| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0065/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/56 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/56
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.О холбогдох ... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Н.О. /РД: ЖЯ.../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч ******* ******* нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг 92 дугаар байрны зүүн талын замаар ... услын дугаартай “******* *******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээрийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг замаар гарч байсан У.А-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.О нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг 92 дугаар байрны зүүн талын замаар ... услын дугаартай “******* *******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээрийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг замаар гарч байсан У.А мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 20... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид бөөгнөрөөд динамит дэлбэлэх гээд зогсож байхад А гэнэт уйлаад доглоод замаас шороо руу гарч байсан. Түүнийг зам хөндлөн гарах гэхэд нь машин ирээд мөргөсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид бөөгнөрөөд динамит дэлбэлэх гээд зогсоод нэг нь динамит асаагаад хаях үед дэлбэрэхээс нь өмнө холдохдоо А нь зам руу ороод машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...динамит дэлбэлэх гээд л зогсоод динамит асаагаад хаях үед айсандаа дэлбэрэхээс нь өмнө холдохдоо А нь зам руу ороод машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...цагаан өнгийн *******-20 маркийн машин хажуугаар нь өнгөрөх үед нэг хүүхэд тус машины дугуйнд хөлөө дайруулах шиг болоод өрөөсөн хөл дээрээ доголоод замын хажуу руу гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч У.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би зам хөндлөн гарахаар зам руу эргэхэд гэнэт машин орж ирээд намайг мөргөсөн. Би газарт унаад босох гэтэл хөл маань гишгиж болохгүй байсан. Улмаар нэг эгч хажууд ирээд болгоомжтой зам гараач ээ, гэрт чинь очиж том хүн авъя тэгээд эмнэлэг явъя гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Ингээд ******* сумын 10 дугаар баг, 92 дугаар байрны зүүн талын замаар урагш явж байтал замын хажууд зогсож байсан хүүхдүүд гэнэт тараад нэг нь миний машины хажуу талаас орж ирээд газарт унасан. ... гэнэт нэг хүүхэд миний машиныг мөргөөд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 6-14 дүгээр хуудас/,
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №767 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хэсэгт: “...У.А-ийн биед тахилзуур шаант ясны /шилбэ яс/ доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,
- Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Н.О-ийн хувийн байдлын талаар: Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49, 50, 51, 52, 54 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн .... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг 92 дугаар байрны зүүн талын замаар ... услын дугаартай “******* *******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээрийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг замаар гарч байсан насанд хүрээгүй хохирогч У.А-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан насанд хүрээгүй гэрч ******* /хх-ийн 25-26 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч /хх-ийн 31-32 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч У.А /хх-ийн 19-21 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 6-14 дүгээр хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай акт /хх-ийн 36 дугаар хуудас/, Дорнод аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Н.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Н.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн Сиди 1 /нэг/ ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.О-ийн ЖЯ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-нхөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.О-ийн ЖЯ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн Сиди 1 /нэг/ ширхэгийг уг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН