Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 0947

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0947

                  Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  биелүүлсэнийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,

 

            Нэхэмжлэгч: “Алтад их говь” СӨХ-ийн /Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Оюутны гудамж 17 байр 101 тоот/ нэхэмжлэлтэй , 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Оюутны гудамж 20 байр 31 тоотод оршин суух н.Цэрэндэндэвт холбогдох,

           

215.552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 

                                       

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Оюутны гудамж 20 байр 31 тоотод оршин суух н.Цэрэндэндэвээс дундын өмчлөлийн байрны засвар, үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, жижүүр, манаачийн зардал, орцны дундын өмчлөлийн тоног, төхөөрөмжийн цахилгааны зардалд 215.552 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ хариуцагч н.Цэрэндэндэвт холбогдуулан 215.552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

            Хариуцагч н.Цэрэндэндэв нэхэмжлэлийн шаардлага болох 215.552 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд ирүүлжээ. 

 

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Төрийн банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                    

           ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. Хариуцагч н.Цэрэндэндэв, нэхэмжлэлийн шаардлага болох 215.552 төгрөгийг нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 3.558 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч  “Алтад их говь” СӨХ-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.СОЛОНГО