Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/65

 

 

     

                                

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Н.Батмөнх,

Шүүгдэгч О.С, Д.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С, Д.Энарт холбогдох эрүүгийн 2038000190073 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч О.С нь 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багт байрлах “Доргио” баарны гадаа иргэн М.Бчулуугаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

        Шүүгдэгч Д.Энь 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багт байрлах “Доргио” баарны гадаа иргэн О.Сыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүгдэгч О.С нь 2019 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багт байрлах “Доргио” баарны гадаа иргэн М.Бчулуугаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

    Шүүгдэгч Д.Энь 2019 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багт байрлах “Доргио” баарны гадаа иргэн О.Сыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000190073 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Сын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирогч М.Бын нүүрэн тус газарт мөргөж, мөн түүн рүү чулуу авч шидсэн нь үнэн...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...О.Сыг найз М.Б руу чулуу аваад шидэхээр нь уурласандаа түүнийг өшиглөх болсон...гэмтлийг өшиглөж учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Сын шидсэн чулуу нь нэлээн том чулуу байсан. Би чулуунд цохиулаад л шууд газарт унасан. Унасан байхад хамарнаас цус гарч байсан. Тэр үед Д.Энайз маань надаас цус гарч байхыг харчихаад чи миний найзыг яаж байнаа гээд О.Сыг өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

     Хохирогч О.Сын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ний орой 22 цагийн орчим... Намайг Д.Эах түлхээд газарт унагаасан. Миний хамранд үүссэн гэмтлийг Д.Эах өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Гэрч  Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гадаа гарахад О.С, Д.Эхоёр юм ярьчихсан зогсож байсан...Тэр үед М.Б салгах гээд бид нар дээр ирэхэд О.С, М.Быг татаж аваад мөргөчихсөн. М.Б мөргүүлээд хойшоогоо ухраад явж байхад О.С газраас чулуу аваад шидсэн. Шидсэн чулуу нь М.Бын нүүрийг оносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Б бид хоёр салгах зорилгоор явж очиход О.С гэх залуу чулуу авч шидсэн. Шидсэн чулуу нь М.Бын нүүрийг оносон. М.Б чулуунд оногдсоныхоо дараа цус гараад унасан. Тэгэхээр нь М.Б дээр явж очоод царайг харахад хамарнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 49 дугаартай:

       1. О.Сын биед хамрын таславчийн муруйлт, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

        3. О.Сын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна     

      4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Батмөнхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай:

  1. М.Бын биед гэмтэл тогтоогдлоо.

2. М.Бын биед баруун, зүүн гайморын хөндийн хана хамар ясанд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун 1-р үүдэн шүдэнд сулралт болон эмтрэлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

4. М.Бын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-

д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цааашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/, 

 Шүүгдэгч О.Сын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-75-р хуудас/,

Шүүгдэгч  Д.Эхувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-84-р хуудас/,

 Хохирогч М.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 76-р хуудас/,

       Хохирогч О.С нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000190073 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

      Шүүгдэгч О.С нь 2019 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багт байрлах “Доргио” баарны гадаа иргэн М.Бчулуугаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

       Шүүгдэгч Д.Энь 2019 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багт байрлах “Доргио” баарны гадаа иргэн О.Сыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.С, Д.Энарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч О.Сумьяабазарын /хх-ийн 17-18-р хуудас/, хохирогч М.Бын /хх-ийн 26-р хуудас/, гэрч Б.Намбаагийн /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч М.Нямдаваагийн /хх-ийн 36-37-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Батмөнхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,

Хохирогч М.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 76-р хуудас/,

Хохирогч О.С нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 85-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.С, Д.Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч О.С, Д.Энар нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Энь хохирогч О.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч О.С  нь хохирогч М.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч О.С, Д.Энарыг  хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч О.С, Д.Энараас тус бүр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.400 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.С, Д.Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.С, Д.Энар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77, 86-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.С, Д.Энар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч О.С, Д.Энар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000190073 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч О.С, Д.Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч О.С, Д.Энарыг тус бүр  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.С, Д.Энар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Д.Энараас тус бүр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.400 /нэг мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 2038000190073 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР