Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0059

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Э.Г нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгнөзул, нэхэмжлэгч Л.Г, Э.Г, Л.Г, Э.Б нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Д.Г, Г.Ч, З.Ү, Г.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын дагуу Э.Г нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нийслэлийн болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нар энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг хүчингүй болсонд тооцож,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг Л.Гүндэгмаад буцаан олгож, хариуцагч нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Г Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...  анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/1177 дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Тайж ургийн овогтой Д-ийн Г /РД:МЮ6802****/-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших захиргааны акт гаргахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан буюу “В х” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшихийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр “... Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй ...” гэж шийдвэрлэхдээ миний эрхийг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэж, хариу өгсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлтэд зөрүүтэй хариуг өгч байсан тул хүсэлт шийдвэрлэгдээгүй гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн боловч шүүх эрх хэмжээ, цар хүрээнээс хэтэрсэн тул түдгэлзүүлнэ гэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх гэсэн хүний Үндсэн эрхийг зөрчсөн шийдвэр юм.

Тухайлбал Э.Г миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргад 2011 оны 09 дүгээр сарын 30, 2013 оны 09 дүгээр саруудад газар эзэмших талаар хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу иргэний үнэмлэх, хүсэлт, газрын тойм /кадастрын зураг/ зураг зэргийг өгсөн байхад тус газар нь “Рагчаа инвестийн газарт орсон”, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхцалтай” гэх нөхцөл байдлууд байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн боловч хариуцагчид даалгаж шийдвэрлээгүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.4-т тус тус зааснаар шүүх хуулийг буруу хэрэглэх, нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... шийдвэрээр актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. Тус маргаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч нарт газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших акт гаргахыг даалгах шаардлагын хүрээнд хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой. Учир нь нэхэмжлэгч Э.Г, Э.Б, Л.Г нар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Г-д дүүргийн Газар зохион байгуулалтын 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/505 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн нь эс үйлдэхүй гаргасан гэж үзэн шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн шүүх Л.Г нэхэмжлэгч Э.Г, Э.Б нарын ээж тул маргааны үйл баримт нэг байх мэтээр шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлаж байгаа нь шүүхийн нотлох зарчим буюу хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч Э.Г, Л.Г, Э.Б нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г, Г.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар олгохоос татгалзаж буй Нийслэлийн болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0688 дугаар шийдвэртэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гуравдагч этгээд Д.Г, З.Ү, Д.Г, Г.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн зүгээс анхан шатны шүүхийн 0688 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна . Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “ ... Нэхэмжлэгч нар 2009 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч эхэлсэн ...” гэж дурдаад шүүх 0688 дугаартай шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт /шийдвэрийн 13 дахь хуудас/ “... Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт 2009 оноос хойш оршин сууж байгаа болох нь гэрч А.Ц, З.С нарын “... Л.Г 2008 2009 оны үеэс амьдарч байгаа ...” гэх, гэрч Т.О-ын “... Л.Г-г зөвшөөрөлгүй газар буусан байхад нь 2010 онд энэ хашаанд буулгасан ...” гэх гэрч М.Нэргүйн ... Газар чөлөөлөх шаардлага өгч уулзаж байсан ...” гэх агуулга бүхий мэдүүлгүүд, цахилгаан эрчим хүчний төлбөр төлж байсан баримтуудаар тус тус тогтоогдож байна ...” гэж дээрх үндэслэлийг үйл баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн. Маргаан бүхий газарт нэхэмжлэгч нар 2009 оноос хойш амьдарч байгаа болон дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байгааг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүхээс гарах шийдвэрийн үндэслэл болсон бөгөөд дээрх нөхцөл байдлыг тогтоохдоо нэхэмжлэгч Э.Г, Э.Б, Л.Г нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогч мөн эсэх, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаартай захирамжийн хүрээнд тэдгээрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэх, цаашлаад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим ноцтой зөрчигдөхөд хүргэсэн. Тодруулбал,

Үйл баримт талаасаа нэхэмжлэгч Л.Г нь 2009 оны 05 сарын орчим тухайн үеийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Т.О-т өөрийн хорооны Засаг даргаар дамжуулан түр оршин амьдрах газар олж өгөхийг хүссэн гэх бөгөөд хорооны Засаг дарга Т.О нь гуравдагч этгээд Д.Г-д хэлж түүний газар дээр түр буулгасан талаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс тухайн газар дээр амьдарч эхэлсэн 2009 оноос хойш болон маргаан бүхий акт гарсан 2018 онд ч тухайн газраа эзэмших талаар төрийн захиргааны байгууллагад ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй нь тэдний тухайн газар дээр амьдарч байсан үндэслэл, шалтгааныг тодруулах чухал ач холбогдолтой нөхцөл байдал байгааг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй .

Хууль зүйн үндэслэл талаас: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “... Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ...” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд тэднийг маргаан бүхий захиргааны актын хүрээнд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд газар эзэмшиж байсан ... газар эзэмшигч цаашлаад Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших хүсэлт гаргасан этгээд гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болох хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэгэнт тогтоогдсон.

Зүй нь нэхэмжлэгч нараас Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргад хоёр удаа “... Газар өмчлөх ...” тухай хүсэлт гаргасан байдаг бөгөөд маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтэй байгаагаа 2009 оноос хойш маргаан бүхий акт гарсан 2018 оны 12 дугаар сарыг хүртэл нэг ч удаа гаргаж байгаагүй юм.

Хэрэв нэхэмжлэгч нар нь маргаан бүхий А/1177 дугаартай захирамж гарахаас өмнө газар эзэмших хүсэлтээ гаргасан боловч түүнийг нь хүлээн авч шийдвэрлэлгүй орхигдуулсан эсхүл үндэслэлгүйгээр хүлээн авалгүй гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан бол тухайн хүсэлтийнхээ хүрээнд эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсэх байсан ч нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлтээ 2019 оны 06 дугаар сард анх удаа гаргасан байгаа нь 2018 оны 06 дугаар сарын А/1177 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлт, эрхийг зөрчсөн байх боломжгүй юм. Энэ тохиолдолд анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “... Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай байхад хуулийг өөрөөр тайлбарлаж буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий асуудлыг хянан хэлэлцээд 0688 дугаартай шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны явцад даргалагч шүүгчээс шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж зөвлөлдөх тасалгаанд орсон бөгөөд зөвлөлдсөний дараа хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсан. Дээрх агуулгад шүүх “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн гуравдагч этгээд Н.Н, Г.Ч, Д.Г , З.Ү, Д.Г нарт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргаж байгааг дурьдсан.

Дээрх шийдвэрийг гуравдагч этгээд нарын төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан “ ... Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх ...” хууль зүйн зохицуулалтын дагуу гаргаж буй шийдэл гэж дүгнэсэн бөгөөд шүүхээс танилцуулсан тогтоох хэсгийн агуулгад “... Захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актын гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох ...” тухай шийдвэр, зохицуулалт байгааг даргалагчаас танилцуулсан зүйл огт байгаагүй. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрийг гардан авч танилцахад шүүх хуралдааныг явцад танилцуулсан тогтоох хэсгийн агуулгад огтоос дурьдагдаагүй “... хүчингүй болсонд тооцсугай ...” гэх заалт тусгагдсан байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг илтэд буруугаар тайлбарлаж хэрэглэсэн болохыг тодруулан харуулж байна.

Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шүүх захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сар хүртэл хугацаагаар актыг түдгэлзүүлэх хууль зүйн зохицуулалт байгаагаас нэхэмжлэлийн шаадлагатай хамаатай байдлаар тухайн актыг хугацаа зааж цуцлах, хүчингүй болгох зэрэг хууль зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргах хууль зүйн зохицуулалтгүй байна.

Гурав. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндсэн хоёр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байсан .

Үүнд: Нэхэмжлэгч нарын хувьд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусад хүсэлт гаргасан болон бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалтай эсэх буюу хүсэлт гаргасан этгээдийн хувьд нөгөө талаар нэхэмжлэгч нарын хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар нь бусад газар эзэмшигч ашиглагч нарын хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаж байгаа гэх нөхцөл байдлыг тодруулан судлаж дүгнэх шаардлагатай юм. Нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий газарт газар эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй А/1177 дугаартай акт 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гарснаас хойш 2019 оны 06 дугаар сард анх хүсэлтээ гаргасан гэх нөхцөл байдал нь тэднийг А/1177 дугаартай захирамжийн хүрээнд газар эзэмших хүсэлтийг нь шийдвэрлэлгүй орхигдуулсан, үндэслэлгүйгээр шийдвэрлээгүй зэрэг эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн нөхцөл байдал үүсээгүй болохыг тодохойлно.

Харин газар эзэмшигчийн хувьд эзэмшил газрын давхцалтай холбоотой үүссэн маргаан бүхий хууль зүйн зохицуулалтад нэхэмжлэгч нарын шаардлагаар тодорхойлж буй нөхцөл байдал хамаарахгүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “... Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно ...” гэж заасан нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндсэн хууль зүйн зохицуулалт болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “... Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ ...”, 27.2 дахь хэсэгт “... Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн , аж ахуйн нэгж, байгууллагад олгоно ...” 27.3 дахь хэсэгт “... Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна ...”, 27.4 дэх хэсэгт “... Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно ...” гэж тус тус заасан бөгөөд хууль ёсны дагуу газар эзэмшиж буй газар эзэмшигчийн эзэмшиж буй газар нь гэрээ, гэрчилгээгээр баталгаажиж тус гэрээ, гэрчилгээнд тусгагдсан нэгж талбарын дугаараар хэмжээ, байршил нь тодорхойлогддог.

Хууль ёсны дагуу эзэмших эрх үүсэж, газар эзэмших гэрээг төрийн захиргааны байгууллагатай байгуулан нэгж талбарын дугаар олгогдож, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажсан газар нь тухайн орон нутгийн газрын мэдээллийн нэгдсэн санд гэрээ, гэрчилгээнд заасан нэгж талбарын дугаар, солбицлын цэгүүдээр тодорхойлогдон бүртгэгдсэн байдаг бөгөөд газрын давхцлыг тухайн солбицол, нэгж талбарын дугаарын хүрээнд тогтоодог. Гэтэл нэхэмжлэгч нарын хувьд газрын давхцлаа тодорхойлж буй үндэслэл, нөхцлүүд нь Газрын тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байгааг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй хэрэгт авагдсан гэх нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй нотлох баримт буюу хувийн компанийн хийсэн кадастрын зургаар “... Давхцалтай байна ...” нөхцөл байдлыг тогтоож байгаа нь хууль бус юм.

Дөрөв. Гомдолд дурьдсан дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нар нь газар эзэмших тухай хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй шинжээрээ тэдний зөрчигдсөн гэх эрх ашиг сонирхлыг “... Хүсэлт гаргасан газар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалгүй байна ...” хууль ёсны газар эзэмшигч биш байх хууль зүйн шинжээрээ маргаан бүхий А/1177 дугаартай захирамжийн хүрээнд тэдний эрх ашиг сонирхол хөндөгдөх боломжгүй бөгөөд хариуцагч нийслэл болон дүүргийн Засаг дарга нар нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хууль ёсны газар эзэмшигчдийн “... Газар эзэмших эрхээ шилжүүлэх ...”-тэй холбогдуулан гаргасан шийдвэрүүд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй үйл баримтууд байхад шүүх дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргаж байгаа нь хууль бус юм.

Иймд гомдолд дурьдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч Э.Г-ийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт нэхэмжлэгч Э.Г-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Гд “В х” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд болон хариуцагч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу 134 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосон байх бөгөөд захирамжийн хавсралтын холбогдох хэсгүүдээр Дүүргийн Засаг дарга /цаашид “ДЗД” гэх/-ын 2012 оны А/322 дугаар захирамжийг үндэслэн Н.Н/УС6611****/, Г.Ч /УЖ680*****/, Д.Г /МЮ6802****/ нарт, ДЗД-ын 2016 оны А/270 дугаар захирамжийг үндэслэн Д.Г /УС7510****/-т, ДЗД-ын 2016 оны А/288 дугаар захирамжийг үндэслэн З.Ү /ОЖ7910****/ нарт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 600 м.кв талбай газрыг амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч Э.Г нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... газар эзэмшихээр ... хорооны Засаг даргад хандан бусдын эзэмшил, ашиглалтад байхгүй газрыг заалган амьдрах болсон ... эзэмшил, ашиглалтад байгаа газраа Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж, газрын төлбөр төлөх, эрхээ хууль ёсны болгох талаар ... хуульд заасан арга хэлбэрээр хандсаар байхад огт амьдарч үзээгүй, тухайн газраа мэдэхгүй хүнд ... газрын зөрчил байгаа эсэхийг шалгахгүйгээр бусдад эзэмшүүлж байгаа нь хууль зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Э.Г “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Гд “В х” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл,

нэхэмжлэгч Л.Г, Э.Б нар “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.Ч, Д.Г, З.Ү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Б-д “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн 524.3 м.кв талбай бүхий газрыг, Л.Г-д “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх Э.Г-ийн хүсэлт гаргасан гэх газар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий А/1177 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр олгосон газруудтай хэсэгчлэн давхцсан, нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт 2009 оноос хойш оршин сууж байгаа болох нь тогтоогдсон, Э.Г анх 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандсан, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгсөн гэж үзэх үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч Э.Ггийн нэхэмжлэлийг хууль, журамд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй нэхэмжлэгч Э.Б, Л.Г нарын нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн үндэслэл, үйл баримттай адилтган авч үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ тохиолдолд хариуцагч, гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгч Э.Г нарыг маргаан бүхий газарт 2009 оноос хойш оршин сууж байгаа талаар бус харин хууль ёсны дагуу амьдарч байгаагүй буюу хуульд заасны дагуу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр тухайн газраа эзэмшээгүй, газар эзэмших хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй, үүний улмаас нэхэмжлэгч нарыг тухайн газарт оршин сууж байсан гэж үзэхгүй хэмээн маргажээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж газрыг гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-т “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-т “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд иргэн нь аливаа газрыг эзэмших хүсэл эрмэлзэлтэй тохиолдолд юуны өмнө өөрийн овог нэр, регистрийн дугаар, эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, тойм зураг зэргийг хавсарган тухайн газар байршиж буй засаг захиргааны нэгжид хандаж захиргааны байгууллагаас гаргасан загварт нийцүүлэн гаргах бөгөөд нөгөө талаас эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар шийдвэр гаргахдаа газар эзэмшлийн давхцал үүсэх эсэх, тухайн этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхэд харшлах шалтгаан нөхцөл байгаа эсэхийг бүх талаас нь шалган тогтоож, хүсэлт гаргасан иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага хангагдсан тохиолдолд газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахаар тус тус хуульчлагдсан байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16/4714 дүгээр албан бичиг болон түүний хавсралтаар ирүүлсэн Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт[1],  “В х” ХХК-ийн үйлдсэн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Э.Г-ийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг[2], нэхэмжлэгч Э.Ггийн 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн өргөдөл[3] түүнд хавсаргасан баримтууд, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучин нэршлээр/-ны 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/505 дугаар албан бичиг[4] зэргээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий А/1177 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г, Г.А-т газар эзэмших эрх олгохоос өмнө нэхэмжлэгч Э.Г өөрийн 2009 оноос хойш амьдарч буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж, өмчлөхөөр эрх бүхий холбогдох байгууллагад хандаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.Г-ийн 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн өргөдөлд “... өөрийн амьдарч буй газраа өмчлөх хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн хүсэлт гаргаснаас үзвэл нэхэмжлэгч тус газрыг эзэмших хүсэл эрмэлзэлтэй байсан гэж үзэхээр байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Газар өмчлөх ...” тухай хүсэлт гаргасан бөгөөд маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтэй байгаагаа 2009 оноос хойш маргаан бүхий акт гарсан 2018 оны 12 дугаар сарыг хүртэл нэг ч удаа гаргаж байгаагүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг эс үйлдэхүй гэж ойлгохоор хуульчилсан бөгөөд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” 286 дугаар захирамжийн 1 дэх заалтаар  “Буянт Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төлөвлөлтийн  90 га газрыг Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн холбогдох хэсгийг мөн Засаг даргын 2011 оны “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах, талбай, байршил өөрчлөх тухай” 628 дугаар захирамжаар хүчингүй болгосон байх бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-04/3216[5], нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/4785[6] дугаар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1311[7] дугаар албан бичгүүд тэдгээрийн хавсралтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий А/1177 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд олгогдсон, нэхэмжлэгч нарын одоо оршин сууж буй гэх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 1 дүгээр гудамжны 1-1 тоотын чанх урд Буян-Ухаа 1 хорооллын хойно байрлах газар нь 40000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 267 дугаар тогтоолоор батлагдсан “Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” хэрэгжих газраар төлөвлөгдсөн байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн газар өмчлөх, эзэмших тухай хүсэлтүүдийг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Г-ийн газар өмчлөх, эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэсэн гэх “Рагчаа инвестийн газарт орсон, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхцалтай” нөхцөл байдлууд байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, хариуцагчаас энэ талаар баримт нотолгоог гарган мэтгэлцээгүй, Хан-уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучин нэрээр/-ны 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/505 дугаартай албан бичиг нь бодит нөхцөл байдалд тохироогүй байх тул хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргыг “татгалзсан хариу өгсөн”, нэхэмжлэгч Э.Ггийн хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх ... 09/505 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн нь эс үйлдэхүй гаргасан гэж үзэн шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж ...” гэж заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж хуульчилсан бөгөөд 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд газар эзэмших эрхийг бусад этгээдэд шилжүүлэн эзэмшүүлэх боломжтой байх боловч ийнхүү газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаас өөр байршлын газрыг эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй буюу хэрэв газрыг шилжүүлэн авч буй этгээдэд тухайн шилжүүлж буй газраас өөр газарт газар эзэмшүүлэхээр тохиолдолд газар эзэмших хүсэлтийг шинээр гаргахаар, эрх бүхий уг хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргахаар байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд

- Г.О нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/322 дугаар захирамжаар /ГД:000472***, НТД:18620291674***/ тус дүүргийн 13 дугаар хороо, Шинэ суурьшлын бүс 21в-6 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар эзэмшиж байсан байх бөгөөд газар эзэмших эрхээ гуравдагч этгээд Н.Нт шилжүүлэхээр,

- Т.М нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/322 дугаар захирамжаар /ГД:000628****, НТД:1862730059****/ тус дүүргийн 12 дугаар хороо, Морин-Уул 3-1-18 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар эзэмшиж байсан байх бөгөөд газар эзэмших эрхээ гуравдагч этгээд Г.Чт шилжүүлэхээр,

- Х.О нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/322 дугаар захирамжаар /ГД:0006****, НТД:186263027****/ тус дүүргийн 12 дугаар хороо, Морин-Уул 1-7-71 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар эзэмшиж байсан байх бөгөөд газар эзэмших эрхээ гуравдагч этгээд Д.Гид шилжүүлэхээр,

- Ж.Ж нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/270 дугаар захирамжаар /ГД:000676***, НТД:186273011*****/ тус дүүргийн 12 дугаар хороо, Морин-Уул 2-3 гудамж, 56 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар эзэмшиж байсан байх бөгөөд газар эзэмших эрхээ гуравдагч этгээд Д.Г-т шилжүүлэхээр,

- Ц.Э нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/288 дугаар захирамжаар /ГД:000679***, НТД:1861728911****/ тус дүүргийн 13 дугаар хороо, Уушийн ар 117-3411 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар эзэмшиж байсан байх бөгөөд газар эзэмших эрхээ гуравдагч этгээд З.Үад шилжүүлэхээр,

- Х.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/270 дугаар захирамжаар /ГД:00067***, НТД:186282996****/ тус дүүргийн 12 дугаар хороо, Морин-Уул 4-1 гудамж 13 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар эзэмшиж байсан байх бөгөөд газар эзэмших эрхээ гуравдагч этгээд Г.А-д тус тус шилжүүлэхээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулж, Нийслэлийн Газрын албанд “Газар эзэмших эрх шилжүүлж, солих” тухай хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт гаргаж байжээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий А/1177 дугаар захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд Н.Н, Г.Ч, Д.Г, Д.Г, З.Ү, Г.Анарт газар шилжүүлэх хүсэлт гаргасан иргэдийн эзэмшлийн газраас өөр байршилд, газрын хэмжээг өөрчилж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатай амины сууцны зориулалтаар эзэмшүүлэх эрх олгож, Н.Н-т /НТД:1781210790/ Иргэний газар эзэмших эрхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000011586 дугаар[8], Г.Чт /НТД:1781210795/ 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 000011571 дүгээр[9], Д.Гид /НТД:1781210793/ Иргэний газар эзэмших эрхийн 2019 оны 03 дугаар сарын дугаар сарын 19-ний өдрийн 000011567 дугаар[10], Д.Гт /НТД:1781210796/ Иргэний газар эзэмших эрхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 000011572 дугаар[11], З.Үад /НТД:1781210794/ Иргэний газар эзэмших эрхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 000011570 дугаар[12], Г.А-д /НТД:1781210797/ Иргэний газар эзэмших эрхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 000011573 дугаар[13] гэрчилгээг тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан Н.Н, Г.Ч, Д.Г, Д.Г, З.Ү, Г.А-ын Газар баталгаажилтын хувийн хэргүүд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/527[14] дугаар, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “... 18626302736181 дугаар бүхий 700 м.кв талбайтай газар нь Х.О-ын нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын зурган мэдээлэлд 699 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн ба өнөөг хүртэл эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй ..., 18627301137910 дугаар бүхий ... газар нь ... Ж.Ж-ийн нэр дээр ... бүртгэгдсэн ... мэдээлэлд өөрчлөлт ороогүй ..., 18627300594422 дугаар бүхий ... газар нь Т.М-ын нэр бүртгэгдсэн ... мэдээлэлд өөрчлөлт ороогүй ...” гэх агуулга бүхий 3/1916 дугаар[15] албан  албан бичгүүдээр тогтоогдож байна.

Ийнхүү “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г нарт газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ шилжүүлж буй этгээдийн анх эзэмшсэн газраас өөр байршилд газрын хэмжээг өөрчилсөн нь, мөн нэхэмжлэгч Э.Г-ийн 2009 оноос оршин суусан газраа эзэмших талаар хүсэлт гаргасаар байхад давхцуулан газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/2556[16], 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/527[17], 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3/1916[18], 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/2084[19] дүгээр албан бичгүүд тэдгээрийн хавсралтууд зэргээс үзэхэд нэхэмжлэгч Э.Ггийн өөрийн 2009 оноос хойш амьдарч буй газраа өмчилж, эзэмших тухай” агуулга бүхий 2011 онд Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан “В х” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн Э.Г-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг дээрх газар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий А/1177 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Н, Г.А/НТД:1781210797/, З.Ү, Д.Г нарт олгосон газартай 700 м.кв талбайгаар, “В х” ХХК-ийн үйлдсэн гуравдагч этгээд Д.Гын 700 м.кв талбай[20]-тай газартай тус тус хэсэгчлэн давхцалтай, “Полигонометр” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн нэхэмжлэгч Л.Гүндэгмаагийн кадастрын зураг нь Н.Н /НТД:1781210790/, Д.Г /НТД:1781210796/ нарын газартай, мөн тус компанийн үйлдсэн нэхэмжлэгч Э.Б-ийн эзэмшлийн газар нь З.Ү /НТД:1781210794/,  Г.Ч /НТД:1781210795/ нарын газартай, “Survey of Poligono ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн Э.Б-ийн газар[21] нь Н.Н, Г.А, Г.Ч, З.Ү нарын газартай хэсэгчлэн, мөн тус газрын үйлдсэн Э.Ггийн эзэмшлийн газар нь Д.Г, З.Ү, Г.А, Н.Н нарын газартай, Л.Г-ийн газар нь Н.Н, Д.Г-ын газартай тус тус хэсэгчлэн давхцалтай байх тул Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий А/1177 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Н, Г.А, З.Ү, Д.Г, Д.Г, Г.Ч нарт олгосон газрууд нь нэхэмжлэгч Э.Г нарын эзэмшиж буй газруудтай давхцалтай болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Э.Г нь өөрийн 2009 оноос хойш амьдарч буй газраа өмчилж, эзэмшихээр холбогдох эрх бүхий байгууллагад хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлт гаргасан, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий А/1177 дугаар захирамжаар гуравдагч этгээд  Н.Н, Г.А, З.Ү, Д.Г, Д.Г, нарт олгосон газартай тус тус хэсэгчлэн давхцалтай зэрэг  нөхцөл байдлуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий А/1177 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Э.Г-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй, гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэсэн байх тул уг газарт газар эзэмших шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх боломжтой гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Э.Г-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Г-д “В х” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч Л.Г, Э.Б нарын хувьд маргаан бүхий газарт 2009 оноос хойш оршин сууж байгаа болох нь тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Л.Г, Э.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул эдгээр нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа гэх газар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий А/1177 дугаар захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд нарт олгосон газартай давхцалтай болох нь тогтоогдсон эсэхээс үл хамааран тухайн газрыг эзэмшүүлэх талаар шийдвэр гаргахыг шүүх хариуцагчид шууд даалгах боломжгүй гэж үзлээ. 

 Харин хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Л.Г, Э.Б нар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “... Нийслэлийн Засаг даргын ... А/1177 дугаар захирамжийн ...-д холбогдох хэсэг, ... хавсралтаар хүргүүлсэн кадастрын зурагт байрших газар хэний нэр дээр давхцаж байгаа тэрхүү газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газрын албанд тус газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдлыг, нэхэмжлэгч Э.Г нар нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргад тус тус гаргасан болох нь тогтоогдсон, мөн  Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий А/1177 дугаар захирамжаар буюу нэхэмжлэгч Л.Г, Э.Б нарыг холбогдох эрх бүхий байгууллагад газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон хэдий ч өөр байршилд газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04[22], 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15[23], 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09[24], 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04[25], 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10[26] дугаар тогтоолуудаар батлагдсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдийн 2.1. Эзэмшүүлэх газрын байршил, зориулалт хэмжээг тогтоох хэсэгт “Буянт-Ухаа, Тайнь, ... иргэнд ... га, ХУДЗДТГ, ХУДГА” гэж тусгагдсан байгаагаас үзэхэд хэргийн оролцогчдын маргаж буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 1 дүгээр гудамжны 1-1 тоотын чанх урд Буян-Ухаа 1 хорооллын хойно байрлаж байгаа газар нь төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамаарах эсэх нь тодорхойгүй байна.

Иймээс Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 1 дүгээр гудамжны 1-1 тоотын чанх урд Буян-Ухаа 1 хорооллын хойно байрлаж байгаа газар Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.1 хэсгийн 97-д заасан газар болох нь тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч Л.Г, Э.Б нар Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлт нь цаг хугацааны хувьд гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх шилжүүлж, байршил солих тухай хүсэлтийн дараа газар эзэмших хүсэлт гаргасан, дээр дурдсанчлан гуравдагч этгээд нарт газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ өөр байршилд газар эзэмшүүлсэн нөхцөл байдал, холбогдох газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргийг хариуцагч захиргааны байгууллагууд хянаж, хуульд заасан үндэслэл журамд нийцүүлэн эдгээр нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтүүдийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж дүгнэлт гаргуулж, тэдэнд газар эзэмших эрх олгох эсэх асуудлыг дахин шийдвэрлэх нь зүйтэй, эдгээр асуудлыг тодруулах цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байх тул “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү, нарт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн” нь хуульд нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”, 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана”, 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тохиолдолд мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгахаар зохицуулсан байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шийдвэрийг гардан авч танилцахад шүүх хуралдааны явцад танилцуулсан Тогтоох хэсгийн агуулгад огтоос дурьдагдаагүй “... хүчингүй болсонд тооцсугай ...” гэх заалт тусгагдсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй ...” гэх давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлуудын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, харин дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт нэхэмжлэгч Э.Ггийн давж заалдах гомдлыг хангаж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г, Г.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Гд “В х” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, 1 дэх заалтын дараа “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн Тогтоох хэсгийн “2”, “3”, “4” дэх заалтыг “3”, “4”, “5” болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Э.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

 

[1] 3-р хавтаст хэргийн 54 дэх тал

[2] 3-р хавтаст хэргийн 56, 57 дахь тал

[3] 1-р хавтаст хэргийн 22 дахь тал

[4] 1-р хавтаст хэргийн 168, 3-р хавтаст хэргийн 58 дахь тал

[5] 4-р хавтаст хэргийн 89-91 дэх тал

[6] 3-р хавтаст хэргийн 45 дахь тал

[7] 3-р хавтаст хэргийн 249-250 дахь тал

[8] 2-р хавтаст хэргийн 202 дахь тал

[9] 2-р хавтаст хэргийн 183 дахь тал

[10] Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020.03.04-ний өдрийн 01-06/910 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтын 169 дэх тал

[11] 2-р хавтаст хэргийн 147 дахь тал

[12] 2-р хавтаст хэргийн 165 дахь тал

[13] Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020.03.04-ний өдрийн 01-06/910 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтын 77 дахь тал

[14] 3-р хавтаст хэргийн 164 дэх тал

[15] 4-р хавтаст хэргийн 77-78 дахь тал

[16] 1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал

[17] 3-р хавтаст хэргийн 164-168 дахь тал

[18] 4-р хавтаст хэргийн 77-86 дахь тал

[19] 4-р хавтаст хэргийн 171 дэх тал

[20] 1-р хавтаст хэргийн 46, 3-р хавтаст хэргийн 26 дахь тал

[21] 4-р хавтаст хэргийн 46 дахь тал

[22] 2-р хавтаст хэргийн 46-52 дахь тал

[23] 2-р хавтаст хэргийн 31-41 дэх тал

[24] 2-р хавтаст хэргийн 20-30 дахь тал

[25] 2-р хавтаст хэргийн 6 дахь тал

[26] 1-р хавтаст хэргийн 243-250, 2-р хавтаст хэргийн 1-18 дахь тал