Цэнд Дөлгөөнийг гэрт нь оруулж ээжид нь өгсөн. Ээж нь Дөлгөөнийг аваад нөгөө хоёр залуу дээр ороод уурлаж байгаад өрөөндөө орсон. Манай нөхөр Ундармааг цагдаад дуудаж шалгуулах хэрэгтэй гэж хэлж байж миний утсаар Ундраа цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 60/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Цэрэнпунцаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дөлгөөн бид хоёрт хоолноосоо өгөөгүй. Хоолоо идчихээд нөгөө хоёр ах бид хоёрт архи өгөхөөр нь бид хоёр уухгүй гэсэн чинь надад цагаан өнгийн жижиг бариултай аягаар архи хийж өгөөд хүчээр хоёр уулгасан, би уухгүй гэсэн чинь Дөлгөөнд нөгөө аягаар 3 удаа өгсөн. Эхлээд ах нь дараа нь дүү нь бололтой шар залуу Дөлгөөний дээр гараад өмд, трико, дотоожийг нь шувтлаад байсан. Би тэгэхээр нь чихэвчээ аваад нөгөө хоёр ахын ах нь бололтой хүнийг нуруун дээр нь халбагаар цохисон. Дөлгөөн дээр гарчихсан байсан дүү нь бололтой ахыг гараараа нуруу нь цохиод байсан. Нөгөө хууз сахалтай ах нь чи надтай тэгвэл 5000 төгрөг өгье, энэ ахтайгаа дара нь тэгвэл 10.000 төгрөг өгье гээд 10.000 төгрөг харуулаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч И.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д, Б нар тэр байранд өрөө түрээслэдэг байсан юм айна лээ, тэр өдөр хөдөөнөөс ирсэн гээд шөнө нь шөнөжингөө архи уусан юм байна лээ, тэгээд Энхтайвантай танилцсан байсан. Тэгээд 2 шил архи л хувааж уусан. Миний хувьд гомдолтой байна, охин маань их цочимтгой болсон, архи уусан хүн харахаараа айж сандарч чичирдэг болсон байна. Иймээс би гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Д аав Ганболд бид 3 нийтийн байрны 111 тоот өрөөндөө архи ууж өнжсөн. Дөлгөөний аав Энхтайван, ээж Ундраа хоёртой бас ганц шил Хандгай нэртэй 0.75 литрийн архи уусан. Энхтайван, Ундраа хоёр гэр рүүгээ орсон ба манай аав Ганболд шар хаданд байдаг найзындаа очно гээд гараад явсан. Тэгээд Д бид хоёр 0.75 литрийн 2 шил архи хувааж уугаад байж байтал цагийг нь санахгүй байна. Манай хаалгыг хоёр хүүхэд цохиод гүйгээд байхаар нь онгойлготол Пунцагаа, Дөлгөөн хоёр тоголж байхаар нь ороод ир гээд гэртээ оруулсан. Д Дөлгөөнийг хоол хийчих гээд төмс арилгуулаад хоол хийлгээд байсан. Энэ хооронд Пунцаг бид хоёр тоглоом тоглож байсан. Дөлгөөн будаатай шөл хийгээд бид 4 хоолоо идчихээд байж байгаад Д, Дөлгөөнд цагаан өнгийн шаазан аягаар нэг хийгээд өгтөл Дөлгөөн уухгүй гэсэн чинь Д ийм том болчихоод юу яриад байгаа юм, үнэрийг нь авахгүйгээр нэг балгачих гэсэн. Тэгтэл Дөлгөөн нүдээ аньж байгаад уучихсан. Дараа нь би Дөлгөөн нэг аягалж өгөөд уухгүй болохоор нь уучих гээд уулгасан. Тэгтэл Д 10.000 төгрөг өгье нэг унтчих гээд Дөлгөөнд хэлтэл Дөлгөөн дуугүй бодоод байсан. Тэгтэл Пунцаг мөнгийг нь авчих зайрмаг авч идве гэсэн. Д Дөлгөөнийг аваад орон дээр хэвтүүлээд тэврээд илээд байсан. Тэгсэн Дөлгөөн би согтоод байна гээд миний хажуу талаар хэвтэхээр нь би Дөлгөөнийг тэврээд гуяыг нь илсэн. Тэгтэл хаалга тогшихоор нь би очоод онгойлготол Пунцагаагийн ээж орж ирээд Дөлгөөн Пунцаг хоёрыг аваад гарсан. Удалгүй цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8112 дугаартай:

  1. У.Дөлгөөний биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Үтрээнээс авсан арчдас дээр эр бэлгийн эс илрээгүй байна.
  3. У.Дөлгөөн нь В/III/ бүлгийн цустай.
  4. У.Дөлгөөний охин хальсанд гэмтэл тогтоогдсонгүй.
  5. У.Дөлгөөн нь бэлгийн замын халдварт өвчингүй. гэх дүгнэлт /хх-ийн 35/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1361 дүгээр дүгнэлт:  

1. У.Дөлгөөн нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн ямар нэгэн өвчингүй байна.

2. У.Дөлгөөнд уг хэргийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг үгүй байна.

3. У.Дөлгөөний сэтгэцийн хөгжил нь тухайн хүүхдийн насны түвшинд байна, сэтгэцийн хоцрогдолтой гэх шинж тэмдэггүй байна.

4. У.Дөлгөөн нь болсон явдалд өөрийн насны түвшинд дүгнэлт хийж, уг яриаагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна.

5. У.Дөлгөөн нь харсан, үзсэн, сонссон зүйлийнхээ талаар өөрийн насны сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай. У.Дөлгөөн нь иргэний эрх зүйн зарим чадамжтай. гэх дүгнэлт /хх-ийн 64/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1336 дугаар дүгнэлт:

  1. Г.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
  2. Г.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
  3. Г.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
  4. Г.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвдөөгүй байна.
  5. Г.Б нь болсон явдалд дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна.
  6. Г.Б нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.
  7. Г.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.
  8. Г.Б нь СЭМҮТ-ийн хяналтанд байдаг, эмчлүүлж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
  9. Г.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 69/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1347 дугаар дүгнэлт:

  1. О.Д нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
  2. О.Д нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. О.Д нь олдмол сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
  4. О.Д нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  5. О.Д нь болсон явдалд дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна.
  6. О.Д нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.
  7. О.Д нь хэрэг хариуцах чадвартай байна.
  8. О.Д нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
  9. О.Дт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 73/,

Насанд хүрээгүй хохирогч У.Дөлгөөний төрсний гэрчилгээний хуулбар /хх-24/, Гэрч Д.Нармандахын мэдүүлэг /хх-ийн 52-54/, Гэрч Г.Орхонсэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 57-58/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 131, 135/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 138, 148/, дуудлагын лавлагааны хуудас, илтгэх хуудас /хх-ийн 5-6/, хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 149-151/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан нас тоолсон тухай тэмдэглэлд “өсвөр насны яллагдагч Мандахбаярын Золжаргалын” насыг тоолсон тухай тэмдэглэлийг шүүх бүрэлдэхүүн нотлох баримтаар тооцоогүй болно.

Шүүгдэгч Г.Б, О.Д нарын өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн биш харин мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцсэн ба хэргийг зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү гэснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь насанд хүрээгүй хохирогч У.Дөлгөөн нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8 настай 4 хоногтой байсан бөгөөд 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд нь бусадтай өөрийн хүсэл зоригоор бэлгийн харьцаанд орно гэсэн сэтэгхүйн болон бие махбодийн хувьд боломжгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн тайлбарт “бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэрэг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж заасан байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр гаргасан саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Мөн прокуророос шүүгдэгч Г.Б, О.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж бүгд хамрах бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “бүлэглэж” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Г.Б, О.Д нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй юм.

Прокуророос шүүгдэгч О.Д, Г.Б нарыг бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26 дугаартай нийтийн байрны 573 тоотод 8 настай эмэгтэй У.Дөлгөөний амыг нь таглах зэргээр хүч хэрэглэж, өмдийг нь тайлж хүчиндэхийг завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтуудаар хэрэг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна. Гэмт хэрэг гарсан өдөр өөрчлөгдсөнөөр хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй байх тул гэмт хэрэг гарсан гэх өдрийг яллах дүгнэлтэд 23-ны өдөр гэж бичснийг 30-ны өдөр гэж зөвтгөж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О.Д, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26 дугаартай нийтийн байрны 573 тоотод 8 настай эмэгтэй У.Дөлгөөний амыг нь таглах зэргээр хүч хэрэглэж, өмдийг нь тайлж хүчиндэхийг завдсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч У.Дөлгөөний: “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай хойд аав Энхтайван, ээж ндармаа нөгөө хоёр ахтай манайд архи ууж байгаад манай аав, ээж хоёр тасраад унтаад өгсөн. Нөгөө хоёр манайхаас гараад өрөө рүүгээ орсон. Тэгээд 19 цагийн орчимд нийтийн байрны найз Пунцагаа гэх найзтайгаа тоглож байтал нөгөө хоёр ах бид хоёрыг орж ирж ундаа уу гэж дуудаад Пунцагаа бид хоёрыг өрөөндөө дагуулаад орсон. Өрөөнд нь ороход нөгөө хоёр ах Хандгай нэртэй архи уучихсан сууж байсан. Тэгээд бид хоёрыг хоол хийгээд өг гээд надаар төмс арилгуулж, хэрчүүлсэн, надаар мах төмсийг нь хууруулаад будаатай шөл хийж идсэн. Тэгээд намайг нэг уучих гээд архи хийж өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь ам руу цутгаад уулгасан. Манай найз Пунцагаад 1 хундага архи уулгасан ба ахиад хүчээр уулгасан. Манай найз Пунцагаад 1 хундага архи уулгасан ба ахиад хүчээр уулгасан. Тэгээд Пунцагаа бид хоёрыг гарах гээд хаалга руу явсан чинь дүү нь намайг араас татаад орон дээр тавиад хөнжлөөр хучаад байсан ба ах нь миний өмдийг тайлсан, дүү нв миний дээрээс хэвтээд байсан. Тэгтэл ах нь чи яасан тэвчээргүй юм болиоч гэхэд дүү нь босоод явахаар нь би босоод өмпөө татаад гарах гэтэл ах нь миний гараас татаад орон дээр хэвтүүлээд дээр хэвтээд байсан. Манай найз Пунцагаа болиоч гээд ахыг нь шанагаар цохиод байсан. Тэгсэн миний дээр гарсан ах нь өмдөө тайлах гээд байхаар нь би орилтол миний амыг дараад байсан. Удалгүй гаднаас Пунцагаагийн ээж Оюунаа эгч орж ирээд бид хоёрыг авч гараад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Ц.Цэрэнпунцагийн: “...Дөлгөөн бид хоёрт хоолноосоо өгөөгүй. Хоолоо идчихээд нөгөө хоёр ах бид хоёрт архи өгөхөөр нь бид хоёр уухгүй гэсэн чинь надад цагаан өнгийн жижиг бариултай аягаар архи хийж өгөөд хүчээр хоёр уулгасан, би уухгүй гэсэн чинь Дөлгөөнд нөгөө аягаар 3 удаа өгсөн. Эхлээд ах нь дараа нь дүү нь бололтой шар залуу Дөлгөөний дээр гараад өмд, трико, дотоожийг нь шувтлаад байсан. Би тэгэхээр нь чихэвчээ аваад нөгөө хоёр ахын ах нь бололтой хүнийг нуруун дээр нь халбагаар цохисон. Дөлгөөн дээр гарчихсан байсан дүү нь бололтой ахыг гараараа нуруу нь цохиод байсан. Нөгөө хууз сахалтай ах нь чи надтай тэгвэл 5000 төгрөг өгье, энэ ахтайгаа дара нь тэгвэл 10.000 төгрөг өгье гээд 10.000 төгрөг харуулаад байсан...” гэсэн мэдүүлэг,  зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч О.Д, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Д, Г.Б нарыг бүлэглэн бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч У.Дөлгөөн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаа нар нь хохирол төлбөрийн талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч О.Д, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч О.Д, Г.Б нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Д, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

 

  1. О.Д, Г.Б нарыг бүлэглэн бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулий тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Д, Г.Б нарт тус бүр 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц О.Д, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Д, Г.Б нарын урьд цагдан хоригдсон нийт 76 /далан зургаа/ хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирол төлбөр төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Д, Г.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  •                     ШҮҮГЧ                          Т.ШИНЭБАЯР

 

 

  •  

 

 

  •