Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 139

 

 

 2020       02          12                                   2020/ШЦТ/139

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Б.Чимгээ,

Шүүгдэгч: М.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогтой М.О-д холбогдох эрүүгийн 1911 0103 10644 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Эл Эс Кей ХХК-ийн Анатолия ресторанд тогоочоор ажиллаж байсан, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байрны 40 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Л овогтой М.О

Холбогдсон хэргийн талаар:

М.О нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт Эл Эс Кэй ХХК-ийн нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч дүрдэг цай, хүнсний шоколад зэрэг 123.000 төгрөгийн хүнсний эд зүйл, бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан нийт 473.000 /дөрвөн зуун далан гурван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч мэдүүлэг өгөхөө цалингаа тогтмол тавьдаг, намайг ажил тасалсан учраас цалин өгөөгүй гэж хэлсэн байсан. Энэ нь худлаа цалингаа удаагаад өгдөггүй байсан. Чиний цалинг өгөхгүй гэж надад хэлээгүй. Хэлсэн бол ийм зүйл болохгүй, би ажлаасаа шууд гарах байсан. Намайг хэд хоног очоогүй байхад чамайг буцаад ирэх юм бол цалинг чинь өгнө гэхээр нь ажилдаа буцаад очсон. Би тухайн сар 10 хоног таслаад, 15 хоног нь ажилласан. Гэтэл миний цалинг өгөхгүй, чи хуучин ажилчин учраас хүлээж бай шинэ ажилчдын цалинг өгөх хэрэгтэй байна. Гээд миний цалинг өгөөгүй. Тухайн үед цалин дутуу өгсөн гээд хүмүүс хэл ам гаргаж байсан. Би хамгаалагчийг таньдаг учраас миний цалинг өгөхгүй байгаа юм чинь гээд тухайн эд зүйлсийг авсан. Би цалингаа авахгүй заргалдаагүй байхад миний цалинг өгөөгүй. Гар утсаар ярихад хэрвээ 2 хоног хүлээсэн бол цалинг чинь өгөх байсан гэж хэлсэн. Би 2 сар цалингүй ажилласан. Би үүнээс болж өвөөтэйгөө хамт амьдрахаа больсон. Би өөрөө давхар хохирохгүй байсан. Цалинг чинь өгөхгүй гээд эрт  хэлсэн бол би өөр ажил олоод хийх байсан. Булгын нь захирлын дүү учраас л тухайн газар удаан ажиллаж байгаа. Харин бусад хүмүүс цалин өгдөггүй учраас ажилд тогтдоггүй...” гэв.

Хохирогч Т.Булгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бөмбөгөр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах нарийн боовны үйлдвэрийн ажилтан Ч.Жаргалан ажил дээрээ ирээд кассаа асаагаад үзэхэд өмнөх өдрийн орлого болох 350.000 төгрөг байхгүй байсныг мэдээд Бөмбөгөр худалдааны төвийн харуулаас ажлаас тарсанаас хойш өөр хүн орсон эсэхийг тодруулж асуусан байсан. Тэгтэл өөр нэг халамцуу залуу түлхүүр аваад 10 орчим минут эргээд түлхүүрээ өгөөд гарсан гэж хэлсэн байхаар нь хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд Анатолия рестораны тогооч ажилтай М.О гэх залуу ороод гарахдаа тортой эд зүйл бариад гарч байгаа бичлэг үзээд энэ талаар захиралуудад хандаж хэлэхэд цагдаагийн байгууллагад хандах талаар хэлсэн”

“...Манай компани цалингаа тогтмол тавьдаг байсан. М.О нь 2019 оны 2 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл цалингаа хэвийн авдаг байсан. 2019 оны 2 дугаар сарын 01-ны өдөр би хүүхэд харах чөлөө аваад явсан. М.О нь өөрөө дансгүй учраас бэлнээр авдаг. Зарим тохиолдолд хамт ажилладаг байсан хүмүүсийнхээ дансаар авдаг байсан. Гэхдээ намайг чөлөө авсны дараа захирал надад М.О 2 хоногийн чөлөө аваад 15 орчим хоног хөдөө яваад ажил тасалчихсан учраас цалинг нь өгөхгүй гэж хэлсэн байсан. М.О ч бас над руу утасдаад миний цалинг өгөхгүй байна та хэлээд өгөөч гэж 2019 оны 3 дугаар сарын дундуур ярьж хэлж байсан. Тэгээд би захирал Лейла руу хэлсэн чинь ажил тасалсан учраас өгөхгүй гэж хэлсэн. ...М.О нь 2018 оны 11 дүгээр сарын дундуур ажилд орсон санаж байна. ...Миний хувьд М.Оыг сайн мэднэ, М.О-г анх ажилд авсан, М.О нь даруу төлөв хүүхэд, их зөөлөн зантай, илүү дутуу асуудалгүй сайн залуу байгаа юм. Намайг анх захирал л чиний авсан хүн чинь ингэсэн гээд учрыг нь ол гээд л намайг хохирогчоор оролцуулчихсан юм. Тиймээс миний хувьд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...М.О нь тэр цехийн касс дээр ажиллаж байсан юм байна лээ. Манайх 4 салбартай байсан ба сүүлд нь нарийн боовны цехед М.О-г томилсон юм. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18, 78-80-р хуудас/,

Гэрч Ч.Жаргалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 08 цагт ажлын байран дээрээ ирж кассын машиныг үзтэл кассан дотор хийсэн байсан бэлэн 350.000 төгрөг байхгүй байсан тэгэхээр нь би хариуцсан дарга руу ярьж мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би Содон бөмбөгөрийн үүдэнд суудаг байгууллагын түлхүүр авч харуултай очиж уулзан надаас хойш хэн ирж түлхүүр авсан юм бэ гэхэд танай менежир байна гэж өөрийгөө танилцуулсан 28-30 орчим насны эрэгтэй хүн түлхүүрийг чин аваад ажил руу чинь орсон гэж хэлсэн. Би ямар хүн орсон гэж хэлсэн. Би ямар хүн орсон болохыг олж мэдэхээр үүдний хяналтын камерийг шүүж үзэхэд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд манай байгууллагын Цирк дээр байрлах Анатоли нэртэй салбарт тогоочоор ажиллаж байсан М.О гэх залуу үүдний харуулаас түлхүүр аваад явж байсан бөгөөд хяналтын камерийн бичлэгийг томруулаад үзэхэд торон дотор цай байхыг олж харсан. ...ажлын байрнаас хамгийн сүүлд би гарч явсан бөгөөд гарахдаа үйлдвэрээ цоожлоод түлхүүрээ үүдний харуулд хүлээлгэж өгсөн. Бэлэн мөнгө хийсэн байсан кассны машины нууц дугаар болон цоож байдаггүй онгорхой байдаг. Урд өдрийн олсон орлогыг маргааш өглөө нь ирж тушаадаг юм. ...Надтай хамт ажилладаг Аагий гэх эмэгтэй надтай хамт тухайн хяналтын камерын бичлэгийг үзээд М.О мөн байна гэж хэлсэн. Би өөрөө ч гэсэн тухайн бичлэгийг үзээд М.О-г таньсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24-р хуудас/,

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...миний бие 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвийн Содон бөмбөгөрийн оффис дотор ээлжинд гарч байсан. ...өөрийн рапортын дэвтэрээ харсан. 2019 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын үед Нонь Бейкерид ажилладаг байсан гэх 20 гаруй насны залуу түлхүүр авч орсон. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй. Тэр залуу түлхүүр авч ороод удалгүй буюу 10 орчим минутын дараа буцаагаад түлхүүр өгөөд явсан. ...ажиллаж байсан залуу байсан. Өмнө нь би тэр залууг нэг удаа хальт харж байсан. Манай хамгаалалтын алба нэг харуулын цэг дээрээ тогтвортой байдаггүй ээлжилдэг учраас байнга орж гарч байгааг нь мэдэх боломжгүй юм. Ер нь тэр залууг өмнө нь харж байсан. Нонь бейкерид ажилладагийг нь мэддэг болохоороо л түлхүүрийг өгсөн. Түүнээс таньж мэдэхгүй хүмүүст түлхүүр өгөх ёсгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77-р хуудас/,

Гэрч Ч.Гончигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-р хуудас/

Шүүгдэгч М.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “Би 2018 оны 10 дугаар сараас эхлэн Эл Эс Кэй ХХК-д тогоочоор ажилд орсон. Анх намайг ажилд орох үед ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд сарын 1 сая төгрөгийн цалин гэж тохирсон боловч компани цалингаа өгч чадахгүй 800.000 төгрөг болж байсан. Ингээд сүүлд 2 сарын цалин болох 1.600.000 төгрөгийг өгөхгүй байхаар нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвд үйл ажиллагаа явуулах  Эл Эс Кэй ХХК-н харъяа нарийн боовны газрын касснаас цалингаа авахаар очсон юм. Би өмнө дээрх нарийн боовны үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд кассын орлого кассандаа байдаг талаар мэддэг байсан. Би ажилд ороод Эл Эс Кэй ХХК-н бүх салбаруудад ажиллаж байсан учраас хаана юу байдаг талаар мэднэ. Тэгээд л цалин өгөхгүй байгаа юм чинь авч болох байх гэж бодоод нарийн боовны үйлдвэргийн түлхүүрийг харуул ахаас ажил руугаа орох гэсэн юм гээд түлхүүрийг авч ороод касснаас бэлнээр 350.000 төгрөг аваад мөн дээрээс zesta брендийн цай 2 хайрцаг, ууттай шоколад нэг уутыг мөн хоёр ширхэг ундаа, 2 билүү 3 ширхэг талх аваад гарахдаа түлхүүрээ буцаагаад үлдээгээд явсан.”

“...2019 оны 3 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед би Анаталия цайны газраа хаагдсаны дараа би Бөмбөгөр худалдааны төвд байрлах “Эл Эс Кэй” ХХК-ийн нарийн боовны дэлгүүр лүү очсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-41, 71-72-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 11-р хуудас/,

М.О-н иргэний үнэмлэхний лавлагаа / хавтаст хэргийн 37-р хуудас/,

М.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа / хавтаст хэргийн 38-р хуудас/

М.О-н ажил горлигчийн анкет / хавтаст хэргийн 41-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй байна.  

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн бодитойгоор хянан магадлаж үнэлэн шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэн шийдвэрлэв.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Прокуророос шүүгдэгч М.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн ирүүлсэн байна. Шүүхээс шүүгдэгч М.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасны дагуу дараах үндэслэлээр М.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилөх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.О нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулах “Эл Эс Кэй” ХХК-ийн Нонь бейкеригээс цай, шоколад зэрэг 123.000 төгрөгийн эд зүйл, бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 473.000 /дөрвөн зуун далан гурван мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Т.Булга, гэрч Ч.Жаргалан, Б.Ганзориг нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бүр мөсөн, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулсан үйлдэл байдаг. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хийсэн хууль тогтоогчийн тайлбарт дурьдсанаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж заасан байх тул үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх шинжийг шаарддаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцож, хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Бусдын өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэх, өөрийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад хадгалсан, байрлуулсан эд хөрөнгийг дээрх зориулалт бүхий орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үйлдлээ хэрэгжүүлсэн нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй үйлдлээс гадны бусдын орон, байрны халдашгүй байдалд давхар халдсан үйлдлийн шинжтэй байдаг.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн үйлдэл нь хууль бус шинжтэй буюу өмчлөгч, эзэмшигч эсхүл тухайн мөчид орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахыг хамгаалах үүрэг хүлээсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хууль бус үйлдэл байх шинжийг шаардана.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Т.Булгын, гэрч Ч.Жаргалан, Б.Ганзориг нарын мэдүүлгээр “Эл Эс Кэй” ХХК-ийн Нонь бейкериг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүргийг Бөмбөгөр худалдааны төв, уг төвийг хамгаалж буй хамгаалагч хариуцах үүрэгтэй байна.

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр  М.О-д Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулах “Эл Эс Кэй” ХХК-ийн Нонь бейкеригийн түлхүүрийг тухайн байгууламжид харуулын үүрэг гүйцэтгэж байсан гэрч Б.Ганзориг нь өгсөн болох нь Б.Ганзоригийн гэрчээр мэдүүлсэн “...Нонь Бейкерид ажилладаг байсан гэх 20 гаруй насны залуу түлхүүр авч орсон. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй. Тэр залуу түлхүүр авч ороод удалгүй буюу 10 орчим минутын дараа буцаагаад түлхүүр өгөөд явсан. ...ажиллаж байсан залуу байсан. Өмнө нь би тэр залууг нэг удаа хальт харж байсан. Манай хамгаалалтын алба нэг харуулын цэг дээрээ тогтвортой байдаггүй ээлжилдэг учраас байнга орж гарч байгааг нь мэдэх боломжгүй юм. Ер нь тэр залууг өмнө нь харж байсан. Нонь бейкерид ажилладагийг нь мэддэг болохоороо л түлхүүрийг өгсөн. Түүнээс таньж мэдэхгүй хүмүүст түлхүүр өгөх ёсгүй” гэх мэдүүлэг, гэрч Ч.Жаргалангийн “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд манай байгууллагын Цирк дээр байрлах Анатоли нэртэй салбарт тогоочоор ажиллаж байсан М.О гэх залуу үүдний харуулаас түлхүүр аваад явж байсан бөгөөд хяналтын камерийн бичлэгийг томруулаад үзэхэд торон дотор цай байхыг олж харсан. ...ажлын байрнаас хамгийн сүүлд би гарч явсан бөгөөд гарахдаа үйлдвэрээ цоожлоод түлхүүрээ үүдний харуулд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч Т.Булга мэдүүлэхдээ “...Бөмбөгөр худалдааны төвийн харуулаас ажлаас тарсанаас хойш өөр хүн орсон эсэхийг тодруулж асуусан байсан. Тэгтэл өөр нэг халамцуу залуу түлхүүр аваад 10 орчим минут эргээд түлхүүрээ өгөөд гарсан гэж хэлсэн байхаар нь хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд Анатолия рестораны тогооч ажилтай М.О гэх залуу ороод гарахдаа тортой эд зүйл бариад гарч байгаа бичлэг үзээд энэ талаар захиралуудад хандаж хэлэхэд цагдаагийн байгууллагад хандах талаар хэлсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч М.О нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулах “Эл Эс Кэй” ХХК-ийн Нонь бейкерид ажлын бус цагаар нэвтэрч, цай, шоколад зэрэг 123.000 төгрөгийн эд зүйл, бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 473.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн боловч гэмт хэрэг үйлдэгдэн гарах үед тухайн Бөмбөгөр худалдааны төвд харуулын үүрэг гүйцэтгэж байсан Б.Ганзоригоос түлхүүр авсан буюу Б.Ганзориг нь М.Оыг Нонь бейкери рүү нэвтэрч байгааг мэдэж байсан нь хууль бусаар нэвтэрсэн гэх шинжийг үгүйсгэж байна.  

Иймд шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Булгын нь  “...намайг анх захирал л чиний авсан хүн чинь ингэсэн гээд учрыг нь ол гээд л намайг хохирогчоор оролцуулчихсан юм. Тиймээс миний хувьд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.О нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч М.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.О нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 473.000  төгрөгийн хохирол учруулсан, дээрх хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч Т.Булгын нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайрах сэдэлтэй, ашиг хонжоо олох өөртөө эдийн ашигтай байдал бий болгох гэсэн зорилготой байх тул түүнийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Од оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг М.Од сануулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон