| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0112/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч М.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Өд холбогдох эрүүгийн 1906 06996 0015 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн М.Ө, 1987 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхэд нарын хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 19 дүгээр гудамж 944г тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, /
Шүүгдэгч М.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 25-657 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу нөхөр Ш.Банзрагчтай маргалдаж, улмаар түүний нүүрийг маажиж, толгой хэсэгт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ш.Банзрагч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 25-657 тоотод эхнэр М.Өтай маргалдсан...урд талын гэрээс гарсан чинь толгой руу тоосгоор цохисон...надаас салсан сайхан амьдарч байна гэж эхнэр уурласан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Д.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ш.Банзрагч ах эхнэр М.Өтай маргалдсан...гэрт байхад цагдаа дууд гэж хэлсэн...удалгүй Ш.Банзрагч ахын толгой хэсгээс цус гарч байсан. М.Ө цагдаа дуудсан юм уу гээд тоосго барьсан орж ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Э.Бэрхбилгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ш.Банзрагчийн эхнэр угаалгын машин авах гэж ирээд маргасан...эхнэр нь Ш.Банзрагч ахыг аваад гарсан удалгүй толгой нь хагарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Яллагдагч М.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Ш.Банзрагч намайг алгадсан...би Ш.Банзрагчийн араас нь очоод гэрийн хажууд байсан тоосго авч толгой хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14194 тоот дүгнэлтэд:
1. Ш.Банзрагчийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 20/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 25-657 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу нөхөр Ш.Банзрагчтай маргалдаж, улмаар түүний нүүрийг маажиж, толгой хэсэгт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ш.Банзрагчийн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 25-657 тоотод эхнэр М.Өтай маргалдсан...урд талын гэрээс гарсан чинь толгой руу тоосгоор цохисон...надаас салсан сайхан амьдарч байна гэж эхнэр уурласан..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Лхагвадоржийн: “...Ш.Банзрагч ах эхнэр М.Өтай маргалдсан ...гэрт байхад цагдаа дууд гэж хэлсэн...удалгүй Ш.Банзрагч ахын толгой хэсгээс цус гарч байсан. М.Ө цагдаа дуудсан юм уу гээд тоосго барьсан орж ирсэн..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Өыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ш.Банзрагч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Өыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Өыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Өд оногдуулсан торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР
Шүүгдэгч М.Өд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч М.Өын цалин орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс түүнд оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.