Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 2020          02         03                                    2020/ШЦТ/195

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

 улсын яллагч  Т.Мөнх-Амгалан,

 хохирогч М.Дашням,

 хохирогч Д.Мөнхбат,

 хохирогч С.Жавхлантөгс,

 шүүгдэгч Г.Ж,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1494/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Жд холбогдох эрүүгийн 1906 04819 1858 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Ж, Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс захчин, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 2 дугаар орц, 0 тоотод түр оршин суух, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 3 сар, 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, //,

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

  1. Яллагдагч Г.Ж нь 2019 оны 03 дугаар сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБ” нэртэй авто угаалгын газраас 16 ширхэг автомашины обуд дугуй, 1 ширхэг яндан, 1 ширхэг автомашины суудал зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,450,000 төгрөгний хохирол учруулсан,
  2. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 1-26 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэбаатарын эзэмшлийн 7811 УБП улсын дугаартай “Приус”-20 маркийн тээврийн хэрэгсэл болон 55 инчийн Арена загварын зурагт зэрэгт эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 11,424,000 төгрөгний хохирол учруулсан,
  3. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Монголын Үндэсний их сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалттай баригдаж буй тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, барилгын эд зүйлс нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 10,206,300 төгрөгний хохирол учруулсан,
  4. 2019 оны 07 дугаар сарын 17-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжны 77 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбатын гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, бусдад 355,960 төгрөгний хохирол учруулсан,
  5. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Консулын 19-2 тоотод оршин суух иргэн А.Оргилмаагийн байнга амьдрах зориулалттай нийтийн байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, өсгөгч, индүү, эмэгтэй хүний гар цүнх болон зоосон мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 54,140 төгрөгийн хохирол учруулсан,
  6. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны в1 давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.Алтанзулын эзэмшлийн оёдлын газарт хууль бусаар нэвтэрч, нууцаар цагдаагийн ханцуйн бэлэгдэл 1600 ширхэг, оёдлын утас 1 ширхэг, нэрний наалддаг зангуу 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан, бусдад 6,484,500 төгрөгний хохирол учруулсан,
  7. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны в1 давхарт байрлах П.Билгүүнийн эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч, нууцаар майхан, гудас, аяллын иж бүрдэл, угаагч зэрэг эд зүйлс хулгайлан, бусдад 335,000 төгрөгний хохирол учруулсан,
  8. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын урд үйл ажиллагаа явуулах иргэн Н.Батцэцэгийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн хаалгыг эвдэн нэвтэрч, Миф нэртэй угаалгын нунтаг 13 ширхэг, Барьер нэртэй ус шүүгч 7 ширхэг, Аквафор нэртэй ус шүүгч 3 ширхэгийг, оймс 70 ширхэг улавч 100 ширхэг тус тус мөн нэр бүхий 32 хайрцаг тамхи нууцаар хулгайлан авч, бусдад 823,700 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгч Г.Жгийн гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

1. Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 03 дугаар сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБ” нэртэй авто угаалгын газраас 16 ширхэг автомашины обуд дугуй, 1 ширхэг яндан, 1 ширхэг автомашины суудал зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,450,000 төгрөгний хохирол учруулсан,

2. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 1-26 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэбаатарын эзэмшлийн 7811 УБП улсын дугаартай “Приус”-20 маркийн тээврийн хэрэгсэл болон 55 инчийн Арена загварын зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 11,424,000 төгрөгний хохирол учруулсан,

3. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Монголын Үндэсний их сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалттай баригдаж буй тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, барилгын эд зүйлс нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 10,206,300 төгрөгний хохирол учруулсан,

4. 2019 оны 07 дугаар сарын 17-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжны 77 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбатын гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, бусдад 355,960 төгрөгний хохирол учруулсан,

 5. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Консулын 19-2 тоотод оршин суух иргэн А.Оргилмаагийн байнга амьдрах зориулалттай нийтийн байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, өсгөгч, индүү, эмэгтэй хүний гар цүнх болон зоосон мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 54,140 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны в1 давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.Алтанзулын эзэмшлийн оёдлын газарт хууль бусаар нэвтэрч, нууцаар цагдаагийн ханцуйн бэлэгдэл 1600 ширхэг, оёдлын утас 1 ширхэг, нэрний наалддаг зангуу 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан, бусдад 6,484,500 төгрөгний хохирол учруулсан,

7. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны в1 давхарт байрлах П.Билгүүний эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч, нууцаар майхан, гудас, аяллын иж бүрдэл, угаагч зэрэг эд зүйлс хулгайлан, бусдад 335,000 төгрөгний хохирол учруулсан,

8. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын урд үйл ажиллагаа явуулах иргэн Н.Батцэцэгийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн хаалгыг эвдэн нэвтэрч, Миф нэртэй угаалгын нунтаг 13 ширхэг, Барьер нэртэй ус шүүгч 7 ширхэг, Аквафор нэртэй ус шүүгч 3 ширхэгийг, оймс 70 ширхэг улавч 100 ширхэг тус тус мөн нэр бүхий 32 хайрцаг тамхи нууцаар хулгайлан авч, бусдад 823,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ж гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ өөрөө сайн дураараа хүлээж очиж өөрийгөө илчилсэн. Надад холбогдуулан зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нарт мөнгөөр хохирол төлөөгүй байгаа. Зарим эд зүйлийг нь буцаагаад өгчихсөн. Гэхдээ би хохирогч нарын хохирлыг заавал төлж барагдуулна” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхбат мэдүүлэхдээ: “Би 500,000 төгрөгийг  нэхэмжилж байгаа. Хөрөнгийн үнэлгээ бол 355.960 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Би үнэлгээ хийлгэсэн гэж мэдээгүй манай эхнэр үнэлгээний ард гарын үсэг зурсан байсан. ...Тэгэхдээ үнэлгээг ингэж гарсан тул хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[2],

3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Жавхлантөгс мэдүүлэхдээ: “Манайх барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. Г.Ж “Арена” маркийн 55 инчийн зурагтыг 250,000 төгрөгөөр тавьсан байсан. Тэр зурагтыг буцаагаад цагдаа аваад явсан. Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, 250.000 төгрөгийн хохирлоо авах хүсэлтэй байна. Манай барьцаалан зээлдүүлэх газар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрладаг байсан одоо үйл ажиллагаагаа зогсоосон. Барьцаалан зээлдүүлэх газрын эзэн нь манай дүү тухайн үед би ажилладаг байсан учраас анх иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон юм. Одоо манай дүү цэрэгт явсан байгаа учраас надад шүүх хуралдааны тов мэдэгдээд би ирсэн” гэх мэдүүлэг[3],

4.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Дашням: Миний “Кар ваш” гэдэг нэртэй машин угаалгын газар тавьсан байсан обуд, бүрээс, яндан нар байхгүй болсон. Би нийт 2,450,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс надад огт мөнгө өгч хохирол барагдуулаагүй. Би шүүгдэгчээс хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[4],

НЭГ. Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 03 дугаар сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБ” нэртэй авто угаалгын газраас 16 ширхэг автомашины обуд дугуй, 1 ширхэг яндан, 1 ширхэг автомашины суудал зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,450,000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

5. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний №Х-608 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “Үнэлгээний нийт дүн 2,450,000 төгрөг”[5],

6. Хохирогч Т.Мөнхбаярын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Дашнямын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газрыг түрээслүүлж ажиллуулдаг юм. Манай угаалгын газар 2019 оны 03 дугаар сард угаагчаар ажиллаж байсан Жавхлан ...Тоёота Приус-41 маркийн авто машины стандарт обудтай 4 ширхэг өвлийн дугуй, Тоёота авто машины R-18 обудтай 4 ширхэг зуны дугуй, Тоёота Приус-41 маркийн машины 16-тай обуд өвлийн дугуйтай, мөн Тоёота Приус-20 автомашины стандарт 16-тай өвлийн дугуйтай обудууд, Тоёота Приус-30 маркийн автомашины савхин бүрээс, спорт яндан зэргийг хулгайлаад ажлаас гарчихсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан боловч гомдол гаргаж өгөөгүй. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс нэг өдөр ирээд танайд Жавхлан гэдэг хүн ажиллаж байсан уу? Та эд зүйлсээ алдсан уу? гээд дээр хэлж байсан дугуйнуудыг асуусан. Тэгэхээр нь би алдсан зүйлсийн талаар хэлэхэд зарим эд зүйлийг аваагүй гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг[6],

ХОЁР. Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 1-26 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэбаатарын эзэмшлийн 7811 УБП улсын дугаартай “Приус”-20 маркийн тээврийн хэрэгсэл болон 55 инчийн Арена загварын зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 11,424,000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

7. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлтүүд[7],

8. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[8],

9. “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний №ХУ2-19-138Н дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлгээний дүн 10,500,000 төгрөг”[9],

10. “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №ХУ2-19-544 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлгээний дүн 984,955 төгрөг”[10],

11. Шүүгдэгч Г.Ж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэбаатарын гэрээс тээврийн хэрэгслийг нь хулгайлаад зарна гэсэн бодол байгаагүй. Эрдэнэбаатар архи уусан үедээ маш онцгүй зан гаргаад байсан тул түүний машиныг гэрийнх нь хашаан дотроос аваад гарсан. Эрдэнэбаатарын машиныг авч явж байх үед машинд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би машиныг нь Сансарын колонкийн доод талд хойшоо зам дагуу байх зогсоол дээр тавьсан. Машин дотроос би ямар нэгэн эд зүйл аваагүй бөгөөд Эрдэнэбаатарын гэрээс авч гарсан зурагтаа машинаас нь аваад буусан. Миний хийсэн үйлдэл маш буруу гэдгийг мэдэж байна. Би дахиж гэмт хэрэг хийхгүй, прокуророос надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[11],

12. Хохирогч Ц.Эрдэнэбаатарын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 1-2б тоот гэртээ байж байхад Г.Ж утсаар залгаж хаана байгаа талаар асуухад нь би гэртээ байна гэж хэлэхэд танайд яваад очий гэж хэлсэн. Г.Ж манайд ирэхдээ 0.75 литрийн “Хараа” нэртэй архитай ирээд бид хоёр хувааж ууж дуусгаад манай гэрийн урд байдаг дэлгүүрээс Г.Жгийн гар утсыг барьцаанд тавиад 0.75 литрийн “Хараа” архи, хайрцаг тамхи, бидний кола удаа авч манай гэрт орж ууцгаасан. Шөнө 1 цагийн үед манай дүү Золзаяа намайг сэрээхэд манай гэрийн зурагт мөн 75-11 УБП улсын дугаартай өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн  автомашиныг хулгайлан аваад явсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Зурагтаа 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, машины 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөгөөр худалдан авч байсан..” гэх мэдүүлэг[12],

13. Иргэний нэхэмжлэгч Б.Түвшинжаргалын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Өглөө” ломбарданд өглөөний 09.00 цагт ажилдаа ирсэн. 10.00 цагийн үед нэг эрэгтэй хүн “Арина” брэндийн 55 инчийн “Лед смарт” зурагт бариад орж ирсэн. Би зурагтыг 250.000 үнэлж аваад нөгөө хүнд баримт бичиж өгсөн. 2-3 цагийн дараа цагдаа нар орж ирээд хулгайн эд зүйл гэж хэлээд тэр зурагтыг аваад гарсан. Зурагт хурааж авснаас болж манай ломбард 250.000 төгрөгний алдагдал хүлээсэн бөгөөд тэр зурагтны мөнгийг манай захирал миний цалин дээрээс суутгах гээд байгаа тул зурагтны барьцааны мөнгө болох 250,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[13],

ГУРАВ. Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Монголын Үндэсний их сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалттай баригдаж буй тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, барилгын эд зүйлс нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 10,206,300 төгрөгний хохирол учруулсан болох нь:

14. 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[14],

15. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[15],

16. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл”[16],

17. Гэрч Ө.Мандах 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын 11, 12-нд МҮИС-н зүүн талын хаалганд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. 07 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 30 минутын үед баригдаж байгаа барилгын өргөтгөлөөс хар биеийн тамирын хослолтой, хар пүүзтэй, халзан толгойтой хүн багаж аваад гараад ирэхээр нь бариад авахад багажаа хаяад зугтаасан...” гэх мэдүүлэг[17],

18. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн хөрөнгө үнэлгээний  №ТХҮ-119/08 дугаартай тайлан “...Үнэлгээний дүн 10,206,300 төгрөг”[18],

19. Шүүгдэгч Г.Жгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тодорхой ярьсан. Хохирогчийн зарим нэхэмжилж байгаа эд зүйлийн тал дээр санал нийлэхгүй байна. Ажлын хувцас, цахилгааны автомат 200 ширхэг, кен брэндийн 7 ширхэг дрилл, яндан, өрөм 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлаагүй. Бусад эд зүйлийг нь хулгайлсан нь үнэн. Тус сургуулийн харуулд нь хоёр ширхэг хайрцагтай зүйл болох цахилгаан, интернетийн утас, хайрцагтай багаж, түлхүүрийн ком зэргийг баригдах үедээ үлдээгээд зугтаасан. Тэгээд молодок 1 ширхэг, шрүп мастер 2 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг зэргийг Гандангийн тэнд байдаг дэлгүүрт 100.000 гаруй төгрөгөөр худалдсан. Үлдсэн молодоко 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 100- айлд хувь хүнд 100.000 төгрөгөөр худалдсан. Өөр эд зүйлийг сайн санахгүй байна. Явуулын хүнд 30.000, 40.000 төгрөгөөр зарсан байх. Би тухайн үед согтуу байсан тул санахгүй байна” гэх мэдүүлэг[19],

20. Хохирогч Г.Хишигдоржийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан эд зүйлүүдийн жагсаалтыг гаргаж өгсөн. Дээрх эд зүйлсийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[20],

21. Гэрч И.Бархасбадийн 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 08.00 цагийн үед ажил дээр ирэхэд манай баригдаж байгаа барилгын өргөтгөл цоожгүй, цоож цуурга нь эвдэрсэн байсан. Тэгэхээр нь би захиралдаа мэдэгдээд камерын бичлэг шүүхэд үл таних 2 хүн орж ирээд эд зүйл хулгай хийж байгаа нь бичигдсэн байсан. Манай байгууллагад өмнө хулгай орж байгаагүй бөгөөд би манайд мужаанаар ажиллаж байсан Шовко гэх хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг[21],

ДӨРӨВ. Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 07 дугаар сарын 17-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжны 77 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбатын гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, бусдад 355,960 төгрөгний хохирол учруулсан болох нь:

22. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[22],

23. Гэрч А.Чимэгсайхан 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзан 1-28 тоот хашаанд байх монгол гэрт хулгай орсон. Тухайн үед манай нөхөр Д.Мөнхбат гадуур ажилтай байсан. Би Архангай аймагт амарч байсан юм. Манай нөхөр над руу ярьж манайд хулгай орсон гэж хэлсэн. Би долоо хоногийн дараа гэртээ ирэхэд манай гэрийн зурагт хулгайд алдагдсан байсан. Манай нөхөр Д.Мөнхбат Эрдэнэт хотод өвчтэй ааваа сахиж байгаа тул би хохирогчоор тогтоогдсон. Хулгайд алдагдсан зурагтаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг[23],

24. “Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “үнэлгээний дүн 355.960 төгрөг[24],

25. Шүүгдэгч Г.Ж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн хулгай хийдэг өдрөө тус эзэнгүй айлын хашаанд ороод цоожийг гараараа дарж ороод гэрээс нь хар өнгийн зурагт авч гараад гудамжнаас такси бариад Зурагтын эцэст танихгүй эмэгтэй хүнд 120.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи  уугаад дуусгасан” гэх мэдүүлэг[25],

26. Хохирогч Д.Мөнхбатын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Гачууртад ажил дээрээ байж байтал манай эхнэрийн эгчийн охин Энхбилэг залгаад танай гэрт хулгай орчихсон юм уу, та ирсэн  юм уу гэсэн. Би очоогүй гэж хэлээд цагдаа дууд гэхэд “та дууд” гэсэн тул цагдаад дуудсан. Энхбилэгийн хэлснээр зурагт байхгүй байна гэсэн. Би гэртээ очиж амжаагүй байгаа тул өөр юу алга болсныг мэдэхгүй байна. Би зурагтаа 8 жилийн өмнө 560.000 төгрөгөөр Номин их дэлгүүрээс авч байсан. Би одоо зурагтаа 400.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг[26],

ТАВ. Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Консулын 19-2 тоотод оршин суух иргэн А.Оргилмаагийн байнга амьдрах зориулалттай нийтийн байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, өсгөгч, индүү, эмэгтэй хүний гар цүнх болон зоосон мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 54,140 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

27. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[27],

28. “Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Нийт үнэлгээний дүн 54.140 төгрөг” гэх тайлан[28],

29. Шүүгдэгч Г.Ж 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны ард байрлах 2 давхар нийтийн байр руу 00 өрөө хайж ороод 6 тоот айлын хаалганы цоожийг эвдэн орж, өрөөн дотор нь байсан хар өнгийн өсгөгч, эмэгтэй хүний улаан өнгийн цүнх, зоосон мөнгө 10 гаруй ширхэг, Оросын холбооны улсын цаасан мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлан аваад шууд Нарантуул зах орж өсгөгчийг 20.000 төгрөг, цүнх, индүүг зэргийг тус тусд нь 5000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи авч уусан. Би тухайн үед согтуу байсан” гэх мэдүүлэг[29],

30. Хохирогч А.Оргилмаагийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутанд гэрээсээ нөхөртэйгээ хамт ажилдаа  гарсан. Орой нөхөр бид хоёр 20 цаг 30 минутанд ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд 2-2 тоотод байдаг Дулмаа эгчээс “манай гэрийн хаалга онгорхой байна. Та юм анзаараагүй биз” гэхэд “би дөнгөж сая ажлаасаа орж ирж байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Хар өнгийн өсгөгч, флаш ордог оролт нь эвдэрсэн байсан. Улаан өнгийн шинэ цүнх, ууттай зоос байсан. Хар өнгөтэй өсгөгч 120.000 төгрөг, улаан өнгийн цүнх 13.000 төгрөгөөр авч байсан, зоос хэдэн төгрөгөөр авч байсныг мэдэхгүй байна. Нийт 150.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг[30],

ЗУРГАА. Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны в1 давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.Алтанзулын эзэмшлийн оёдлын газарт хууль бусаар нэвтэрч, нууцаар цагдаагийн ханцуйн бэлэгдэл 1600 ширхэг, оёдлын утас 1 ширхэг, нэрний наалддаг зангуу 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан, бусдад 6,484,500 төгрөгний хохирол учруулсан болох нь:

31. Хэргийн газрын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[31],

32. “Дамно” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Үнэлгээний дүн 6,484,500 төгрөг/[32],

33. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[33],

34. Шүүгдэгч Г.Жгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17-18 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 2 дугаар орцны подвалиас гараад дээшээ өгсөж явж байгаад санамсаргүй байдлаар 17 дугаар байрны хамгийн захын орц руу орж подваль руу буухад хаалга нь цоожтой, цоож нь эвдэрхий юм шиг харагдаж байхаар нь тэндээс хулгай хийх зорилгоор цоожыг төмрөөр хөшиж онгойлгоод ороход дандаа оёдлын хэрэгсэл байсан тул тэндээс нь 2 хайрцаг оёдлын утас, наалддаг тууз болон шуудайтай зүйл аваад Нарантуул зах дээр оёдлын утас зардаг эгчид бүгдийг нь нийлүүлээд 170.000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед архи уучихсан, нэлээн их согтолттой байсан. Би 2019 оны 03 дугаар сараас хойш 08 дугаар сар хүртэл хааяа хааяа Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргүүдэд хулгай хийж байсан. 20 гаруй хулгайн хэрэг хийсэн. Энэ хэргүүдээ хийж байхдаа гадуур паб, ресторанд тогоочын ажлаа хийж байсан” гэх мэдүүлэг[34],

35. Хохирогч Ж.Алтанзулын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 17 дугаар байрны В1 давхарт хатгамал, оёдлын газар ажиллуулдаг. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр оёдлын газартаа ороогүй байж байгаад манай нөхөр шөнө бие засах гээд оёдлын газар руугаа орсон чинь цонхыг нь эвдэн хулгай орж, цагдаагийн хувцасны ханцуйны бэлэгдэл 1600 ширхэг, 480 ширхэг хатгамалын утас, энгэрийн нэр бичдэг тууз 10 ширхэг алдагдсан байна. Үнийн хувьд нэг ширхэг нь 4000 төгрөгийн үнэтэй тул 1600 ширхэг бэлэгдэл нь 6,400,000 төгрөгийн үнэтэй байна. Оёдол, хатгамал хийдэг утас нэг ширхэг нь 4000 төгрөг ба нийт 480 ширхэг нь 1,920,000 төгрөг болж байна. Энгэрийн нэр бичдэг тууз нэг боодол нь 15,000 төгрөг, 10 ширхэг нь 150,000 төгрөг болж байна. Ингээд нийт 8,470,000 төгрөгийн хохирол учирсан байна. Би манай байрны хажууд байдаг цэцэрлэгийн тайлбайн тоосго өрж байсан залууг би сэжиглэж байгаа. Тэр хүн өнөөдөр согтуу байсан. Байрны орчим хяналтын камер байхгүй” гэх мэдүүлэг[35],

36. Хохирогч Ж.Алтанзулын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн үед манай оёдлын газарт хулгай орж цагдаагийн хувцасны ханцуйны бэлэгдэл, оёдлын утас, дүрэмт хувцасны нэр хийдэг тууз зэрэг эд зүйл алдагдсан. Цагдаагийн байгууллага хулгайд алдагдсан байсан цагдаагийн хувцасны ханцуйны бэлэгдэл болон оёдлын утаснуудыг буцаан олж өгсөн. Хар дүрэмт хувцасны нэр оёдог ремен буюу тууз нь олдоогүй байгаа” гэх мэдүүлэг[36],

37. Иргэний нэхэмжлэгч Н.Батчимэгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2003 оноос хойш Нарантуул худалдааны төв дээр лангуу түрээслэн оёдлын туслах материал худалдан борлуулж байгаа. 2019 оны 08 дугаар сарын дундуур орой зах хаах дөхөж байхад 17 цагийн үед 180 см орчим өндөртэй, бүлтгэр том нүдтэй 30 орчим насны залуу ганцаараа ирээд 15 ширхэг орчим оёдлын утсыг торонд хийгээд зарна гээд барьчихсан явж байсан. Би нэг ширхэг утсыг нь 300 төгрөгөөр бодож 7900 төгрөгөөр  худалдаж авсан. Маргааш орой нь дахиад 17 цагийн үед ирээд өөр оёдлын утаснууд байна гэхээр нь би утаснуудыг харъя гээд Нарантуул захын урд төв хаалга дээр дагаад очиход саарал өнгийн жижиг машинтай байсан ба машины арын багажинд 2 ширхэг цаасан хайрцагтай оёдлын утас, нэг том ууттай цагдаагийн хувцасны таних тэмдэг, 1 ширхэг хайрцагтай шинэ жилийн тоглоомын чимэглэл зэрэг зүйл байсан. Би ямар учиртай энэ зүйлсийг зарж байгаа юм бэ гэж асуухад манай эгч оёдлын газар ажиллуулдаг байсан. Эгч Солонгос улс руу явсан тул оёдол ажиллуулж байсан байрыг суллахын тулд дотор нь байсан эд зүйлсийг зарж байгаа юм гэж хэлсэн. Би 1 ширхэг утсыг нь 300 төгрөгөөр бодож 259 ширхэг байсан утсыг нийт 77,700 төгрөгөөр авсан. Гэтэл нөгөө залуу шуудайтай цагдаагийн хувцасны бэлэгдэл болон шинэ жилийн модны чимэглэлүүдийг нийлүүлээд авчих гээд байхаар нь нийт 170.000 төгрөг өгөөд тэр залуугийн авч ирсэн хоёр хайрцагтай оёдлын утас болон ууттай цагдаагийн хувцасны бэлэгдэл, шинэ жилийн чимэглэл зэрэг зүйлсийг худалдаж авсан. 2-3 хоногийн дараа цагдаа ирээд та хулгайлсан эд зүйл худалдаж авсан байна. Таны авсан эд зүйл хаана байна гэхээр нь би сайн дураараа тухайн эд зүйлийг гаргаж өгсөн. Миний хувьд 177,900 төгрөгийг тэр залуугаас гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[37],

ДОЛОО. Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны в1 давхарт байрлах П.Билгүүний эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч, нууцаар майхан, гудас, аяллын иж бүрдэл, угаагч зэрэг эд зүйлс хулгайлан, бусдад 335,000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

38. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[38],

39. “Дамно” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Үнэлгээний дүн 335.000 төгрөг” гэх тайлан[39],

40. Шүүгдэгч Г.Ж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шагах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн түрээслэн амьдарч байсан байр болох Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны В1 давхраас гараад Сансарын колонк орох санаатай ертөнцийн зүгээр хойшоо хараад явж байхад 28 дугаар байрны хамгийн урд талын В1 давхрын орцны хаалга онгорхой байхаар нь орж ус уух санаатай В1 давхар руу нь бууж үзэхэд шатны доод талын өрөөний хаалганы цүүнд нь нэг цоож тохчихсон, цоож  нь онгорхой байсан. Би цоожийг нь аваад орж үзэхэд жижиг агуулахын өрөө байсан. Тэр өрөөн дотор 1 ширхэг аяны майхан, 1 ширхэг хийлдэг гудас, 3 ширхэг аяны сандал, машин угаагч төхөөрөмж зэрэг байсан. Тэгээд дээрх зүйлсийг хулгайлан Сансарын колонк дээр очоод тэнд зогсож байсан таксины жолоочид хийлдэг гудас, машин угаагч хоёрыг 50.000 төгрөгөөр зарсан. Цаашаа явж байгаад нэг хүнд аяны сандал, майхан хоёрыг 40.000 төгрөгөөр зарсан. Хулгай хийж олсон 90.000 төгрөгөө өөртөө зарцуулж архи уугаад дуусгасан” гэх мэдүүлэг[40],

41. Хохирогч П.Билгүүний 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байранд амьдардаг бөгөөд байрны подвальд байрлах өрөөнд эд зүйлсээ хадгалдаг байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үүрээр 05 цагийн үед подваль руу бууж харахад цоож нь мултарчихсан байсан бөгөөд цоожийг аваад хаалгыг нь онгойлгоод харахад дотор нь байсан эд зүйл алдагдсан байсан. 5-6 хүний майхан байсан бөгөөд 2 жилийн өмнө 380.000 төгрөгөөр авч байсан. 3-4 хүний хийлдэг гудас 2019 оны 07 дугаар сард 280.000 төгрөгөөр авч байсан. Машин угаагч, 3 ширхэг аяны сандал болон ширээний хамт Номингоос авч байсан. Нийт алдсан эд зүйлээ 800.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг[41],

НАЙМ. Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын урд үйл ажиллагаа явуулах иргэн Н.Батцэцэгийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн хаалгыг эвдэн нэвтэрч, Миф нэртэй угаалгын нунтаг 13 ширхэг, Барьер нэртэй ус шүүгч 7 ширхэг, Аквафор нэртэй ус шүүгч 3 ширхэгийг, оймс 70 ширхэг улавч 100 ширхэг тус тус мөн нэр бүхий 32 хайрцаг тамхи нууцаар хулгайлан авч, бусдад 823,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

42. “Дамно” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Үнэлгээний дүн 469.000 төгрөг” гэх тайлан[42],

43. “Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “ Үнэлгээний дүн 354.000 төгрөг” гэх тайлан[43],

44. Шүүгдэгч Г.Ж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ганцаараа архи уучихаад өөрийн түрээслэн амьдарч байсан байр болох Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны подвальд очиж хоноод 08 дугаар сарын 25-ны өглөө үүрийн 06 цагийн үед тамхи авч татах гэж гэрээсээ гараад доошоо уруудаад 13 дугаар хороолол орсон. Гэтэл бүх Түц хаалттай байсан. 13 дугаар хорооллын замын урд талын автобусны буудлын хажуугийн ногоон өнгийн модон хашааны хаалга онгорхой байхаар нь дотогшоо орж үзэхэд төмөр болон модон хийцтэй Түц байсан бөгөөд хаалга нь цоожтой байсан. Би  Түц-ний цоожийг эвдэж ороод парламент, тайлд, эссэ, вест, нэртэй 30 хайрцаг тамхи, 4 уут миф угаалгын нунтаг, 7 ширхэг ус цэвэршүүлэгч баллон, хайрцагтай оймс зэрэг эд зүйлсийг хулгайлан авч гараад зам дээрээс такси барьж Сансарын тунелийн тэнд байх орон сууцны гадна очиж буугаад тэнд хулгайлж авсан эд зүйлээ хадгалж байгаад Нарантуул зах онгойх үед орж хулгайлсан эд зүйлсээ явуулын хүмүүст зарсан. 30 хайрцаг тамхиа алдчихсан” гэх мэдүүлэг[44],

45. Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13-ын автобусны буудал дээр Орос бараа худалдан борлуулдаг. Тэгээд 20 цаг 30 минутын үед хажуугийн Түц-ний эгчид захиад Түцэнд нь үлдээгээд явдаг юм. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бараагаа зарж байгаад 21 цагийн үед буухдаа бараагаа Батцэцэг эгчийн Түцэнд хурааж үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь 8 цаг 30 минутанд очиход Түц-ний хаалга нь эвдэрсэн байдалтай, миний бараанаас 13 ширхэг миф, 5, 4 килограмтай угаалгын нунтаг, үс шүүгч 10 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг[45],

46. Хохирогч Н.Батцэцэгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын урд талд байрлах барилгын хашаан  дотор түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг. Энэ хэргийн хохирогч Б.Пүрэвсүрэн гадна талбайд Орос бараа зардаг бөгөөд шөнөдөө бараагаа манай Түцэнд үлдээж, хадгалуулаад өглөө нь ирж авдаг. 2019 оны 08 дугаар сарын 24-ний орой Б.Пүрэвсүрэн миний Түцэнд бараагаа хийгээд би 21 цагийн үед цоожлоод явсан. Маргааш нь 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед манай Түц-ний хажууд жимс зардаг хүн над руу залгаад “таны Түцэнд хулгай орсон байна” гэж хэлсэн. Би яваад очиход манай Түц-ний рам модыг нь хугалж, эвдэн хулгай орж, Б.Пүрэвсүрэнгийн бараанаас хулгайлсан байсан. Харин миний бараанаас 1 ширхэг  нь 1500 төгрөгийн үнэтэй Хятад даавуун оймсноос 70 ширхэг, 1 ширхэг нь 2000 төгрөгийн үнэтэй улавч 100 орчим ширхэг, 1 ширхэг нь 5000 төгрөгийн үнэтэй парламент нэртэй тамхи 5 ширхэг, 1 ширхэг нь 5000 төгрөгийн үнэтэй майлд нэртэй тамхи 5 ширхэг, 1 ширхэг нь 5.500 төгрөгөөр зарагддаг кастер нэртэй тамхи 4 ширхэг, ширхэг нь 4000 төгрөгөөр зарагддаг эссэ нэртэй тамхи 10 ширхэг, ширхэг нь 3000 төгрөгөөр зарагддаг улаан вест нэртэй тамхи 5 ширхэг, ширхэг  нь 3000 төгрөгөөр зарагддаг “ЛД” нэртэй тамхи 3 ширхэг алдагдсан байсан. Нийт 419,400 төгрөгийн хохирол учирсан. Алдсан бараагаа олж авмаар байна” гэх мэдүүлэг[46] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.Жгийн гэмт үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

          Хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр хуульчилсан.

            Иймд шүүгдэгч Г.Жг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

            Шүүгдэгч Г.Ж нь хохирогч Ц.Эрдэнэбаатарт гэмт хэргийн улмаас 11,424,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн эзэмшлийн 7811 УБП улсын дугаартай “Приус”-20 маркийн тээврийн хэрэгсэл болон 55 инчийн “Арена” загварын зурагт зэрэг эд зүйлийг буцаан өгсөн болох нь хохирогч Ц.Эрдэнэбаатарын “...Зурагтанд ямар нэгэн гэмтэл байхгүй хэвийн байна. Харин машины арын гупер жолооч талын эсрэг талд нь хагарсан байна...” гэсэн мэдүүлгээр;

Мөн шүүгдэгч Г.Ж нь хохирогч Ж.Алтанзулд гэмт хэргийн улмаас 6,484,500 төгрөгний хохирол учруулсан бөгөөд цагдаагийн ханцуйн бэлэгдэл 1600 ширхэг, оёдлын утас 1 ширхэг, нэрний наалддаг зангуу 1 ширхэг зэрэг эд зүйлийг Цагдаагийн байгууллагаас хулгайд алдагдсан эд зүйлийг олж, хохирогчид буцаан өгсөн болох нь хохирогчийн “..тухайн үед манай оёдлын газарт хулгай орж, цагдаагийн хувцасны ханцуйн бэлэгдэл, оёдлын утас, дүрэмт хувцасны нэр хийдэг тууз зэрэг эд зүйл алдагдсан юм. Цагдаагийн байгууллага ажиллаж хулгайд алдагдсан эд зүйлсийг буцаан олж өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр хохирогч Ц.Эрдэнэбаатар, Ж.Алтанзул нарын хулгайд алдагдсан эд зүйлсийг буцаан өгсөн болох нь тогтоогдож байна.

Харин бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Жгаас 335,000 төгрөг гаргуулан хохирогч П.Билгүүнд, 354,700 төгрөг гаргуулан хохирогч Н.Батцэцэгт, 469,000 төгрөг гаргуулан Б.Пүрэвсүрэнд, 54,140 төгрөг гаргуулан Б.Оргилмаад, 355,960 төгрөг гаргуулан Д.Мөнхбатад, 250,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд, 10,206,300 төгрөг гаргуулан хохирогч Г.Хишигдоржид, 2,450,000 төгрөг гаргуулан Т.Мөнхбаярт тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.Жд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “өөрийгөө илчилсэн, ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан;” гэх үндэслэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Жд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, түүний цагдан хоригдсон 156 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Жг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жгийн цагдан хоригдсон 156 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Жгаас 335,000 төгрөг гаргуулан хохирогч П.Билгүүнд, 354,700 төгрөг гаргуулан хохирогч Н.Батцэцэгт, 469,000 төгрөг гаргуулан Б.Пүрэвсүрэнд, 54,140 төгрөг гаргуулан Б.Оргилмаад, 355,960 төгрөг гаргуулан Д.Мөнхбатад, 250,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд, 10,206,300 төгрөг гаргуулан хохирогч Г.Хишигдоржид, 2,450,000 төгрөг гаргуулан Т.Мөнхбаярт тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Жгийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

           

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[5] 2 дугаар хавтаст хэргийн 181-183 дугаар тал

[6] 2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар тал

[7] 2 дугаар хавтаст хэргийн 2-5 дугаар тал

[8] 2 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар тал

[9] 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал

[10] 2 дугаар хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[11] 2 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар тал

[12] 2 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[13] 2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[14] 2 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар тал

[15] 2 дугаар хавтаст хэргийн 85-100 дугаар тал

[16] 2 дугаар хавтаст хэргийн 101-105 дугаартал

[17] 2 дугаар хавтаст хэргийн 120-121 дүгээр тал

[18] 2 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр тал

[19] 2 дугаар хавтаст хэргийн 149-150 дугаар тал

[20] 2 дугаар хавтаст хэргийн 109-112 дугаар тал

[21] 2 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар тал

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 182-185 дугаар тал

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр тал

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дугаар тал

[25] 1 дүгээр хавтаст хэргийн 210-212 дугаар тал

[26] 1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дүгээр тал

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 149-153 дугаар тал

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар тал

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 172-175 дугаар тал

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дугаар тал

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дүгээр тал

[32] 1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал

[33] 1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дүгээр тал

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал

[36] 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр тал

[37] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал

[38] 1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дүгээр тал

[39] 1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр тал

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр тал

[41] 1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал

[42] 1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дугаар тал

[43] 1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал

[44] 1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар тал

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар тал

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр тал