Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

2020        01         29                                              2020/ШЦТ/43

                                   

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Э.А-д холбогдох эрүүгийн 1921006490026 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын .....-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, .............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Э.А. /РД: ...................../

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны баруун талын авто зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд ******* ******* улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.11-д “...тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явахыг хориглоно...”, 3.7.а-д заасан “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган явган зорчигч 09 настай ******* мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэл тэд бичсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Надад гомдол байхгүй. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлыг төлүүлнэ...гэв. Бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчим хөл бөмбөгийн бэлтгэлд явахаар болоод найз уулзахаар гэр рүү нь 69 дүгээр байр руу явсан. Бид хоёр 16 дугаар байрны баруун талаар явган хүний замаар найз хамт би баруун талд нь явж байхад гэнэт араас машин мөргөж, би тэр машины доогуур орсон. Би дуугарч чадахгүй байсан бөгөд удалгүй хүмүүс тэр машиныг өргөж, миний дээрээс авсан. Би огт зам руу ороогүй бөгөөд явган хүний замаар явж байсан...” гэжээ. /хх-ийн 20 тал/

Бага насны гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019оны 09 дүгээр сарын 26-ны өдөр найз тэй 5 цагийн үед бэлтгэлд явахаар болсон. Уулзаад бид хоёр 1 дүгээр сургууль руу бэлтгэл рүүгээ явахаар 16 дугаар байрны орцтой талаар явган хүний замаар урагшаа явж байхад гэнэт араас саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Миний баруун талд явж байсан учир мөргөсөн бөгөөд бид хоёр явган хүний замаар явж байсан...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны 49 тоотод оршин суудаг. Тухайн өдөр гэртээ байхад дүү ******* залгаад “танай байшингийн гадаа хүүхэд шүргэчихлээ, та гараад ир” гэхээр нь хувцасаа өмсөөд гарсан. Гарах үед олон хүн цугларсан байдалтай, мөргүүлсэн хүүхдийг эмнэлэг аваад явсан байсан...” гэжээ. /хх-ийн 28 тал/ 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаарсарын 10-ны өдрийн 11967 тоот дүгнэлтэд: 1.ий биед цээжний хэнхэрцгийн няцрал, баруун талд олон хавирганыхугарал, баруун уушигны голомтлог няцрал, элэгний эдийн няцрал, урагдалт, хальсанд доорх цус хуралт, сээрний 5, 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн дунд чөмөг ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал, өгзөг ууцны орчмын зулгаралт, цус хуралт, зөөлийн эдийн няцрал, нүүр, баруун өвдөг, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэхболомжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүндзэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлтэмчилгээний үр дүнгээс хамааран гэжээ. /хх-ийн 31 тал/

Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 51 тоот дүгнэлтэд: 1. Т.Приус-30 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.11 “Тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах...явахыг хориглоно”, мөн дүрмийн 3.7.з “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Тухайн хэргийн газрын үзлэг, схем зураглалд тоормосны мөр илрээгүй байх тултээврийн хэрэгслийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй. 3. Т.Приус-30 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /: / регистрийн дугаартай овогтой ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын дугаартай хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна. 4. Хэрэг ослын газарт очсон ЗЦТ-н зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Батбаатарын үзлэгээс харахад жолооч ******* Т.Приус-30 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн замын хөдөлгөөнд оролцох боложмтой байна гэж үзлээ. 5. Явган зорчигч нь Хэрэг бүртгэлтийн 192100649 дугаартай гэрчийнмэдүүлгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй байна. 6. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасаж, аль болох хохирлыг багасгах арга хэмжээ авч, зогсоох арга хэмжээ аваагүй”-гээс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 36-37 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 тал/ - Ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлдүзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13 тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32 тал/

- Хохирол холбоотой баримтууд /хх-ийн 67-88, 82-86 тал/

- *******ы гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22, 47-48тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч овогт ******* ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны баруун талын авто зам дээр “Toyota Prius-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.11-д “...тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явахыг хориглоно...”, 3.7.а-д заасан “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган явган зорчигч 09 настай ******* мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, бага насны хохирогч, бага насны гэрч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, хохирол холбоотой баримтууд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11967 тоот, Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 51 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 107 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* *******д холбогдох хэргийн талаар нотлогдволзохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.

Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас бага насны хохирогчий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд бага насны хохирогчийн эм, тариа, эмчилгээ болон бусад зардалд нийт 7300.000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж байх ба цаашид гарах эмчилгээний зардлаа тухайн үед нь нэхэмжилнэ гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин бага насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ы тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, “В” ангиллын дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............ овогт Э.А-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.А-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.А-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /3700.000 төгрөгийг төлсөн/ болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.А-ы ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, “В” ангиллын дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Бага насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ