Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/51

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              2020       02          03                                2020/ШЦТ/51

                                               

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Н

Өсвөр насны шүүгдэгч О

Шүүгдэгч Г, Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............овогт Г, ...........овогт Г, .......... овогт О нарт холбогдох эрүүгийн 1921003990369 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ........................ оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............... овогт Г. /РД: ..................../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ...................... газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....... овогт Г. /РД: ............../

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ................... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....................овогт О. /РД: .................../

 

Шүүгдэгч Г, О, Г нар нь бүлэглэн 2019 оны  04 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газарт бэлчиж байсан хохирогч Б.О-ын өмчлөлийн 1 тооны адуу буюу малыг хулгайлж хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г нь ганцаараа Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт бэлчээрээс 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Т.Ж-ы халтар зүсмийн давхар сартай дөл тамгатай 1 тооны адууг буюу малыг хулгайлж хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би мал хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Морио барьж чадахгүй болохоор энэ хоёрыг дагуулж явсан“ гэв.

 

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогчид учирсан хохирлыг аав, ээж төлсөн. Бид гурав хамт хулгайлсан адуугаа зарсан “ гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “*******айг Гын гэрт байж байхад Г ах ирээд морь барилцаад өгчих гэсэн. Тэгээд голын хойноос морь барьсан. Би хэний адуу байсан гэдгийг мэдээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү“ гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хавар хүүгийн хамт ******* суманд очиж ямаа самнасан. Тэгээд ******* гэрт хүүгээ үлдээсэн. Би хүүдээ хараа хяналт сайн тавьдаг. Хүү маань миний үгнээс гардаггүй. Би ийм хэрэгт холбогдоно гэж бодоогүй. Би хүүдээ анхаарал тавих учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү“ гэв.

 

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн орой ******* сумын 2 дугаар баг голын тохойд бэлчиж байсан адуунаас хээр зүсмийн гурван нүдний ширээтэй чандмань тамгатай бүдүүн морь алдсан. Тэгээд ойр хавиар 3 хоног хайгаад олоогүй. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сумын төвд ******* гэх хүнтэй таарч адуу алдсан талаар ярихад хэд хоногийн өмнө Г, ******* нар гүүрэн дээрээс хээр зүсмийн адуу бариад ачаад явсан гэж ярьсан. Тэгээд эхнэр бид хоёр ******* гэх хүүхэдтэй уулзаад хээр зүсмийн ямар тамгатай адуу гүүрний араас хэн гэдэг хүнээс худалдаж авсан талаар тодруулахад манай алдагдсан адууны зүс, тамгыг хэлж байсан ба Г, ******* гэж дууддаг Г гэх хоёр залуу барьж өгсөн, тэр хоёроос 400000 төгрөгөөр худалдаж аваад аймагт зарсан гэж хэлж байсан. ...Би алдсан адууныхаа 1200.000 төгрөгийг гаргуулан авсан ба одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-25, 28 тал/

Хохирогч Т.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө манай халтар зүсмийн давхар сартай дөл тамгатай бүдүүн морь адуундаа байхгүй байна гээд манай мал дээр байдаг ******* өөрөө ирж хэлсэн юм. ...Би алдсан адуугаа ойр орчмоор хайгаад олдоогүй тул тухайн үедээ Цагдаагийн байгууллагад хандсан байсан. Дараа нь ******* сумын хэсгийн төлөөлөгч уулзаж манай алдсан нэг тооны адууг манай сумын Г гэх залуу авсан байна гэж хэлсэн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 126-127, 128 тал/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20, 122-123/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21, 78, 124, 150/

-Гэрч З.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 43/

-Гэрч Х.С-ийн мэдүүлэг /хх-ийн 44-45/

-Гэрч О.Ш-ын мэдүүлэг /хх-ийн 135-136/

-Гэрч Ж.Э-ын мэдүүлэг /хх-ийн 137-138/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 тоот дүгнэлт /хх-ийн 51-52/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-121/

-Шүүгдэгч Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-70, 146-147/

-Шүүгдэгч Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72/

-Насанд хүрээгүй шүүгдэгч Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г, О, Г нар нь бүлэглэн 2019 оны  04 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газарт бэлчиж байсан хохирогч Б.О-ын өмчлөлийн 1 тооны адуу буюу малыг хулгайлж хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г нь ганцаараа Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт бэлчээрээс 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Т.Ж-ы халтар зүсмийн давхар сартай дөл тамгатай 1 тооны адууг буюу малыг хулгайлж хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Б.О, Т.Ж, гэрч З.Б, Х.С, О.Ш, Ж.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Г, Г, өсвөр насны шүүгдэгч О нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г, Г, өсвөр насны шүүгдэгч О нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г, өсвөр насны шүүгдэгч О нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Год оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ... хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгавал зохино.

 

 

Шүүгдэгч Г, Г, өсвөр насны шүүгдэгч О нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-д 800.000 төгрөгийн, хохирогч Т.Ж-д 700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл “” нэртэй улсын дугааргүй 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикл /шүүгдэгч Год хадгалагдаж буй/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга улаан зүсмийн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адуу /шүүгдэгч Гт хадгалагдаж буй/-г тус тус хураан авч, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “” нэртэй улсын дугааргүй тээврийн хэрэгслийг шүүгдэгч Гын эзэмшлээс, улаан зүсмийн 1 тооны адууг шүүгдэгч Гийн эзэмшлээс тус тус битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Гийн ................. тоот регистрийн дугаартайтоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, өсвөр насны шүүгдэгч Оын ................ дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт Г, ................ овогт Г, өсвөр насны шүүгдэгч ..........овогт О нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г, өсвөр насны шүүгдэгч О нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Год оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3,  8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Оыг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 6 /зургаа/ сарын хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

6. Өсвөр насны шүүгдэгч Оыг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 6 /зургаа/ сарын хугацаанд хараа хяналтандаа байлгаж, асран хамгаалахыг хууль ёсны төлөөлөгч П.Н-д үүрэг болгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны шүүгдэгч хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “” нэртэй улсын дугааргүй тээврийн хэрэгслийг шүүгдэгч Гын эзэмшлээс, улаан зүсмийн 1 тооны адууг шүүгдэгч Гийн эзэмшлээс тус тус битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Гийн .............. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Гын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, өсвөр насны шүүгдэгч Оын ................. дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл “” нэртэй улсын дугааргүй 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикл, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга улаан зүсмийн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адууг тус тус хураан авч, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ