Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

 

2020         02         21                                   2020/ШЦТ/183       

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжин,

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхмаа,

Шүүгдэгч Б.Га, түүний өмгөөлөгч Ж. Яринпил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогтой Баын Гад холбогдох эрүүгийн 1909038451144 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч,     энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, Буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улз-Гол ХХК-нд буучин ажилтай ам бүл 2 /хүүгийн/ хамт Дорнод аймаг, Баяндун сум, 3-р баг, Яргай задгай тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Бодонгууд овогтой Бдын Гад, /РД: ЖА68102377/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: / 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 92 тоот яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Га нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Геологийн 48-н айлын 4-2 тоотод 2019 оны 10 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө хохирогч Д.Балтыг хүчтэй зэргийн согтолтын улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хохирогч түүний хүзүүгээр зүүн гараа давуулан би шоронгийн атаман байсан гэж хэлсэн гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь баруун гарын тохой хэсгээр 1 удаа цохиж уруулын зүүн дээд захад 1,5 см тэгш бус сэтэрсэн шарх үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 1909038451144 дугаартай хэргээс дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Га нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг болох өдрийн орой Балт, Даваажав, Эрдэнэхуяг нартай архи уусан. Тэгээд Балт ах миний хүзүүнээс тэврээд байхаар нь “ахаа боль оо” гээд тохойгоороо цааш түлхээд гараад явсан. Ингээд Балт, Эрдэнэхуяг 2 гэрт үлдсэн...” гэв.

            Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Балт миний шилэн хүзүүгээр зүүн гараа давуулаад надад “шоронгийн атаман хүн чи бол банди” гээд миний нүүр рүү нударгаа зангидаад байхаар нь би “ахаа та болио” гээд баруун гарынхаа тохой хэсгээр нэг удаа санаандгүй цохиход талийгаач Балтын зүүн талын завьжнаас цус гарч байсан ...Намайг талийгаач Балт нь хэл амаар доромжлоод байсан. Тэрнээс биш миний биед гар хүрч цохиж зодсон зүй байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 200- 202 дугаар хуудас/,

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надруу хамаатны охин залгаад аавыг нас барсан гэж хэлсэн. 10 дугаар сарын 14-ний өдөр аав манай гэрт ирчихээд явсан байсан. Тэгээд аавтай хамт амьдардаг Эрдэнэ ахаас асуухад аавыг гэртээ очоогүй тухай хэлсэн. Өөрөөр эдгээр хүмүүстэй явсан талаар мэдээгүй. Тэгээд шинжээчийн дүгнэлтэд нас барсан шалтгааныг осгосон гэж тогтоосон. Гэхдээ гэртээ байсан хүн осгож нас барсан гэхэд надад хэцүү санагдаж их гайхсан. Одоо нэгэнт өөд болсон хүнийг босгож чадахгүйгээс хойш оршуулгын зардал 9.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардалд мөнгө өгөөгүй...” гэв.

    Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “…Өнөөдөр шөнө 00:23 минутад 80028724 дугаараас Эрдэнээ ахын охин над руу залгаад аав чинь өөд болсон юм шиг байна. Өнөөдөр юм уу өчигдөр юм уу гэдгийг мэдэхгүй байна гэж ярихаар нь хэн юм гэж асуухад Эрдэнээгийн охин нь байна гэж ярьсан ... Тэгээд түрээсэлж байгаа газар нь очиход цагдаа нар ирчихсэн тууз татчихсан оруулахгүй байсан ... Энэ байшинд хавар манай охин дүү нөхөр хүүхдийн хамт талийгаачтай амьдарч байгаад Дорнод руу яваад сая 9 сард талийгаач энд ирээд Эрдэнээ ахтай цуг амьдарч байгаа юм. Эрдэнээ ахтай хамт амьдраад бараг 2 сар болох гэж байна ... Талийгаач Эрдэнээ. ах 2 цуг бол архи уудаг л байсан. Гэхдээ хоорондоо маргалдаж муудалцаад байдаггүй, таарамжтай л байдаг. Эрдэнээ ах бол айхтар агсам тавьдаг хүн биш. Уучхаараа бол хүн гар хүрдэггүй янз бүрийн юм л яриад байдаг. Талийгаач сүүлийн 4 жил хотод ирэхээрээ архи уудаг, хөдөө байхаараа уудаггүй юм ... 10 дугаар сарын эхээр хий юм яриад байхаар нь би лам дээр очиж ном уншуулаад зүгээр болчихсон байсан юм. Сүүлийн үед бол зүгээр байсан. Хүнтэй муудлаа барьлаа гэж ярьж байгаагүй.гэх мэдүүлэг”    / хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

                 Гэрч Ц.Даваажавын "... Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Балт ах Дэнжийн мянгад Эрэнэхуягтай хамт явж байна гэж хэлэхээр нь би тэр хоёртой уулзахаар такси бариад 39 дүгээр сургуулийн автобусны буудал руу очоод Балт ах Эрдэнэхуяг ах 2-той уулзаад уг буудлаасаа дахин такси бариад бид 3 Балт ахын гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах гэрт нь 20 цаг өнгөрч байхад очсон ба гэр лүү нь очоод их Монгол нэртэй 3 шил 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд тухайн шөнө Балт ахын гэрт нь хоноцгоосон юм. Тэгээд маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өглөө бид нар 09 цагийн үед сэрцгээгээд үлдсэн архиа хувааж ууцгаагаад дахин дэлгүүр гараад Хангай нэртэй 0,75 литрийн архи аваад уг архийг бид 3 хувааж ууцгаагаад юм яриад сууж байтал өдөр /цагийг нь сайн санахгүй байна/ танил Ганболд ах ирсэн юм. Тэгээд бид нар архиа хувааж ууцгаагаад сууж байтал Ганболд ах Балт ах 2 хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Балт ах буйдан дээр сууж байтал Ганболд нь Балт ахын эрүү рүү болон уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Ганболд нь би Балт ахыг цохичихлоо явъя гэж хэлэхээр нь би Ганболд ахын хамт Балт ахын гэрээс гарсан. Тухайн үед Балт ахын амнаас цус бага хэмжээгээр гарчихсан сууж байсан ба Эрдэнэхуяг ах Балт ах 2 гэртээ үлдсэн. Тэгээд Ганболд ах бид 2 гараад хойд талын дэлгүүр орчим руу явчхаад буцаад 2 орчим минутын дараа Балт ахын гэр рүү Ганболд ахын хамт ороход Балт ах нөгөө анх сууж байсан буйдан дээрээ сууж байсан ба Эрдэнэхуяг ах матраасан дээр сууж байсан. Тэгээд Ганболд ах бид 2 буцаад гэрээс нь гараад Улсын бүртгэлийн Ерөнхий газрын орчим явж байгаад бид 2 салцгаасан юм. Тэгээд би найз Баяртогтохын хүргэн ах Болдоогийн гэрт очсон ба уг айлд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл байсан ... Тухайн үед Ганболд нь Цэрэнжав гэх найз руугаа явлаа гэж хэлээд яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-65 дугаар хуудас/,

Гэрч Ж.Эрдэнэхуягийн ”...Тэгээд Даваажав такси бариад Балт ахын гэрт бид 3 очсон. Тэгээд хоол хийж идээд Даваажавын авчирсан 2 шил архийг хувааж уугаад унтаж амарсан. Маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өглөө Даваажав нь балт ахын гэрээс гараад дэлгүүр орж 0,75 литрийн архи 2 шилийг авчраад Балт ах, Даваажав бид 3 эхний 1 шил архийг ууж байхдаа би Ганболд руу гар утсаараа залгаад “чи хаана явж байна” гэж асуухад Ганболд “ойрхон явж байна, яваад очье” гэж хэлсэн. Ганболд ганцаараа эрүүл орж ирсэн. Тэгээд 2 дахь шил архиа гаргаж уугаад дуусгаад Даваажав дахин дэлгүүр лүү явж 0,75 литрийн архи 2 ширхэг, талийгаачид хайрцаг тамхи, ундаа зэргийг аваад ирсэн. Тэгээд Балт ах, Ганболд, Даваажав бид 4 цаг гаран хөзөр тоглоод архиа ууж байсан. Тухайн үед би нэлээн согтоод буйдан дээр хэсэг унтаад сэрэхэд талийгаач Балт ах Ганболд 2 хоорондоо чанга чанга хараагаад маргалдаад барьцалдаад авсан харагдсан. Намайг шал руу харахад архины шил хагарсан байхаар нь би цэвэрлээд тэрүүгээр асгарсан байсан ундааны зүйлийг арчиж цэвэрлэсэн. Тэгээд Балт ах Ганболдтой эвлэрээд үлдсэн архиа хувааж уусан. Тухайн үед би буйдан дээр сууж байхад Ганболд, Даваажав 2 түрүүлээд гараад явсан. Талийгаач Балт ах өөрийнхөө орон дээр унтаж амарсан. Би орны хажуу талын буйдан сандал дээр суугаагаараа унтаж амарсан. Тэгээд миний ам цангаад сэрэхэд өглөөний 06 цаг буюу гэгээ орчихсон байхаар нь усны савнаас аяганд ус хийж уугаад Балт ахын гэрээс ганцаараа гараад Монел руу автобусанд суугаад явсан. Намайг Балт ахын гэрээс гарахад Балт ах өөрийнхөө орон дээр унтаад үлдсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу баасан гаригт Баяр ах над руу залгаад Балт ахыг нас барсан талаар надад хэлсэн ... Би 2018 оны 11 дүгээр сарын үед 2 нохойнд хазуулаад хөдөлж чадахгүй хэвтэж байгаад гараа хөлдөөсөн. Тэрнээс хойш миний 2 гар салганадаг, зүүн гарын 2 хуруугүй, 2 гараа бүрэн гүйцэд атгаж чадахгүй. Уурлах юм уу, бухимдах үед миний 2 гар салганаад юм барьж чадхаа больчихдог ... Талийгаач Балт нь намайг хүүхэд байхад миний хуурай ах байсан. Ах дүү шиг өссөн. Манай Балт ах өндөр нуруутай гүйж хариадаг, сагс, гар бөмбөг тоглодог, бөх барилддаг их хөдөлгөөнтэй хүн байгаа юм. Манай Балт ах залуудаа сумынхаа атаман, түргэн ширүүн ааштай, архи уухаараа их түргэн ааштай, агсам тавьдаг, омголон зантай хүн байсан ... Бид нар нэлээн согтсон байсан. Өглөө ямар нэгэн хоол идээгүй шууд архи уусан. Нийтдээ бид нар 4 шил архи хувааж уусан. Би өөрөө архи сайн даадаггүй, жаахан уугаад манараад суусан газраа унтаад өгдөг..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

Гэрч С.Даваажаргалын "... Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой Балт ах, Ганболд, Эрдэнэхуяг нартай анх удаа архи ууж үзсэн. Балт ах жаахан сагсуу хөөрүү, агсан талдаа байсан. Ганболд нь ямар нэгэн асуудал байхгүй, даруухан, Эрдэнэхуяг нь хүн рүү муухай аашлаад байдаггүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-83 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 сарын 05-ны өдрийн  ¹2260 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Талийгаачид дээд уруулын шарх тогтоогдлоо.
  2. Дээд уруулын шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цочмог цус алдалтанд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Талийгаач нь дээд уруулын шархнаас цус алдаж, осгож нас баржээ.
  4. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна.
  5. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. /хх-ийн 108-112 /дугаар хуудас/ 

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн  ¹1346 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б. Гад нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
  2. Б. Гад нь гэмт хэрэг үйлдэгдэх үеийн болон болсон асуудлыг талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна
  3. Б. Гад нь хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /2хх-ийн 11 дүгээр хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн  ¹64 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Талийгаач Б.Балт нь осгож нас барсан байна. Эд эсийн шинжилгээний хариунаас харахад цус алдалтын улмаас цус багадалт үүссэн гэх зүйл тогтоогдохгүй байх тул цогцост хийсэн шүүх эмнэлгийн №2260 дугаартай дүгнэлтийн оношны 1 А хэсэгтэй санал нийлэхгүй байна
  2. Талийгаачийн дээд уруулын сэтэрсэн шарх нь үхэлд нөлөөлөхгүй байх бөгөөд хүчтэй зэргийн согтолт нь цус алдахад нөлөөлөхгүй, харин осголтод нөлөөлсөн байна
  3. Эд эсийн шинжилгээгээр дотор эрхтнүүдэд цус багадалтын шинж илрээгүй байх тул цус алдалтын улмаас осгож нас барсан гэж үзэх үндэслэлгүй байна.
  4. Харин хүчтэй зэргийн согтолтын улмаас орон зай, цаг хугацааны баримжаа алдагдаж ухаангүй болж, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсончлон хүйтэн газар удаан хугацаанд нүцгэн байсан нь осгож нас барахад нөлөөлсөн байна
  5. Осголт нь нам хэмийн ерөнхий үйлчлэлээр аажим явцтай үүсдэг болно
  6. Талийгаачийн дээд уруулын сэтэрсэн шарх нь үхэлд нөлөөлөхгүй байх тул гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /2 хх-ийн 60-64 дүгээр хуудас/ зэрэг баримтууд болно. 

                 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүгдэгч  Б.Га нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Геологийн 48-н айлын 4-2 тоотод 2019 оны 10 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө хохирогч Д.Балтыг хүчтэй зэргийн согтолтын улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хохирогч түүний хүзүүгээр зүүн гараа давуулан би шоронгийн атаман байсан гэж хэлсэн гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь баруун гарын тохой хэсгээр 1 удаа цохиж уруулын зүүн дээд захад 1,5 см тэгш бус сэтэрсэн шарх үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч Ц.Даваажав, Ж.Эрдэнэхуяг, С.Даваажаргал нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн №2260, №64 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

   Шүүгдэгч нь амь хохирогч Д.Балтын биед хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гаын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Гаыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал болох 9500.293 / есөн сая таван зуун мянга хоёр зуун ерэн гурав / төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн / баримтууд 2 хх-ийн 69 дүгээр хуудас/ байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.12.30-ны 64 дугаартай дүгнэлтээр “ Талийгаач Д. Балт нь осгож нас барсан байна.... талийгаачийн дээд уруулын сэтэрсэн шарх нь үхэлд нөлөөлөөгүй байх бөгөөд хүчтэй зэргийн согтолт нь цус алдахад нөлөөлөхгүй харин осголтонд нөлөөлсөн байна,....талийгаачийн дээд уруулын сэтэрсэн шарх нь үхэлд нөлөөлөөгүй байх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэж дүгнэснээс үзэхэд шүүгдэгчийн үйлдэл талийгаачийн  амь насаа алдсантай шалтгаант холбоогүй болох нь тогтоогдож байх тул оршуулгатай холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах үндэслэлгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 9500.293 төгрөгтэй холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Гаыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Гаод ял оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох  нь / хх-ийн 206 дугаар хуудас/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Гаод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 / долоон зуун хорин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгчийг  2019 оны 10.17-ны өдөр сэжигтэнээр шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчилсан /1 хх-ийн 185 хуудас/,  2019 оны 10 сарын 18 –аас  11 сарын 18-ыг  хүртэл / 1хх-ийн 188 хуудас, 2 хх-ийн 16 хуудас / нийт 61 / жаран нэг/ хоног цагдан хоригдсон хугацааг  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй ба   эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогч Д.Балтын өмсөж байсан гэх цагаан өнгийн канттай хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, цэнхэр болон саарал өнгийн оруулгатай дотоож 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, улаан хүрэн өнгийн бүстэй цэнхэр өнгийн ажлын өмд 1 ширхэг, монгол дээл 1 ширхэг, войт гэсэн бичигтэй баруун хөлийн пүүзэн гутал 1 ширхэг, цагаан болон цэнхэр өнгийн хөндлөн судалтай майк 1 ширхэг, цагаан өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, кол мэн гэсэн бичигтэй аяны мишок 1 ширхэг,  кэлвин клэйн гэсэн бичигтэй хар өнгийн куртик 1 ширхэг, цайвар шаргал өнгийн дэрний уут 1 ширхэг, гал тогооны өрөөний цэнхэр өнгийн хувингийн таган дээрээс болон матрасны урд хэсэгт байх шалан дээрээс, орны доод талд байсан хэсгээс тус тус маарланд бэхжүүлсэн авсан цус мэт хүрэн улаан өнгийн дээж нийт 4 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон:

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бодонгууд овогтой Бадын Гаг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганд 720 / долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаын цагдан хоригдсон 61 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн эдлэх ялаас /61*8=488 / 488 / дөрвөн зуун наян найм / цагийг хасч түүний эдэлбэл зохих ялыг  232 / хоёр зуун гучин хоёр / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б. Гад  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Энхмаагаас оршуулгын зардалд нэхэмжилсэн 9500.293 / есөн сая таван зуун мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  Б.Га хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн амь хохирогч Д.Балтын өмсөж байсан гэх цагаан өнгийн канттай хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, цэнхэр болон саарал өнгийн оруулгатай дотоож 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, улаан хүрэн өнгийн бүстэй цэнхэр өнгийн ажлын өмд 1 ширхэг, монгол дээл 1 ширхэг, войт гэсэн бичигтэй баруун хөлийн пүүзэн гутал 1 ширхэ1, цагаан болон цэнхэр өнгийн хөндлөн судалтай майк 1 ширхэг, цагаан өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, кол мэн гэсэн бичигтэй аяны мишок 1 ширхэг,  кэлвин клэйн гэсэн бичигтэй хар өнгийн куртик 1 ширхэг, цайвар шаргал өнгийн дэрний уут 1 ширхэг,  гал тогооны өрөөний цэнхэр өнгийн хувингийн таган дээрээс болон матрасны урд хэсэгт байх шалан дээрээс, орны доод талд байсан хэсгээс тус тус маарланд бэхжүүлсэн авсан цус мэт хүрэн улаан өнгийн дээж нийт 4 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гад урьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДАРЬСҮРЭН