Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 136/ШШ2016/00401

 

    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, хуулийн 116, 118, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  
                                                                ТОГТООХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б овогт П.А нь,
- Дорноговь аймгийн Хөгжимт драмын театрт 1980 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бэлтгэл, жүжигчнээр,
-Дорноговь аймгийн Хажуу-Улааны 8 жилийн дунд сургуульд 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дуу хөгжмийн багшаар,
-Булган аймгийн Булган сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1996 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн /28 хоног/-ийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй.  Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.АМАРТҮВШИН