| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 101/2016/01374/и |
| Дугаар | 1053 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1053
| 2016 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 101/ШЗ2016/1053 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,
Нэхэмжлэгч: “Юу Би капитал кредит ББСБ”-ын /Хан-уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 2 хэсэг Анома 74-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9015002056, РД:5416035/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороолол 38 байр 23 тоотод оршин суух Тайж нар овогт Батоолын Өнөболдод /УХ91042036/ холбогдох,
Зээлийн төлбөрт 48.289.502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юу Би капитал кредит ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- “Юу Би Капитал Кредит” ББСБ нь зээлдэгч Б.Өнөболдтой 2015 оны 06 сарын 09 өдөр №ЗГ/2015/40 дугаартай Зээлийн гэрээ болон №БГ/2015/40 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж сарын 6 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож 25.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Талууд хэлэлцэн тохиролцсоны дагуу Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр зээлдэгч Б.Өнөболдтой Ү-2203009203, 000369022 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо 7 дугаар хороолол 38 дугаар байр 23 тоот хаягт байрлах 48 м.кв 2 өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон.
Зээлдэгч Б.Өнөболд нь Зээлийн гэрээ байгуулагдсан цагаас хойш дараах төлөлтүүдийг хийсэнв 2015 оны 07 сарын 09 өдөр 940.000 тегрөг, 2015 оны 07 сарын сарын 10 өдөр 380.000 төгрөг, 2015 оны 07 сарын 18 өдөр 180.000 төгрөг, 2015 оны 11 сарын 27 өдөр 400.000 төгрөг, 2015 оны 12 сарын 11 өдөр 600.000 төгрөг, 2016 оны 2 сарын 05 өдөр 500.000, 2016 оны 03 сарын 07 өдөр 200.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 16 өдөр 200.000 тегрөг, 2016 оны 04 сарын 11 өдөр 500.000 төгрөг нийт 3.900.000 төгрөгийн төлөлтийг хийсэн бөгөөд үүнээс хойш төлбөр төлөөгүй.
Иймд үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 20.350.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.939.502 төгрөг нийт 48.289.502 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Өнөболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- “Юу би капитал кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 48.289.502 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээл авсандаа маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юу Би капитал кредит” ББСБ нь зээлийн гэрээний үүргийн биелэлт болох нийт 48.289.502 төгрөгийг хариуцагч Б.Өнөболдод холбогдуулан шүүхэд гаргасан байна.
2015 оны 06 дугаар сарын 19 өдөр Б.Өнөболд, “Юу Би капитал кредит” ББСБ-ын хооронд 25.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн 20 хувь төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 38 дугаар байр 23 оот 48 м.кв талбайтай орон сууцыг байрьцаалсан байна.
Хариуцагч Б.Өнөболд нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 48.289.502 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Өнөболд нийт 48.289.502 төгрөгийг нэхэмжлэгч “Юу Би капитал кредит” ББСБ-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өнөболдоос 199.700 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 199.700 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юу Би капитал кредит” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол 38 дугаар байр 23 тоот хаягт байрлах 48 м.кв 2 өрөө орон сууцыг / Ү-2203009203, 000369022/ албадан худалдан борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.СОЛОНГО