| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0083/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 102
2020 01 30 2020/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч C.Солонго,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овгийн Сэр-Одын Аэд холбогдох эрүүгийн 1911031360029 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хүчит шонхор зах дээр мах үүрдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо Дэнжийн 33-472 тоотод оршин суудаг,
Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 438 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийи хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хугцацааны өмнө тэнсэн суллагдсан, Өөлд овогт С А /РД:
Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамж 4726 тоотод хохирогч Ч.Баатаржавтай “гэр дотор шээлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, баруун гуя хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь “цээж, баруун гуянд шарх, зүүн шуу, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баатаржавт хандаад чи яагаад гэрт шээж байгаа юм бэ гээд уурлахад Баатаржав би гадаа гарч шээсэн гэж хэлсэн. Ингээд би уурлаад бид хоёр ноцолдоод хамтдаа газар унасан бөгөөд би босож ирээд ойролцоо байсан хутгыг аваад айлгах санаатай чичсэн чинь Баатаржавын биед хүрсэн. Би яг аль хэсэгт хүрснийг мэдэхгүй байна. Ингээд Баатаржав гараад явсан...” гэх /хх-ийн 60-61х/,
Хохирогч Ч.Баатаржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шиг санагдаж байна. Би манай гэрийн ойролцоо байдаг Доогий буюу Аийн гэрт архи авч очоод хоёулаа миний авчирсан архийг хувааж уугаад хамтдаа Аийн гэрт хоносон юм. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А бид 2 хүнсний зах орж банкнаас миний дансанд байсан 50,000 төгрөгийг авч 2 шил архи ойр зуурын хоол хүнсний юм аваад буцаад Аийн гэрт очсон. Бид 2 авчирсан архиа хувааж уугаад дахиад дэлгүүр ороод нэг шил Монгол нэртэй архи нэмж авчирч уусан. ...би бие засахдаа өмдөө дутуу тайлаад өмднийхөө цахилгаан хэсгийг шээс болгочихсон байсан бөгөөд бие засаж дуусчихаад Аийн гэрт орсон юм. ...А миний гар утсыг авчихаад өгөхгүй гартаа барьчихсан байсан. Ингээд би Аээс өөрийнхөө гар утсыг авъя гээд маргалдсан чинь А миний өмд рүү хараад чи манай гэрт шээлээ гээд надтай маргалдсан юм. Би тухайн үед Аэд би танай гэрт шээгээгүй гадаа бие засаж байхдаа өмдөө дутуу тайлаад өмдөө шээс болгочихсон юм гээд А бид хоёр маргалдсан. Тэгтэл А тавиур дээрээс хутга аваад миний цээжний зүүн хэсэгт хутгаараа хатгах шиг болохоор нь би гараад гүйсэн бөгөөд гарч явах замдаа би А рүү эргээд харахад гартаа хутга барьсан байсан юм...” гэх /хх-ийн 20-22х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Наранбямбын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай
Ч.Баатаржавын биед цээж, баруун гуянд шарх, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29х/
Шинжээч Б.Наранбямба мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ч.Баатаржавын биед учирсан цээж, баруун гуянд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна...” гэх /хх-ийн 32х/
Шүүгдэгч С.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81х/,
Шүүгдэгч С.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 99х/,
Хохирогч Ч.Баатаржав хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 100х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Аийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь харгалзан согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож түүнийг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж түүнд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 28 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 13см, бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэг, нийт 31 см урттай ажлын хэсгийн урт 20 см бариулын урт 11 см бариул хэсгийн өргөн ачааны уяагаар ороосон шаргал өнгийн хуванцах иштэй хутга 1 ширхэг нийт 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Сэр-Одын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоож түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 28 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 13см, бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэг, нийт 31 см урттай ажлын хэсгийн урт 20 см бариулын урт 11 см бариул хэсгийн өргөн ачааны уяагаар ороосон шаргал өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг нийт 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД