Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 0996

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0996

                  Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Үйлдвэр 2 Зайсан 27б байр 1401 тоотод оршин суух Тайж овогт Мөнхөөгийн Өлзийсайханы /УС65123118/  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо 50 мянгат Хар чонотын 11-33 тоотод оршин суух Хангайтан овогт Цэвээнжаргалын Одгэрэлд /УХ65061475/ холбогдох,

 

642.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад   

                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Би 2016 оны 07 дугаар сарын 20 өдөр Ц.Одгэрэлтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 600.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 01 өдөр дууссан боловч хариуцагч зээлээ төлөөгүй. Гэрээний 2в6-д заасны дагуу зээлийн хүү болон үндсэн төлбөрийг төлөхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлөхгүй байна.

 Иймд Ц.Одгэрэлээс үндсэн зээл 600.000.000 төгрөг, зээлийн хүү 42.000.000 төгрөг нийт 642.000.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- М.Өлзийсайханы гаргасан нэхэмжлэл болох 642.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Өлзийсайхан хариуцагч Ц.Одгэрэлд холбогдуулан 642.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

2016 оны 07 дугаар сарын 20 өдөр М.Өлзийсайхан, Ц.Одгэрэл нарын хооронд 600.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01 өдрийг хүртэл 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ  байгуулагджээ.

          Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Богины ам /17050/ Дүнжингарав гудамж 37/3 тоот хаягт байрлалтай 167.5 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206046536 дугаар, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Богины ам /17050/ Дүнжингарав гудамж 35/3 тоот хаягт байрлах 167.5 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206046537 дугаартай  үл хөдлөх эд хөрөнгүүд нь Ц.Одгэрэлийн /нэг хүний/ өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

     2016.07.19 өдрийн “Мөнгө хүлээлцсэн баримт”-аар зээлийн гэрээний дагуу 600.000.000 төгрөгийг өгч авалцсан баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч Ц.Одгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт  642.000.000 төгрөг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ц.Одгэрэл нийт 642.000.000 төгрөгийг нэхэмжлэгч М.Өлзийсайханд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.367.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Одгэрэлээс 1.683.975 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 1.683.975 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Өлзийсайханд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Богины ам /17050/ Дүнжингарав гудамж 37/3 тоот хаягт байрлалтай 167.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206046536 дугаартай,  Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Богины ам /17050/ Дүнжингарав гудамж 35/3 тоот 167.5 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206046537 дугаар үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО