Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 Хэргийн индекс: 159/2017/0022/З

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “Поларис Инвестмент” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 13 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулж, №026205 дугаарт бүртгэгдсэн Баянуул нэртэй газарт хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах”  тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Заантогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ёндонжамц

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.

 

       Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Поларис Инвестмент” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Манай компани нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Баянуул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026205 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4485 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу аймгийн Засаг дарга “Дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг судалсны үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/809 тоот албан бичгээр 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 13 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн. Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13  тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналыг эс зөвшөөрч байна. Үүнд:    

  1. Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн

19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан.

  1. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт

малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд Шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д мөн зүйлийн 19.4-т заасан хурлын санал нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан “...хариу..”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан,түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тус тус заасан байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатын “Дэмжихгүй”  саналын үндэслэл нь “иргэн аж ахуй нэгжийн эзэмшилд олгогдсон 13000.2 га үр тарианы газар, 27 иргэний эзэмшлийн өвөлжөө болон хаваржааны газруудтай давхцаж байна” гээд Газрын тухай хуулийн 31.3 дэх хэсгийг үндэслэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгох хайгуулын  тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагад хамаарахгүй.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13

тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулж,  №026205 дугаарт бүртгэгдсэн Баянуул нэртэй газарт хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгаж өгнө үү. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/809 тоот албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар манай компанид байхгүй, манай компанид ямар нэг байдлаар албан ёсоор огт ирж байгаагүй тул тус актыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

            Хариуцагч Ш.Оргил шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Поларис Инвестмент” ХХК-ний нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот шийдвэр “Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

            1. “Поларис Инвестмент” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг судлан үзээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Баянуул нэртэй газарт  11288.17 ректар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс санал авахаар ирүүлсэн албан бичгийн дагуу холбогдо солбилцлуудыг мэдээллийн санд оруулан шалгаж үзэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд олгогдсон 1300.2 га үр тарианы талбай, 27 иргэний эзэмшлийн өвөлжөө болон хаваржааны газруудтай давхцаж байсан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хуульГазрын тухайГазрын хэвлийн тухайБайгаль орчныг хамгаалах тухайҮндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэсний дагуу Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд дээрх газар нь иргэдийн үр тарианы талбай болон өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцаж байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” зааснаар уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжгүй болохыг мэдэгдсэн.

            Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/809 тоотоор өгсөн хариу   нь хуульд нийцсэн акт бөгөөд дээрх нөхцөл байдлыг үнэлэн хуульд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Үндэслэх нь:

 

 

 

 

ШҮҮГЧ                           Ж.БУРМАА