| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0044/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/13 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтийн прокурор Б.Оюунцэцэг,
Хохирогч Б.Г,
Шүүгдэгч Э.М түүний өмгөөлөгч Б.Болормаа,
Шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, С.Б нарт холбогдох 1816002030091 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Ажаа ээжийн хоолон гэр” нэртэй цайны газрын цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Lenovo маркын нөүтбүүк 1 ширхэг, SC280 маркын жи мобайлын гар утас 1 ширхэгийг хулгайлан хохирогч Б.Э-д 620.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Улаан загалмайн хорооны байрны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Lenovo маркын нөүтбүүк цүнх, цэнэглэгч залгуурын хамт, Toshiba маркын нөүтбүүк, Aser маркын нөүтбүүк цэнэглэгч залгуурын хамт, бэлэн 200.000 төгрөгийг хулгайлан Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороонд 1.190.000 төгрөг, Toshiba маркын нөүтбүүк 1 ширхэг, Aser маркын нөүтбүүк 1 ширхэгийг иргэн Б.Э-д 180.000 төгрөгөөр худалдаж, иргэний нэхэмжлэгч Б.Э-д 180.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 36 дугаар байрны Б-1 давхарт байрлах “Шагай” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч үүрэн холбооны компаниудын нэгж зардаг цагаан хүрээтэй, хар өнгийн товчлууртай, нокиа маркын гар утас 1 ширхэг, мэдрэгчтэй X phone маркын цагаан хүрээтэй утас 1 ширхэг, товчлууртай жи мобайл гэсэн бичигтэй саарал хүрээтэй хар өнгийн гар утас 1 ширхэг, товчлууртай Stone гэсэн бичигтэй, хар өнгийн гар утас 1 ширхэг, Нр маркын хар бор алаг нөүтбүүк цэнэглэгчийн хамт, 0.75 граммтай Ерөөл архи 5 ширхэг, 0.75 граммтай Хараа архи 2 ширхэг, 0.75 граммтай Сархад архи 1 ширхэг, 0.75 граммтай Вива архи 1 ширхэг, 0.75 граммтай Эден архи 1 ширхэг, 0.5 граммтай Ерөөл архи 4 ширхэг, 0.75 граммтай Сүүн Чингис архи 1 ширхэг, Жим Бим виски 1 ширхэг, Нареда набор 1 ширхэг, Грантс виски 1 ширхэг, бэлэн 10.000 төгрөг хулгайлан хохирогч С.М-д 1.812.200 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Э.М нь С.Б-тэй бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тулга-Алтай ХХК”-ийн “Өргөө” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч Ерөөл архи 0.75 граммтай 6 ширхэг, Ерөөл 0.5 граммтай 6 ширхэг, Berentzen korn нэртэй архи 1 ширхэг, Моллис нэртэй вино 1 ширхэг, Вино 1 ширхэг, Алтай дарс 0.75 граммтай 6 ширхэг, Алтай дарс 0.5 граммтай 7 ширхэг , огурцы 1 ширхэг, лапша гоймон 27 ширхэг, нифс үрэл 7 ширхэг, үзэмтэй самар /оюутны хоол/ 4 ширхэг, гурван баавгайт нэртэй пиво 2 ширхэг, бэлэн хоол 16 ширхэг, чанадаг бэлэн хоол 10 ширхэг, Доширак нэртэй бэлэн хоол 5 ширхэг, ууттай чихэр 2 ширхэг, 0.5 килограммын савлагаатай ууттай чихэр 1 ширхэг, мөөгөн печень 1 ширхэг, сайраа нэртэй лаазалсан загас 2 ширхэг, килка нэртэй лаазалсан загас 8 ширхэг, альпен гольд нэртэй шоколад 2 ширхэг, макс пан нэртэй шоколад 4 ширхэг, сникерс 16 ширхэг, печень 5 ширхэг, түмний нэртэй ундаа 2 ширхэг, бидний нэртэй ундаа 6 ширхэг, хүслийн нэртэй шилтэй кола ундаа 1 ширхэг, чацарганы тос 2 ширхэг, Ерөөл архи 100 граммтай 1 ширхэг, Сэнгүр пиво 2.5 литртэй 1 ширхэгийг хулгайлан “Тулга-Алтай” ХХК-нд 697.300 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 1 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9б тоот байрны гаднаас нууцаар, хууль бусаар улбар шар өнгийн 53-58 ГАЗ улсын дугаартай Мустанг200 маркын мотоциклийг хулгайлан хохирогч Ж.В-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Оногдуулах ялыг багасгаж өгнө үү. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн үйлдэлтэй холбоотой бүх мэдүүлгээ өгсөн тул дахиж мэдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би Э.М-тэй хамт 2018 оны 08 дугаар сарын 10-11-ний өдөр шилжих шөнө дугуй дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн эд зүйл авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 08 дугаар сарын 14-15-ны өдөр шилжих шөнө И.В-ийн Мустанг 200 маркийн мотоциклийг хулгайлсан. Мотоциклийг А.Б-ийн түлшний амбаарт оруулж тавьчихаад, түүнд мотоцикл тавьсан шүү. 2 хоногийн дараа авъя гэж хэлчихээд хөдөө явсан. Халиун сумын Олонбулаг багт байдаг хөдөө гэртээ очсон байхдаа Э.М-тэй утсаар яриад мотоциклийн тухай асуухад цагдаад баригдчихаад байцаагдаж, мотоциклыг нь буцааж өгөөд, эзэнд нь хохирлыг нь барагдуулаад салсан гэж хэлсэн. Удаагүй хөдөө гэртээ байж байтал Халиун сумын хэсгийн төлөөлөгч н.Б дуудаж, аймаг дээр мэдүүлэг авсан. Э.М, А.Б-д нар тэр мотоциклийг эд ангиар нь салгаж зарах гэтэл авах хүн олдохгүй байсан тул зараагүй байсан. Э.М-ээс мотоциклийн тухай асуухад цагдаад баригдчихаад, эзэнтэй нь уулзаж мотоциклийг нь буцааж өгөөд салсан гэж хэлсэн тул тухайн үед хэрэгсэхгүй хаясан байсан. А.Б-д мотоциклийг задлаад заръя гэж ятгахад нь Э.М үгэнд нь орж, мотоциклийг задлаад эд ангиар нь салгасан байсан гэв.
Шүүийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Э.М нь 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг "Ажаа ээжийн хоолон гэр" нэртэй цайны газрын цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Lenova маркийн нөүтбүүк 1 ширхэг, эс си 280 /SC-280/ маркийн жи мобайлын гар утас 1 ширхэгийг хулгайлан хохирогч Б.Э-д 620.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт хэрэгт
4."Ашид билгүүн" ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 323/10
дугаартай үнэлгээний "Өнөөгийн зах зээлийн дунджаар Lenova маркийн нөүтбүүк 530.000 төгрөг, Си Эс /СS 280/ маркийн Жи мобайлын гар утас 90.000 төгрөг болохыг тодорхойлов. Тухайн гар утас, нөүтбүүк ашиглаж байсан хуучирсан тул зах зээлийн үнэлгээг Говь-Алтай аймгийн зар болон үнэгүй.мн сайт бусад худалдааны төвүүдийн үнэлгээг үндэслэн гаргалаа" гэсэн тайлан /2 дугаар хх-ийн 43-рт/,
5. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хар өнгийн эвххэгддэг, 3419404200128 серийн дугаартай, YIWGR11OADT гэсэн бичиг, тоотой, 11S121500043Z0003С70DL батерэйний дугаартай, Lenova маркийн нөүтбүүкийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 дугаар хх-ийн 34-рт/8
Хоёр. Шүүгдэгч Э.М нь 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Улаан загалмайн хорооны байрны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Lenova маркийн нөүтбүүк цүнх, цэнэглэгч залгуурын хамт, Toshiba маркийн нөүтбүүк, Aser маркийн нөүтбүүк, цэнэглэгч залгуурийн хамт, бэлэн 200.000 төгрөгийг хулгайлан Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороонд 1.190.000 төгрөг, Aser маркийн нөүтбүүк 1 ширхэг, Toshiba маркийн нөүтбүүк 1 ширхэгийг иргэн Б.Б-д 180.000 төгрөгөөр худалдаж иргэний нэхэмжлэгч Б.Б-д 180.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт
1. Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай байгууллагад хулгай орж эд зүйл алдагдсан. Халамж дэлгүүрийн 200.000 төгрөг, Lenova маркийн нөүтбүүк, цүнх, залгуур, toshiba маркийн нөүтбүүк, Аsег маркийн нөүтбүүк, залгуур алга болсон. Аsег маркийн нөүтбүүк бол Улаан загалмайн логотой хар өнгийн цагаан хүрээтэй, Lenova маркийн нөүтбүүк нь дэлгэцний суурь хэсэгт байрлах логоны цэнхэр өнгийн лого хууларсан хар өнгийн нөүтбүүк байгаа. Toshiba маркийн нөүтбүүк бол ар хэсэг цавуу асгасан хар саарал өнгийн нөүтбүүк байгаа юм..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 33-рт/
2. Иргэний нэхэмжлэгч Б.Б-ний мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...2018 оны 08 дугаар сарын 20-ны орчим би гудамжинд явж байтал Э.М ганцаараа ирээд "чи энэ хоёр нөүтбүүкийг аваач, надад мөнгөний хэрэг болоод хөдөө явах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гар утас авах гэсэн юм" гээд байхаар нь үзье нөүтбүүкийг харна гэхэд М манайд очье гээд эмнэлгийн арын байранд ороод би гадна зогсож байтал М хоёр хар өнгийн нөүтбүүк авч ирээд гудамжинд явах үед Б-д тааралдаад би Б-ийн араар суугаад манай гэрт очоод би нөгөө хоёр нөүтбүүкийг ээж Д-д үзүүлэхэд энэ чинь хулгайн эд зүйл юм биш үү гэхэд Э.М биш асуудалгүй манай эгчийн нөүтбүүк байгаа юм гэхээр ээж Д энэ найдваргүй юм биш үү гэхэд М ямар ч асуудал байхгүй гээд байхаар нь би 80.000 төгрөг өгөөд 2 ширхэг нөүтбүүкийг авч үлдээд үлдэгдэл мөнгийг нь дараа өгнө гээд тэр хоёрыг явуулсан. Орой 22 цагийн орчимд Б-д М хоёр залгаад байхаар нь дүү Н-ын мобайл банкнаас 100.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй М хажуудаа нэг цагдаатай ирээд 2 ширхэг нөүтбүүкээ аваад явсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Асааж үзэж аваагүй, шууд зүгээр л авсан. 180.000 төгрөгөө авмаар байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37-рт/
Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...2018 оны 08 дугаар сарын дундуур байх би өдрөө санахгүй байна, би эмнэлгийн хойно мотоцикльтэй явж байтал Б, М хоёр надтай тааралдаад М хоёр ширхэг нөүтбүүк авах хүн байна уу гэхэд би мэдэхгүй гэхэд Б намайг гэрт хүргээд өг гэхээр нь би Б-ийг аваад гэрт нь хүргэж өгөөд хамт ороод Б нөүтбүүкээ гэртээ авч ороод гэрийнхэндээ үзүүлээд тэгээд М-д 80.000 төгрөг өгөхөд би гэр рүүгээ яваад өгсөн. Орой М чиний дансанд мөнгө хийлгэмээр байна, картаар чинь авмаар байна гээд миний дансанд 100.000 төгрөг шижлүүлж аваад би автомат машин дээр очиж 100.000 төгрөг авч өгсөн юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-рт/,
8. "Ашид билгүүн" ХХК-ий 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 146/148 дугаартай үнэлгээний “Томоохон худалдааны төвүүд, худалдааны сайт зэрэг газруудаас хөрөнгийн үнэ ханшийн судалгааг цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй Аsег маркийн нөүтбүүк 200.000 төгрөг, Toshiba маркийн нөүтбүүк 300.000 төгрөг, Lenova маркийн нөүтбүүк 450.000 төгрөг нийт 950.000 төгрөгөөр тогтов" гэсэн тайлан, /2 дугаар хх-ийн 64-рт/,
9."Ашид билгүүн" ХХК-ий 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 206/208
дугаартай үнэлгээний "Томоохон худалдааны төвүүд, худалдааны сайт,
жижиглэнийн бараа зардаг дэлгүүрүүдийн үнэ ханшийн судалгааг цуглуулан зах
зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй
Lenova маркийн нөүтбүүкийн цүнх 20.000 төгрөг, цэнэглэгч залгуур 10.000
төгрөг, Aser маркийн нөүтбүүкийн цэнэглэгч залгуур 10.000 төгрөг, нийт
40.000 төгрөг тогтов" гэсэн тайлан, /2 дугаар хх-ийн 144-145-рт/
10.Прокурорын зөвшөөрлөөр 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний
нэхэмжлэгч Б.Б-ээс Эйсер /Азег/ маркийн нөүтбүүк 1 ширхэг,
Toshiba маркийн нөүтбүүк 1 ширхэг, Э.М-ээс Lenova маркийн нөүтбүүк 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, хохирогч Б.Б-д эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21, 24, 28-рт/,
Гурав. Шүүгдэгч Э.М нь 2018 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 36 дугаар байрны Б-1 давхарт байрлах "Шагай" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч үүрэн холбооны компаниудын нэгж зардаг цагаан хүрээтэй, хар өнгийн, товчлууртай, Nокiа маркийн гар утас 1 ширхэг, мэдрэгчтэй, X рhоnе маркийн, цагаан хүрээтэй утас 1 ширхэг, товчлууртай, G mobile гэсэн бичигтэй, саарал хүрээтэй, хар өнгийн гар утас 1 ширхэг, товчлууртай, Stone гэсэн бичигтэй, хар өнгийн гар утас 1 ширхэг, Нр маркийн хар бор алаг нөүтбүүк цэнэглэгийн хамт, 0.75 граммтай Ерөөл архи 5 ширхэг, 0.75 граммтай Хараа архи 2 ширхэг, 0.75 граммтай Сархад архи 1 ширхэг, 0.75 граммтай Вива архи 1 ширхэг, 0.75 граммтай Эден архи 1 ширхэг, 0.5 граммтай Ерөөл архи 4 ширхэг, 0.75 граммтай Сүүн чингис архи 1 ширхэг, Жим Бим виски 1 ширхэг, Нареда набор 1 ширхэг, Грантс виски 1 ширхэг, бэлэн 10.000 төгрөгийг хулгайлан хохирогч С.М-д 1.812.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт
1. Хохирогч С.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг болох гэж байх үед Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 36 дугаар байрны Б-1 давхарт байрлах "Шагай" хүнсний дэлгүүрийнхээ өдрийн тооцоог хийчихээд хаагаад явсан. Тэгээд маргааш нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 09 цагт дэлгүүрээ нээх гээд очиход дэлгүүрийн гадна талын вакум хаалга нь хагас онгойсон, дотор талын бүргэд хаалганы цоож нь хэлэндээ тээгэлсэн байдалтай хагас онгойсон байсан. Бэлэн 10.000 төгрөг, үүрэн холбооны компаниудын нэгж зардаг цагаан хүрээтэй, хар өнгийн, товчлууртай, Nокiа маркийн гар утас 1 ширхэг, мэдрэгчтэй, X рhоnе маркийн, цагаан хүрээтэй утас 1 ширхэг, товчлууртай, G mobile гэсэн бичиггэй, саарал хүрээтэй, хар өнгийн гар утас 1 ширхэг, товчлууртай, Stone гэсэн бичигтэй, хар өнгийн гар утас 1 ширхэг, Нр маркийн хар бор алаг нөүтбүүк цэнэглэгийн хамт, 0.75 граммтай Ерөөл архи 5 ширхэг, 0.75 граммтай Хараа архи 2 ширхэг, 0.75 граммтай Сархад архи 1 ширхэг, 0.75 граммтай Вива архи 1 ширхэг, 0.75 граммтай Эден архи 1 ширхэг, 0.5 граммтай Ерөөл архи 4 ширхэг, 0.75 граммтай Сүүн чингис архи 1 ширхэг, Жим Бим виски 1 ширхэг, Нареда набор 1 ширхэг, Грантс виски 1 ширхэг тус тус алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Хяналтын камер байгаа.." гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 194-195-рт/
2. Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...2018 оны 09 дүгээр сарын дундуур М 04 цагийн үед ирээд хаалга цохиод 10 гаруй шил янз бүрийн нэртэй архинууд авчираад жижиг гэрийн түлхүүр авсан. 4 ширхэг гар утас, 1 нөүтбүүк, авчирсан байсныг өглөө босоод харсан, тухайн архи, утас, нөүтбүүк авчирсны маргааш өглөө нь Халиун сумын Олон булаг яваад оройдоо ирээд маргааш өглөө нь цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 104-рт/
3. Хөрөнгийн үнэлгээчин Р.Ц-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны
өдрийн 42 дугаартай үнэлгээний "Эд зүйлс тус бүрийн үнийг нийтэд арилжаалагдаж байгаа хөрөнгийн хоорондох чанарын ижил төсөөтэй болон ялгаатай талуудын зохих зэрэгцүүлсэн шинжилгээг гүйцэтгэж дүгнэлт гаргалаа. Дүн 1.802.200 төгрөг" гэсэн тайлан, /1 дүгээр хх-ийн 203-рт/
4. Хэргийн газарт үзлэг хийсэн "...Дэлгүүрийн гадна хэсэгт үүд рүү харсан болон "Шагай" төвийн үүдийг харах гадна автомашины зогсоол руу харсан хяналтын видео камерууд байрлуулсан байх бөгөөд хяналтын камерийг салгахаас өмнөх бичлэгүүдийг "Ваnana" гэсэн бичигтэй хөх өнгийн ди ви ди хатуу диск дээр хуулан авч хавсаргав..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 171-176-рт/,
5. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр Э.М-ээс эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, "Шагай" дэлгүүрээс алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 185-187, 190-191-рт/,
6. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Шагай" хүнсний дэлгүүрийн камерийн бичлэгийг хуулбарласан "Ваnana" гэсэн бичигтэй хөх өнгийн компакт диск 1 ширхэгийг, /2 дугаар хх-ийн 60-рт/,
| 7.2019 оны 03 дугаар сарын12-ны өдөр 30 сантметр урттай, 2 тал нь хурц матигар үзүүртэй, арзгар төмөр 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, /1 дүгээр хх-ийн 179-рт/, |
Дөрөв. Шүүгдэгч Э.М, С.Б-тэй бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг "Тулга Алтай" ХХК-ий "Өргөө" хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч Ерөөл архи 750 граммтай 6 ширхэг, Ерөөл 0.5 граммтай 6 ширхэг, Вегentzen Коrn нэртэй архи 1 ширхэг, Моllys нэртэй вино 1 ширхэг, Вино 1 ширхэг, Алтай дарс 0.75 граммтай 6 ширхэг, Алтай дарс 0.5 граммтай 7 ширхэг, огурцы 1 ширхэг, лапша гоймон 27 ширхэг, нифс үрэл 7 ширхэг, үзэмтэй самар /оюутны хоол/ 4 ширхэг, гурван баавгайт нэртэй пиво 2 ширхэг, бэлэн хоол 16 ширхэг, чанадаг бэлэн хоол 10 ширхэг, доширак нэртэй бэлэн хоол 5 ширхэг, ууттай чихэр 2 ширхэг, 0.5 килограммын савлагаатай ууттай чихэр 1 ширхэг, мөөгөн печень 1 ширхэг, сайра нэртэй лаазалсан загас 2 ширхэг, килька нэртэй лаазалсан загас 8 ширхэг, альпен гольд нэртэй шоколад 2 ширхэг, макс пан нэртэй шоколад 4 ширхэг, сникерс 16 ширхэг, печень 5 ширхэг, түмний нэртэй ундаа 2 ширхэг, бидний нэртэй ундаа 6 ширхэг, хүслийн нэртэй шилтэй кола ундаа 1 ширхэг, чацарганы тос 2 ширхэг, Ерөөл архи 100 граммтай 1 ширхэг, Сэнгүр пиво 2.5 литртэй 1 ширхэгийг хулгайлан "Тулга Алтай" ХХК-д 697.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт
4. Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...С.Б 2018 оны 08 дугаар сарын эхээр манайд ирчээд танайх надаас авах мөнгөндөө архи авчих гээд 5 шил архи торонд хийж авчирч өгсөн..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 104-рт/
5. "Ашид билгүүн" ХХК-ий 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 146/149 дугаартай үнэлгээний "Томоохон худалдааны төвүүд, худалдааны сайт, жижиглэнийн бараа зардаг дэлгүүрүүдийн үнэ ханшийн судалгааг цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй бараа материалыг зах зээлийн дундаж үнийг судалж 582.300 төгрөгөөр тодорхойлов" гэсэн тайлан, / 2 дугаар хх-ийн 67-68-рт/
Тав. Шүүгдэгч Э.М, С.Б-тэй бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 96 тоот байрны гаднаас нууцаар, хууль бусаар улбар шар өнгийн, 53-58 ГАЗ улсын дугаартай, мустанг-200 маркийн мотоциклийг хулгайлан хохирогч Ж.В-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт
2. Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...2018 оны дундуур байх би өдрөө санахгүй байна шөнө Б, М хоёр ирээд, өглөө Б надад "бид хоёр нэг мотоцикль унаж ирээд танай түлээний амбаарт оруулаад тавьчихсан" гэж хэлээд гэр рүүгээ яваад өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны орчимд М ирээд "хоёулаа энэ мотоциклийг задлах уу" гэхээр нь "яах гэж байга юм гэхэд би ахынхаа мотоцикльд юмнуудыг нь тавих гэж байгаа юм гээд бид 2 уг мотоциклийг эд анги, сэлбэг болгоноор нь салгаад амбаарт тавьсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 242-рт/,
2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн
"...Н.М-ээс хураан авсан мотоциклийн улбар шар банк, урд, хойд дугуй
обудтайгаа, нугасан холбоо, хянах самбар, руль цахилгааны хар өнгийн утастай,
цагаан өнгийн аккумлятор, хойд, урд амортизатор, ком мотоциклийн мотор
НЕО51097 дугаартай, урд хойд цагаан өнгийн никель ачаа, хар өнгийн суудал, бор
шар өнгийн ууттай боолт, гайкнуудын бүрэн бүтэн эсэхийг шалгах, Э.М,
А.Б-д нар мотоцикль задалж угсрах мэдлэгтэй, чадвартай эсэхийг
шалгах зорилгоор хураагдсан мотоциклийн эд ангийг угсаруулан рамыг
LХҮРСКL06Е дугаартай мотоциклийн рамаар орлуулан угсаруулах ажлыг хийж
гүйцэтгүүлэхэд НЕО51097 дугаартай мотор, хар өнгийн нугасан холбоо, урд, хойд
дугуй обудтай нь , хойд, урд амортизатор боолт, гайкаар боож, улаан шар банк,
урд, хойд цагаан өнгийн никlь ачаа, хянах самбар, руль, цахилгааны хар өнгийн
утастай, урд гэрэл, хойд дохио, аккумляторыг боож бэхэлж бүрэн угсарав.
Угсарсан мотоцикльд бензин хийж асаахад уг мотоцикль хэвийн асаж, гэрэл,
дохио бүрэн ажиллаж байлаа..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр
хх-ийн 221-225-рт/
6. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн "...Баянхайран 96 тоот байрны гаднаас хулгайлсан мотоциклийг буцааж хураалгасан, харин дугуй дэлгүүрээс авсан эд зүйлсийн хохирлыг төлөөгүй байгаа..." гэх мэдүүлэг /2 дугаар хх- ийн 116-рт/,
7.Хохирогч Ж.В-ийн шүүхэд гаргасан хүсэлт: Ж.В миний бие шүүгдэгч С.Б, Э.М нараар хохирлоо барагдуулсан тул хохирол гомдолгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклоо эргүүлж авахыг хүсэлтэй байна. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ. /3 дугаар хх-186-рт/, С.Б, Э.М нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-152-153-рт/, Говь-Алтай аймгийн Халиун сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх139-140-рт/, С.Б-ийн хувийн байдлыг тодруулах зорилгоор гэрч С.Ү, Ж.С нарын мэдүүлэг /1 дүгээр хх-145-146-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдож байна.
Үүнд: 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Ажаа ээжийн хоолон гэр” нэртэй цайны газарт байсан Lenovo маркын нөүтбүүк 1 ширхэг, SC280 маркын жи мобайлын гар утас 1 ширхэг тус тус хулгайд алдагдаж хохирогч Б.Э-д 620.000 төгрөгийн хохирол учирсан,
2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Улаан загалмайн хорооны байрнаас Lenovo маркын нөүтбүүк цүнх, цэнэглэгч залгуурын хамт, Toshiba маркын нөүтбүүк, Aser маркын нөүтбүүк цэнэглэгч залгуурын хамт, бэлэн 200.000 төгрөг алдагдаж Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороонд 1.190.000 төгрөгний хохирол учирсан
2018 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 36 дугаар байрны Б-1 давхарт байрлах “Шагай” хүнсний дэлгүүрээс бараа, эд зүйл алдагдаж хохирогч С.М-д 1.812.200 төгрөгийн хохирол учирсан үйл баримтууд тогтоогдож байна.
Дээрхи үйл баримтууд нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд мөн бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ. Уг гэмт хэргүүдийг шүүгдэгч Э.М дангаараа үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тулга-Алтай ХХК”-ийн “Өргөө” хүнсний дэлгүүрээс эд зүйл алдагдаж “Тулга-Алтай” ХХК-нд 697.300 төгрөгийн хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ. Уг гэмт хэргийг шүүгдэгч Э.М, С.Б нар бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.М, С.Бямбадорж нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 1 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9б тоот байрны гаднаас улбар шар өнгийн 53-58 ГАЗ улсын дугаартай Мустанг 200 маркын мотоцикль алдагдаж хохирогч Ж.В-д 1.200.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. Уг үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд шүүгдэгч Э.М, С.Б нар бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.М, С.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М өмгөөлөгч Б.Болормаа дүгнэлтдээ: Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар өмгөөлөгчийн зүгээс маргахгүй. Э.М нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүхээс Э.М-ийг хохирол төлөх боломжоор хангаж, бага ял оногдуулж өгнө үү. 6 сар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хохирлын тухайд иргэний нэхэмжлэгч Б.Б-д 180.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Мөн Улаан загалмайн хорооноос бэлнээр авсан 200.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс “Тулга Алтай” ХХК-ийн “Өргөө” хүнсний дэлгүүрт учирсан хохирлын үнэлгээтэй санал нэгдэхгүй байна. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нарийвчлан зааж чаддаггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй. Хохирогчийн мэдүүлгээр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Хохирогчийн дүгнэлтийг давхар нотолсон орлого, зарлагын баримт хавтаст хэрэгт байхгүй. Хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд баримт байхгүй гэж мэдүүлэг өгөөд зогсож байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хохирол тогтоогдоогүй гэж үзэж байна. Хохирлыг тогтоох баримт байхгүй байна. Иймд “Тулга Алтай” ХХК-ийн “Өргөө” хүнсний дэлгүүр хохирлыг хохирогч баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Энэ шүүх хуралдаанаар хохирлын асуудлыг хэлэлцэхгүй үлдээнэ үү гэсэн саналтай байна. Э.М нь нийт 304 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон 304 хоногийг хорих ялаас хасаж тооцож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ дүгнэлтдээ: С.Б-ийн тухайд 2 үйлдэлд 2 зүйл хэсгээр ял сонсож байгаа. С.Б нь гэм буруу болон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж дурдсан. Хүндрүүлэх нөхцөл байдал байгаа бол хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. С.Б нь учруулсан хохирлоо төлж дуусгасан. Өмгөөлөгчийн зүгээс өнөөдрийн байдлаар хохирол төлөх асуудал байхгүй гэж үзэж байна. Хэдий гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн боловч “Тулга Алтай” ХХК-ийн “Өргөө” хүнсний дэлгүүрийн хохирол огт тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хохирлын асуудлыг шийдвэрлэ гэж буцаасан нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хэтэрхий халдсан гэж өмгөөлөгчийн зүгээс хардаг. Шүүгчийн эрх хэмжээнд халдсан гэж үзэж байгааг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэв хохирлын асуудлыг тогтоохоор бол яах ч аргагүй шинжээчийн дүгнэлтэд үндэслэж тогтоохоос өөр яаж тогтоох билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хохирлын хэр хэмжээ зайлшгүй тогтоогдох ёстой. Энэ асуудлыг тогтоолгүй мөрдөн шалгах ажиллагааны шатнаас прокурорт хэргийг шилжүүлсэн. Хохирлын асуудлыг зайлшгүй тогтоох нь прокурорын үүрэг байдаг. Гэтэл хохирлын асуудлыг тогтоолгүйгээр эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээс ийм шийдвэр гаргуулж байгаа нь тухайн үедээ яах ч аргагүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэдийгээр ийм байдал үүссэн боловч С.Б-ийг хохирол төлсөн гэж үзэхгүйгээр “Өргөө” хүнсний дэлгүүрт учирсан хохирлыг хэлэлцэхгүйгээр орхиж өгнө үү гэж хүсэж байна. Архи уусан байсан хүмүүсийн хувьд архи авсан байх боломжтой. Шар торонд эд мөрийн баримтаар хурааж авсан эд зүйл болон чихэр, жимс гэх мэт янз бүрийн бараа байсан бол хурааж авах үед байх ёстой байсан. Гэтэл байхгүй байсан. Зөвхөн архи хурааж авсан. Тийм учраас хохирлын асуудлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэсэн санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2-5 жилийн хорих ял оногдуулах шийтгэлтэй. Мөн сонгох санкцитай. Улсын яллагчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд 2 жил 9 сар хорих саналыг оруулж байгаа нь хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нарын тухайд Э.М 5 үйлдэлтэй. С.Б 2 үйлдэлтэй. Гэтэл Э.М-ийн орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргүүдэд тус бүр 2 жилийн ялын санал оруулчихаад бүлэглэсэн үйлдэлд нь 2 жил 9 сар оногдуулж байгаа нь харьцангуй ялын санал оруулж байна гэж үзэж байна. С.Б-ийн хувьд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байгаа. Иймд саналаа дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Э.М Улаан загалмайн хорооноос бэлнээр авсан 200.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд Ашид билгүүн" ХХК-ы 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 206/208 дугаартай үнэлгээний тайлангаар үнэлэгдэж буй Lenova маркийн нөүтбүүкний цүнх, цэнэглэгч залгуур, Aser маркийн нөүтбүүкийн цэнэглэгч, залгуур нийт 40.000 төгрөгөөр тогтоосон, 950.000 төгрөгөөр үнэлсэн 3 ширхэг нөтебүүкийг хохирогчид буцаан олгосон бөгөөд үлдэгдэл 240.000 төгрөгийг шүүгдэгч Э.М-с гаргуулж хохирогч Б.Б-д олгох, 180.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч С.Мд 1.812.000 төгрөгийн хохирол учруулж үүнээс 1.802.000 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан олгосон бөгөөд бэлнээр авсан 10.000 төгрөгийг шүүгдэгч Э.М-с гаргуулж хохирогч С.М-д олгох,
Шүүгдэгч С.Б, шүүгдэгч Э.М нар нь хохирогч Ж.Вд 1.200.000 төгрөгийн хохирол учруулж шүүгдэгч С.Б 150.000 төгрөг төлсөн, хохирогч нь эд мөрийн баримтаар хураагдсан 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклио буцааж авна, санал гомдолгүй гэсэн тул шүүгдэгч нар нь хохирогч Ж.Втөлөх төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Lenovo маркын нөүтбүүк нь хохирогч Б.Эынх болох тогтоогдож байх тул уг нөүтбүүкийг Б.Эд буцаан олгож, SC280 маркын жи мобайлын гар утасны үнэлгээгээр тогтоогдсон үнэ 90000 төгрөгийг шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнээс гаргуулан хохирогч Б.Эд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э М, С.М нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Ажаа ээжийн хоолон гэр” нэртэй цайны газрын цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Улаан загалмайн хорооны байрны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, 2018 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах “Шагай” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э.М, шүүгдэгч С.Б нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн шүүгдэгч Э.М, С.Бнар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 1 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9б тоот байрны гаднаас нууцаар, хууль бусаар улбар шар өнгийн 53-58 ГАЗ улсын дугаартай Мустанг 200 маркын мотоциклийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт *Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно*, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт * Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ* гэж заасан байна. Иймд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд мөн хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Мнь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, мөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгчийн үйлдэлд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Бнь хохиролоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Э.Мнь дангаараа 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдэлд нь тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Мид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.М, Э.Мнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор хорих ялаар тооцож, С.Мийн жинхэнэ эдлэх ялыг 2 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар, Э.М-ий жинхэнэ эдлэх ялыг 8 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол төлсөн байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн Lenova маркийн нөүтбүүкийг хохирогч Б.Эд, 750 грамтай ерөөл нэртэй архи 1 ширхэг, brentzey Korn нэртэй архи 1 ширхэг, Mollys нэртэй 750 грамтай дарс 1 ширхэгийг хохирогч Б.Г-д, Мустанг 200 маркийн мотоциклийг хохирогч Ж.В-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, banana нэртэй компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, 30 сантемитр урттай арзгар гадаргуутай, 2 тал нь матигар үзүүртэй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М нь 304 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Бнь 238 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Э.Мэс 245.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д, 180.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д, 90.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эд, 10.000 төгрөг гаргуулж хохирогч С.М-д, 310.300 төгрөг гаргуулж хохирогч Б.Г-д тус тус олгох, шүүгдэгч С.Бнь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч Э.М, шүүгдэгч С.Бнарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч Э.М, С.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2.Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 3 үйлдэлд нь тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ялтан С.М, Э.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, С.Мийн жинхэнэ эдлэх ялыг 2 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар, Э.Мөнх-Эрдэний жинхэнэ эдлэх ялыг 8 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Э.Мд оногдуулсан 8 жил 2 сар 9 хоногийн хорих ял, ялтан С.Мид оногдуулсан 2 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар ялтан Э.М-ий цагдан хоригдсон 304 хоног, ялтан С.Мийн цагдан хоригдсон 238 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Ялтан Э.М, С.Бнарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Мэс 245.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д, 180.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэд, 90.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д, 10.000 төгрөг гаргуулж хохирогч С.М-д, 310.300 төгрөг гаргуулж хохирогч Б.Гтус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн Lenova маркийн нөүтбүүкийг хохирогч Б.Энхжаргалд, 750 грамтай ерөөл нэртэй архи 1 ширхэг, brentzey Korn нэртэй архи 1 ширхэг, Mollys нэртэй 750 грамтай дарс 1 ширхэгийг хохирогч Б.Г-д, Мустанг 200 маркийн мотоциклийг хохирогч Ж.В-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, banana нэртэй компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, 30 сантемитр урттай арзгар гадаргуутай, 2 тал нь матигар үзүүртэй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнуудаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан Э.М304 хоног цагдан хоригдсон, ялтан С.Б238 хоног цагдан хоригдсон, ялтан С.Бнь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.М, С.Бнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА