Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

  2019       12          27                                  2020/ШЦТ/25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,  

улсын яллагч Ц.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батболд,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 05854 2629 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хаалттай хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.А,

 

Холбогдсон хэргийн тухайд:

Шүүгдэгч А.А нь 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-ний хооронд "Энхцэцэг Цээгий" болон "Kobeu kobeu" гэх фэйсбүүк хаягнаас өөрийгөө "МУИС-ийн гадаад харилцаанд сурдаг, Сансарсайхан" гэж танилцуулан, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух насанд хүрээгүй хохирогч Б.Саруул /15 настай, эмэгтэй/-д садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, бэлгийн харыдаанд орохыг санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.                                                  

   /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.А нь хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Саруулын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ фэйсбүүк үзээд сууж байхад "Охид" гээд групп чат нээнэ гэж бичсэн байсан. Мөн охидууд тэр чатад нэгдье гээд бичсэн байхаар нь би бас нэгдэх хүсэлт гаргасан. Тэгээд тэр чатын админ гэх Энхцэцэг гээд эмэгтэй надаас юм асуугаад байхаар нь би анги, сургуулиа нэрээ буруу хэлээд бүртгүүлсэн. Тэрний дараа нэг ийм ах байдаг гээд танилцуулсан. Би танилцахгүй гэж хэлэхэд зүгээр гэж хэлсэн. Тэгээд фэйсбүүк чатаар Сансарсайхан гээд хүнтэй намайг холбож өгсөн. Тэр хүн МУИС-н гадаад харилцаанд сурдаг гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр түүнтэй уулзахаар болоод сансарын клонк дээр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн орчим очиж уулзсан. Тэгээд бид хоёр Сансарын KFC-ийн хажууд байрлах байрны орцонд хамт орсон. Байрны дугаарыг нь мэдэхгүй байна. Шинээр баригдсан байр байсан. Тэр ах орцруу ороод ямар ч юм хэлэлгүй шууд өмдөө тайлаад зогссон. Энхцэцэг гээд эмэгтэй тэр хүний биеийг хараад 5000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би юм ярилгүй мөнгөө шидээд гараад гүйчихсэн. Тэгээд тэндээс автобусанд суугаад гэртээ очсон. Тэрний дараа кобей кобей гэсэн фэйсбүүк хаягаар Сансарсайхан гэх хүн надруу хүнтэй унтаж үзсэн үү? гэхээр нь худлаагаасаа үзсэн гэж хэлсэн. Тэгээд дараа нь чи буудал орж үзсэн үү, хэзээ унтаж үзсэн гэх мэтчилэн сонин асуултууд тавиад байсан юм. Тэгэхээр нь амыг нь дагуулаад хариулаад байсан. Тэгсэн тэр хүн 11 дүгэзр хороололд уулзах санал тавьсан. Би зөвшөөрөөгүй юм. Тэгсэн тэр хүн +18 порно сайт орж үзсэн үү гэж асуусан. Энхцэцэг гэж охин надруу Сайханаа гээд ахтай хоёулаа унтчих уу? гэж асуухаар нь би зөвшөөрөөгүй. Тэгээд дараагаар нь Сайханаа ах 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс уулзах санал тавьсан. Надад чатаар хэлэхдээ Энхүүш /Энхцэцэг/ та хоёрт итгэж ингэж хэлж байгаа шүү гэж байсан. Тэгээд намайг 11 дүгээр хороололд байх байрны орцонд уулзах уу гээд байсан. Тэгээд өнөөдөр уулзая гэж хэлсэн. Манай аав миний утсыг авч шалгаад энэ талаар уншиж үзээд тэр хүнтэй уулзая гэж чат бичиж байгаад кино үйлдвэрт уулзахаар болж тэр хүнийг барьж авсан. Тэгээд цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 9 дүгээр cap гарснаас хойш байнга ажил ачаалалтай, өглөө гараад орой орж ирдэг байсан. Миний охин Саруул намайг ирэхэд байнга унтчихсан байдаг байсан. Би ганц өдөр гэртээ эрт ирээд хоолоо идээд сууж байхад Саруулын утсанд чат ирээд байсан. Би тухайн үед нь тоохгүй сууж байгаад Саруулыг нойл орох гээд явсан хойгуур мөн л дуугараад байхаар нь очоод кобей кобей гэсэн хаягнаас чат ирсэн байхаар нь охиноосоо лавлаад болсон явдлын талаар асуухад Энхцэцэг гэх хүн охидын группт танилцаад намайг энэ хүнтэй холбосон. Энэ хүн нь унтъя, хэвтмээр байна гээд байдаг талаар надад хэлж би охиныхоо утсаар дээрхи залуутай чатласаар байгаад Кино үйлдвэрийн буудал дээрээс барьж аваад цагдаагийн байгууллагад ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

 

Шүүгдэгч А.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр хуучин ашигладаг байсан "Энхцэцэг цээгий" гэсэн нэртэй фэйсбүүк бүртгэлээрээ "охид" гэсэн нэртэй чат бүлгэмд гишүүнээр ороод тэндээсээ "batbold saruul" гэсэн хаягтай охинруу чат бичээд танилцсан. Хүнтэй бэлгийн харьцаанд орох талаар л их чат бичдэг байсан. Би эрэгтэй хүний бэлэг эрхтэний зургийг интернэтээс ухаж олоод Саруул руу явуулдаг байсан. Саруул хариуд нь "чиний зураг уу, өөр зураг байна уу" гэх зэргээр 10 гаруй хоног харилцаад би Саруулд "Kobeu kobeu" гэсэн хаяг өгөөд энэ нэг ахын фэйсбүүк нь, энэ ах мөнгөөр өөрийн бэлэг эрхтний зургаа үзүүлдэг" гэж хэлсэн.

Тэгээд би өөрөө 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн байсан "Kobeu kobeu" нэртэй бүртгэлээр ороод Саруул руу зурвас илгээн Энхцэцэгээр дамжуулан танилцаж байгаа дүр эсгэн чаталсан. "Kobeu kobeu" хаягаараа Саруултай 10 гаруй хоног чатлахдаа хоорондоо танилцан бэлгийн харилцаа, үерхэл, хайр дурлалын талаар ярилцаад би "Энхцэцэг Цээгий" хаягаараа орж байгаад Саруул руу "чи нөгөө ахтай уулзах юм уу, дугаарыг нь авах уу" гэтэл авъя гэхээр нь би өөрийн 95159991 дугаарыг өгсөн. Тэгээд цаг гарны дараа миний 95159991 дугаар руу Саруул залгаад "Би сансарын клонк дээр байна. Та хүрээд ирэх үү" гэхээр нь Сансарын клонкын урд талын автобусны буудал дээр уулзаад автобусны буудлын урд талд байдаг 5 давхар байрны 1-р орц руу ороод би орцонд зогсож байгаад өмдөө тайлаад бэлэг эрхтнээ харуулсан. Тэгсэн Саруул "Энхцэцэг Цээгий чиний зургийг аваарай гэсэн юм гэж хэлээд утсан дээрээ миний нүцгэн зургийг дараад 5.000 төгрөг шидчихээд" гүйгээд явчихсан. Учир нь би Саруулд "Энхцэцэг цээгий" нэртэй хаягнаасаа ороод Саруулд бэлэг эрхтнийг нь харчихаад 5000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэгээд маргаашнаас нь дахин фэйсбүүкээр харилцаж байгаад 4 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгзэр сарын 30-ны өдөр Кино үйлдвэрийн автобусны буудал дээр уулзахаар тохиролцоод очиход Саруул ээж, аав хоёртойгоо хамт хүрээд ирсэн, тэгээд цагдаа дээр ирсэн. Би Саруултай бэлгийн харьцааны талаар ярьдаг байсан ч унтаж хэвтсэн зүйл байхгүй. Энхцэцэг цээгий гэх хаягнаас эмэгтэй хүн болж танилцан харилцаж байгаад өөрийн "Kobeu kobeu" нэртэй хаягийг өгч тэр хаягнаасаа эрэгтэй хүн болж бичдэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 120-121/,

 

-зөрчил, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн төлөөлөгч нарын өргөдөл /хх-ийн 5-6/,

-эд зүйл, баримт бичиг, “Энхцэцэг Цээгий” гэх фэйсыбүүк хаягны чат /хх-ийн 16-59, “kobeu kobeu” гэх фэйсбүүк хаягны чат /хх-ийн 60-72/,

-А.Аы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75-88/,

-Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 91-92/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-95/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 124-126/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс А.Аы иргэний үнэмлэхний лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, НД-ийн дэвтрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 106-115/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч А.Аы арван найман насанд хүрээгүй хүн буюу хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг, бусад зүйлийг үзүүлсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон болон улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгож байгаа үйлдлийг хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрх, ашиг сонирхол, нийгмийн ёс суртахуунд харш, зүй бус нийгмийн гаж үзэгдэл гэж дүгнэлээ.

 

Гэмт этгээд нь уг гэмт хэргийг үйлдсэнээр хүүхдийн эрх, ашиг сонирхол, хүмүүжил төлөвшилд санаатайгаар халдаж, нийгмийн ёс суртахууныг санаатайгаар зөрчиж өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч А.А нь насанд хүрээгүй хохирогч Б.Саруулд өөрийн бэлэг эрхтэнийг болон садар самууныг харуулсан зураг фэйсбүүкээр илгээж үзүүлсэн, бэлгийн харилцаанд орохыг санал болгож энэ талаар чатаар харьцсан нь хүүхдэд садар самууныг сурталчилах, уруу татах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаа зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Аыг хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.  

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй, хуулийн дагуу хэргийг шийдвэрлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч А.Ад ял шийтгэл оногдуулхад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял шийтгэлийг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Аыг хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч А.Аыг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нь А.А нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ