| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/02353/И |
| Дугаар | 2225 |
| Огноо | 2016-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2225
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 5055873 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ий байранд оршин байх “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн, ХН82120400 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, яргайт 33-54 тоотод оршин суух, Гүнсэллэгрэвийн Ариунтунгалагт холбогдох,
150.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Жи Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Алтансүх нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1186018 дугаар төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 98472036 дугаар бүхий NP10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 100.000 төгрөгийн хохирол учруулаад байна.
Иймд хэрэглэгч Г.Ариунтунгалагаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100.000 төгрөг гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 т заасны дагуу 155 хоногийн алданги 50.000 төгрөг, нийт 150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч Г.Ариунтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага болох 150.000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж, барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбараа бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон
Захирамжлах нь:
1. “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ариунтунгалагт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Г.Ариунтунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 2.575 төгрөг, хариуцагч Г.Ариунтунгалагаас 2.575 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ