| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0048/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/44 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/44
2020 01 29 2020/ШЦТ/44
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............овогт Д.Б-т холбогдох эрүүгийн 1921006320327 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн,
- Дорнод аймгийн шүүхийн 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн б-д зааснаар 15 жил хорих ял шийтгүүлсэн,
- *******зүрх дүүргийн 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн ялын зарим болох 6 жилийн хорих ялыг нэмж нийт 7 жил хорих ял шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ......... овогт Д.Б. /РД: ....................../
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчим Дорнод аймгий ******* сумын 1 дүгээр баг, “******* *******” гэх газар оршин суух хохирогч Д.Б-н гэрт хууль бусаар нэвтэрч “*******” маркийн /гол төмөр нь *******, замаг *******/ галт зэвсэг болон АКМ маркийн галт зэвсгийн жадыг хулгайлан авч 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” хорооллын тоотод оршин суух хохирогч Э.М-ын эзэмшлийн хашаан дотроос түүний ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг, аймгийн төвөөс 80 орчим км газраас Дорнод аймгийн төв орох замд Г.Ч-ын унаж явсан тээврийн хэрэгсэлд дайгдан явахдаа тээврийн хэрэгслийн сандалд тохож тавьсан хүрэмний халаасанд байсан хэтэвчнээс нь 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүү ******* 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орчим хөдөө гэрийг маань очиж шалгасан байсан. Тэгэхэд байшингийн арын цонхны поорчик онгорхой байсан гэсэн тэгээд гэрт орж үзэхэд авдар онгорхой байхаар нь буугаа үзэхэд алга болсон байсан гэсэн. Ингээд хүү ******* над руу буу алга болсон талаар хэлэхэд нь би цагдаад мэдэгдсэн. ...Алдсан эд зүйлээ буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 25-27 тал/
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой харанхуй болж байхад хөдөө гэрээсээ ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклтой ******* сумын 3 дугаар баг, хорооллын тоотод байрлах гэртээ ирээд хашаан дотроо мотоциклоо тавиад хоносон. Тэгээд өглөө 06 цаг гээд босоод гарахад миний мотоцикл байхгүй байсан ба хойд хаалгаар түрж гараад баруун тийш явсан мөр байсан. Мөн хашааны баруун урд буланд морь уясан мөр байсан тэгээд би цагдаад мэдэгдсэн. ...Б өмнө нь манай гэрээр орж гарч байгаагүй. Би Б-т мотоциклоо унаж явах зөвшөөрөл өгөөгүй. Харин Б надад хэлэлгүй мотоциклийг маань манай гэрийн гаднаас аваад явсан байсан. ...Би мотоциклоо буцааж авсан тийм болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 82-85 тал/
Хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б гэх хүн миний 400.000 төгрөгийг авсан хүн мөн байсан. ...Би тухайн хүнд маш их гомдолтой байна. Уг 400.000 төгрөг миний цалин байсан бөгөөд мөнгөө алддаг өдөр Улаанбаатар хотод байдаг хүү аваарт орсон тул эм, тарианых нь мөнгийг өгөх гээд явж байсан юм. ...Б гэх хүнээс 400.000 төгрөгийг авсан учир одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 109-110 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчим байх гэртээ байж байхад танил ах ирсэн. ... ахтай хамт явсан хүн нь “би энийг барьцаанд тавих гэсэн юм, надад 40000 төгрөг байхад болно” гэж хэлээд хутга гаргаж ирсэн. Би тэр хутгыг нь аваад тэр хүнд 40.000 төгрөг өгөөд “хутгыг чинь энд орхиё намайг байхгүйд ирвэл худалдагчаас ирж аваарай” гэж хэлсэн. ...Хүрэн өнгийн АКМ бууны жад байсан. Тэр хүн мотоцикл маань бензингүй болчихоод урд орхиод ирсэн гээд явган явж байсан...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчим байх өдрийг нь сайн санахгүй байна. Засварын газар дээрээ байж байхад гэх залуу ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикл унаж ирсэн. гэх залуу ганцаараа ирсэн бөгөөд харин дараа нь хоёр залуу явган ирсэн. ... надаас энэ мотоциклийг авчих гээд гуйгаад зогсоод байхаар нь түлхүүрийг нь кундакторт нь хийж үзэхэд түлхүүр нь ямар ч асуудалгүй таарч байсан. Тэгэхэд нь “бичиг баримт нь байгаа юм уу хулгайн мотоцикл биш биз” гэж асуухад “энэ мотоцикл гаалийн бичигтэй юм байна лээ би бичгийг нь авчирч өгнө” гэж хэлэхэд нь итгээд 450.000 төгрөг бэлэн өгч авсан...” гэжээ. /хх-ийн 89-90 тал/
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хөдөө гэртээ очиж байшинд байх авдарнаас малчны гэрээ хайх гээд ороход хойд талын жижиг цонх онгорхой байсан. Тэгээд манай хэдээс нэг нь орсон юм байх гэж бодоод ороход авдар дутуу түгжээтэй байсан. Тэгээд гэрээгээ хайж байтал манай “*******” маркийн буу байхгүй байсан сайн үзэхэд бууны хутган жад бас байхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12, 73-76 тал/
- Эд зүйлийг түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15, 18, 78 тал/
- Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, мөрдөгчийн санал /хх-ийн 16-18, 77 тал/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22, 79 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30, 87 тал/
- Д.Б-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40, 62-63, 92-93, 98-100, 113-116 тал/
- Хохирогч Г.Ч-т 400.000 төгрөгийг төлсөн тухай баримт /задгай 1ш/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ....... овогт Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчим Дорнод аймгий ******* сумын 1 дүгээр баг, “******* *******” гэх газар оршин суух хохирогч Д.Б-ийн гэрт хууль бусаар нэвтэрч “*******” маркийн /гол төмөр нь *******, замаг *******/ галт зэвсэг болон “АКМ” маркийн галт зэвсгийн жадыг хулгайлан авч, бусдад 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” хорооллын тоотод оршин суух хохирогч Э.М-ын эзэмшлийн хашаан дотроос түүний ногоон өнгийн “Dayun” маркийн мотоциклийг хулгайлж, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг, аймгийн төвөөс 80 орчим км газраас Дорнод аймгийн төв орох замд хохирогч Г.Ч-ын унаж явсан тээврийн хэрэгсэлд дайгдан явахдаа тээврийн хэрэгслийн сандалд тохож тавьсан хүрэмний халаасанд байсан хэтэвчнээс нь 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Б, Э.М, Г.Ч, иргэний нэхэмжлэгч , , гэрч Б.*******, , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Б-д /“*******” маркийн /гол төмөр нь *******, замаг *******/ галт зэвсэг болон АКМ маркийн галт зэвсгийн жад/ 1.080.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Э.М-т /“Dayun” маркийн мотоцикл/ 800.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Г.Ч-т 400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б нь дээрх эд зүйлүүдийг шүүгдэгчээс буцааж авсан учир шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Э.М нь шүүгдэгчээс мотоциклоо буцааж авсан учир шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Г.Ч нь 400.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан учир шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч , нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Б-ын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт Д.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Б-ын .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ