| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0048/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/52 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аимаг дахь сум дундын эрүүгиин хэргиин анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгч Ө.Г-а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Г-ад холбогдох эрүүгийн 1938004580440 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 07- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ө.Г-,
Шүүгдэгч Ө.Г-а нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2019 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт ховор амьтан болох 2 тооны халиун буга агнаж, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Ниссан маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр чив, сүүл, эвэр зэрэг эд эрхтэнийг нь тээвэрлэж байгаль экологид 26.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Үүнд:Хохирогч Ж.М-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Иргэн Ө.Г-ыг халиун бугын эд эрхтэн авч яваад баригдсан гэж сонссон...Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилнэ. Өөр санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/ Гэрч Г.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед дэд хурандаа Бат-Өлзий, дэд ахлагч Б.Н- нарын хамт Хөвсгөл аймгийн Тариалан суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Тариалан сумаас Улаанбаатар хот руу гарах замд саарал өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн арын суудал дээр боодолтой зүйл байсан. Тэгээд тухайн зүйлийг задлаад шалгахад бугын эвэр, чив, сүүл байсан. Тухайн газрын зургийг аваад Тариалан сум руу буцаж очоод дэд хурандаа Бат-Өлзий Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар мэдэгдэж, дэд ахлагч Б.Н-гийн хамт 00 цаг 40 минутанд Мөрөн суманд орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р тал/,
Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед дэд хурандаа Бат-Өлзий, дэд ахлагч Батхүү нарын хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумынд эргүүлийн албан үүргээ гүйцэтгэж байх үед Тариалан сумаас Улаанбаатар хот руу гарах замд саарал өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь жолооны үнэмлэхгүй байсан. Мөн тээврийн хэрэгслийн арын суудал дээр ховор ан амьтны бугын цусан эвэр, бугын чив зэрэг олон тооны ховор ан амьтны түүхий эд авч явж байсныг илрүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/
Гэрч Ц.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Б.А- болон түүнтэй хамт явсан залуу хоёрт хоол хийж өгөөд Б.А-оос ямар ажлаар явж байгаа юм бэ гэж асуухад морины тэжээл авах ажлаар ирсэн. Мөн нөгөө залуу руу заагаад Улаанбаатар хот руу явах унаанд дайвар өгч явуулах гэж байгаа гэж хэлсэн...Тэгээд хот хоорондын засмал зам руу явж байгаад цагдаа нартай таарсан. Цагдаа нар Б.А-ын машины хойд суудал дээр байсан зүйлийг задалж үзэхэд дотроос нь бугын эвэр, чив, сүүл гарч ирсэн. Тэгээд бид нарыг цагдаагийн тасаг руу дагуулж яваад удалгүй аймгийн төв рүү авч орж ирсэн. Миний хувьд тухайн машинд ямар эд зүйл байгаа талаар юу ч мэдээгүй. Би Ө.Г-а гэх хүнийг танихгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/
Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ байж байхад Ө.Г-а мотоцикльтойгоо манай гэрт ирсэн...Би Ө.Г-аас хаа хүрч яваа талаар асуухад Тариалан сум орж Улаанбаатар хот руу явах унаанд юм өгч явуулна гэж хэлсэн. Тэгээд Ө.Г-а надаа та хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад би 2 дугаар багийн өдөрлөг рүү очих гэж байгаа талаараа хэлэхэд Ө.Г-а тэндээс Тариалан сум ойрхон юм чинь би таны машинд түлш хийгээд өгье. Та яваад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Ө.Г-а бид хоёр миний эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Тариалан сумын чиглэлд явахаар болоод Ө.Г-а мотоциклийнхоо ард ганзагласан байсан цагаан өнгийн боодолтой зүйлээ машины хойд суудал 3 дээр тавьсан...Цагдаа миний машинд байсан даавуунд ороосон зүйлийг задалж шалгахад дотроос нь бугын эвэр, чив, сүүл гарч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41- 42,86-р тал/
Шинжээч Д.Даваадоржоос мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дүгнэлтийг гаргахдаа хэрэг гарсан хугацааг 6 дугаар сард үйлдэгдсэн байна гэж үзээд тухайн цаг хугацаанд бор гөрөөсний эвэр ясжсан байх учиртай тул бор гөрөөсний яс биш, 2 настай бугын эвэр гэж үзэж дүгнэлтийг гаргасан...Бүтэн нэг жил болоод 2 дахь жилээс нь эвэр нь ургаж эхэлдэг. Эвэр нь ургаж эхлэх үеэс нь нас бие гүйцсэн буга гэж үздэг...Халиун бугын тухайд эр нь 6.600.000 төгрөг, эм нь 7.500.000 төгрөг, төлийг нь тухайн бугын үнэлгээнээс доогуур хувилж тооцохоор тогтоосон байдаг. Мөн Ан амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р тал/
Шүүгдэгч Ө.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 05-р сарын эхээр адуугаа ногоолоод өвөлжөө рүүгээ өгсөх замдаа хээр хонож байтал Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр хоёрдугаар багийн нутаг “Ойдгон” гэх газар чоно улиад, хясаан дээрээс юм унаад байгаа юм уу гэмээр чимээ гарсан. Энэ үед морь мал үүрсээд, үргээд байсан. Тэгээд маргааш өглөө гэгээ орохоор нь хясаан дээрээс юм унаад байгаа бололтой чимээ гарч байсан газарт очиж үзэхэд хадан хясаан дээрээс 3 буга уначихсан хоёр буга нь үхчихсэн, нэг буга нь амьд бэртчихсэн явж чадахгүй байсан. Тэгэхээр нь амьд үлдсэн бугыг нь өөрийн эзэмшлийн гар хийцийн “Скиз” маркийн буугаар буудаж агнасан. Хясаан дээрээс унасан гурван буга, гурвуулаа эр буга байсан бөгөөд би тэр гурван буганы эвэр, чив, сүүлийг аваад, бусад эд эрхтнийг нь тэнд нь үлдээсэн. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа “Ойдгон” гэх газрын ойгоос хоёр буга гараад ирэхээр нь хоёуланг буудаж агнасан ба миний агнасан хоёр буганы нэг нь жижиг цусан эвэртэй, нөгөөх нь эвэр нь ургаагүй байсан. Тэр хоёр буга хоёулаа эр буга байсан. Тэгээд би өөрийн агнасан хоёр буганы эвэр, чив, сүүлийг аваад бусад эд эрхтэнг нь агнасан газартаа орхисон. Тэгээд өнгөрсөн 7 дугаар сард Улаанбаатар хот руу явж худалдан борлуулах гэж байгаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/
Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялалын газрын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2019/3 дугаартай шинжээчийн: ... Шинжилгээнд ирүүлсэн эд эрхтэн нь амьтны эд эрхтэн мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн амьтны эд эрхтэнг задалж үзэхэд 4 хос эвэр, 4 чив, 5 сүүл байна. Үүнээс үзэхэд 1 зүйлийн амьтан буюу 4 толгой Халиун буга (cervus elaphus), 1 сүүлний жин, урт, үсний өнгөнөөс Халиун буга, Согоо аль нь болохыг тодорхойлох боломжгүй байна. 6-ын тоогоор тэмдэглэсэн гөрөөсний бололтой хоёр ширхэг эвэр гэх нь гөрөөсний эвэр биш 2 настай Халиун буга (cervus elaphus) байна. Бор гөрөөс нь орооны дараа буюу 11 сар гэж гур эврээ гээдэг ба 12 дугаар сараас шинээр цусан эвэр ургаж, дараа жилийн хавар 5 дугаар сард ясжиж гүйцдэг учир 6 сард бор гөрөөсний эвэр ясжсан байх тул биш гэж үзэж байна. Шинжилгээнд ирүүлсэн эд эрхтэн нь (халиун буга (cervus elaphus)-ын 4 хос эвэр, 4 чив, 4 сүүл, Халиун буга, согоо болох нь тодорхойгүй 1 сүүл байна. 4 хос эвэр, 4чив сүүлнээс үзэхэд эр Халиун буга (cervus 4 elaphus), насны хувьд 2-5 настай гэж үзэж байна. Халиун буга cervus elaphus)-ыг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан”-ы жагсаалтад багтсан. Халиун буга (cervus elaphus) нь 2 наснаас эхлэн эвэр ургаж бие гүйцэж эхэлдэг тул 4 толгой нас гүйцсэн Халиун буга (cervus elaphus), 1 сүүлийг буга, согоо болохыг тодорхойлох боломжгүй байгаа тул насыг тодорхойлох боломжгүй байна. Үр төл буга байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн амьтны эд эрхтэн нь 1 зүйлийн амьтан буюу 4 толгой Халиун буга (cervus elaphus) гэж үзэн Халиун бугын экологи -эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр -6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг, эм -7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг байхаар тогтоосон байдаг. Шинжилгээнд 4 толгой эр Халиун буга (cervus elaphus) гарсан тул 1 эр халиун буга 6,600,000 х 4 толгой эр халиун буга 26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 66-67-р тал/,
Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялалын газрын 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн №2019/4 дугаартай шинжээчийн нэмэлт: Манай дүгнэлт гаргасан 2019/3 дугаартай дүгнэлтийн хариулт хэсгийн 4-т нэг сүүлийг буга, согоо болохыг тодорхойлох боломжгүй байсныг иргэн Ө.Г-а гэрчээр өгсөн мэдүүлэгт өөрийнхөө агнасан болон хясаан дээрээс унасан буганууд нь бүгд эр буга байсан талаар мэдүүлсэн байх тул иргэн Ө.Г-ын мэдүүлгийг үндэслэн эр буга гэж гэж тодорхойлж байна. Шинжилгээнд ирүүлсэн амьтны эд эрхтэн нь 1 зүйлийн амьтан буюу 4 толгой Халиун буга (cervus elaphus) гэж үзэн Халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг, эм 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг байхаар тогтоосон байдаг. Шинжилгээнд 4 толгой эр Халиун буга (cervus elaphus) гарсан тул 1 эр халиун буга 6,600,000 х 4, толгой эр халиун буга 26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг болсныг 2019/3 дугаартай дүгнэлтээр гаргасан. Иргэн Ө.Г-а гэрчээр өгсөн мэдүүлэгт өөрийнхөө агнасан болон хясаан дээрээс унасан буганууд нь бүгд эр буга байсан талаар мэдүүлсэн байх тул иргэн Ө.Г-ын мэдүүлгийг үндэслэн нэг сүүлийг буга, согоо болохыг тодорхойлох боломжгүй байсныг эр буга гэж тодорхойлсноор 1 эр халиун буга(cervus elaphus) 6,600,000 төгрөг болно. Манай дүгнэлт гаргасан 2019/3 дугаартай дүгнэлтээр 4 толгой эр Халиун буга (cervus elaphus) 26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг дээр иргэн Ө.Г-а гэрчээр өгсөн мэдүүлэгт өөрийнхөө агнасан болон хясаан дээрээс унасан буганууд нь бүгд эр буга байсан гэх мэдүүлгийн үндэслэн 1 эр халиун буга (cervus elaphus) нэмэгдэж нийт 5 эр халиун буга (cervus elaphus) болж байна. Иймд 1 эр халиун буга 6,600,000 х 5 толгой эр халиун буга 33,000,000 /гучин гурван сая / төгрөг болж Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 Амьтны аймагт учирсан нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу 33,000,000 /гучин гурван сая/ х 2 /хоёр/ = 66,000,000 /жаран зургаан сая/ төгрөгийн нөхөн төлбөр тооцогдож байна. Иргэн Ө.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар буга хясаан дээрээс унасан болон 5 уг агнасан газрыг заалгаж GPS ашиглан кординатын цэгийг тодорхойлж гэрэл зургийн аргаар баталгаажуулсан гэрэл зураг, кординатын цэгийг газарзүйн мэдээллийн сан ARCGIS программ ашиглан тодорхойлоход тухайн газар нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ойдгон гэх газар гэж тодорхойлж байна. Тухайн газар нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарагдахгүй болно...гэх дүгнэлт /хх-ийн 65-67-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн -р тал/, Хэргийн газрын үзлаг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-р тал/ Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-13, 21р тал/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26-р тал/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрлэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-64 тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 79-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Булган багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-92-97-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Г-а нь 2019 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт ховор амьтан болох 2 тооны халиун буга тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, мөн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Ниссан маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тэдгээргийн гаралтай түүхий эдийн зүйл болох чив, сүүл, эвэр зэрэг эд 6 эрхтэнийг тээвэрлэж, 26.400.000 төгрөгийн амьтны экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгч Ө.Г-а нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Ж.М-ий мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/ болон гэрч Г.Б-н мэдүүлэг /хх-ийн 33-35-р тал/, Ц.Э-ын мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/, гэрч Б.А-ын мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/ мэдүүлэг, хэрэгт тусгагдсан Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялалын газрын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2019/3 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялалын газрын 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн №2019/4 дугаартай шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээллээр нотлогдсон гэж шүүх үзэв.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн амьтны экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэйнийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалдүндэслэн шүүгдэгч Ө.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэжшүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль бус, амар хялбар аргаар хөрөнгөмөнгө олох гэсэн шунахай сэдэл, хууль зүйн ухамсар дутмаг зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт: Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялалын газрын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2019/3 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялалын газрын 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн №2019/4 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгч Ө.Г-аас 26.400.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэм хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа экологи -эдийн засагт учруулсан хохирол болох 26.400.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. /2020.02.03-ний өдрийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газар, Ө.Г-а нарын байгуулсан эвлэрлийн гэрээ/ Шүүгдэгч Ө.Г-а нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 салаа бүхий эвэр 4 ширхэг, салаагүй эвэр 4 ширхэг, чивтэй сүүл 4 ширхэг, чивгүй сүүл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Винтов маркийн буу 1 ширхэгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938004580440 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К овогт Ө Г Хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ө.Г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө Гд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Ө.Гд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д
заасныг баримтлан шүүгдэгч Ө.Гас 26.400.000 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг баримтлан эрүүгийн 11938004580440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 салаа бүхий эвэр 4 ширхэг, салаагүй эвэр 4 ширхэг, чивтэй сүүл 4 ширхэг, чивгүй сүүл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Винтов маркийн буу 1 ширхэгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн 1938004580440 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР