| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0142/Э |
| Дугаар | 201 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 201
2020 02 03 2020/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
улсын яллагч Б.Ганзориг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б., түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир /ҮД:2766/,
гэрч С.А.,
шүүгдэгч Д.Б., түүний өмгөөлөгч Г.Мөнхзул /ҮД:0972/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х. овогт Д.ийн Б.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04353 2393 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х. овогт Д.ийн Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б. нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К7 байрны эсрэг талд байрлах “55” мини март хүнсний дэлгүүрт С.А.тэй маргалдан, түлхэж, улмаар С.А. нь хойшоо болохдоо С.Нэмэхбаярыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлт бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Отгонцэцэг эгчийнхээс С.А., түүний эхнэр Тунгалаг бид 3 гурав гарсан. Тэгээд гадаа гарахад С.А. нь алга болчихсон байсан тул Тунгалаг эгч надад Х.даад “Цаадах чинь дэлгүүр ороод архи аваад уучих юм бол очоод намайг зовооно. Миний дүү очоод ахыгаа аваад ир” гэхээр нь хажууХ.д байсан хүнсний дэлгүүр лүү яваад ортол үүдэнд нь нэг гадаад хүн зогсч байсан. Тэрээр “Уучлаарай, надад хоёр пиво аваад өгөх бололцоо байна уу?” гэсэн. Би өөрөө гадаадад олон жил байсан учраас тэр хүний зовлонг ойлгоод “Тэгье, болно оо” гээд архи зардаг лангууны урд очиход тэнд С.А. зогсч байсан. Тэгээд би нөгөө гадаад хүнээс “Та ямар пиво авах вэ? Заагаад өгчих” гэсэн чинь С.А. нь “Чи энэ гадаад хүнд пиво авч өгч яах гээд байгаа юм бэ? Яасан илүүдээ гарсан мөнгөтэй юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “Зүгээр ээ, би ямар таны мөнгөөр авч өгч байгаа биш, өөрийнхөө мөнгөөр авч өгч байна” гээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Гэтэл С.А. нь миний толгой руу 2 удаа цохисон. Энэ үед нөгөө гадаад хүн бид хоёрын хооронд маргаан үүсч байгааг ойлгоод “Зүгээр ээ, би ингээд явчихъя, та хоёр боль” гээд дэлгүүрийн гарах хаалга руу явахад нь би ч бас уурлаад, буруу хараад араас нь явсан. Гэтэл С.А. нь миний араас зэрэгцэж ирээд кассны дэргэд явж байхад миний нуруу руу цохиход нь би “Та чинь ямар ядаргаатай юм бэ” гээд гараараа хойш нь таттал дэлгүүрийн худалдагч орилоод “Энэ хүн уначихлаа” гэсэн. Тэгээд эргээд хартал хохирогч С.Н. эгч шалан дээр уначихсан байсан. Ингээд бид нар хиймэл амьсгаа хийгээд, 103 ирээд, хохирогчийг эмнэлэг рүү аваад явсан. Маргааш нь Гэмтлийн эмнэлэгт очоод эмч нартай нь уулзаад, хэлсэн оношийнх нь дагуу боломжтой бүх эмчилгээг нь хийлгэх арга хэмжээг авсан” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Д.Б.ыг гэм буруугүй гэж үзэж байгаа. 06 дугаар сарын 08-ны өдөр учруулсан гэмтэлд нь маргах зүйл байхгүй. Хавтаст хэргээс үзвэл 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэрэг тогтоогоогүй, тухайн шинжээчийг томилсон тогтоол байдаггүй, мөн хохирогчоос өөрөөс нь мэдүүлэг аваагүй байдаг. Хохирогчийг ярьж, хэлж чадахгүй гэсэн ямар нэгэн дүгнэлт байдаггүй. Хохирогч өөрийн буруутай үйлдлээс болж гэмтсэн гэж үзэж байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 08 дугаар сараас хойш өдийг хүртэл ажлаасаа чөлөө аваад ажилдаа яваагүй. Мөн ээж СӨХ-д ажилладаг байхдаа энэ гэмтлийг авсан учраас ажилгүй байсан хугацааных нь цалинг гаргуулмаар байна. Гэхдээ сая бид нар уулзаад хохиролд нийт 10.000.000 төгрөг авахаар болсон. Д.Б.ын хувьд энэ цаг хугацаанд тусалж дэмжиж байсан. Хамгийн сүүлийн эмнэлгийн төлбөрийг Д.Б., С.А. нараас гуйж байгаад авсан. Одоо ээж шприцээр шингэн юм ууж, идэж байгаа, хүний ярьж, хэлж байгаа юмыг ойлгохгүй, аман дотор нь хэл нь бадайраад, гар нь хөшчихсөн тийм байдалтай байгаа. Баримтаар бол 2.688.000 төгрөг нэхэмжилсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Б.ыг гэм буруутай гэж үзэж байна. Хохирлын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг дэмжиж байна. Хохирогч өөрөө мэдүүлэг өгөх чадваргүй болсон. Хэргийн зүйлчлэлийн хувьд Д.Б.ын зүйлчлэл хөнгөрсөн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр “олон нийтийн газар” гэж үзэж болохоор байгаа юм. Д.Б., С.А. хоёрыг тэр гадаад хүн салгаагүй бол энэ асуудал ерөөсөө таслан зогсоогдошгүй байсан” гэв.
Гэрч С.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би дэлгүүр лүү архи авах гээд түрүүлээд ганцаараа орсон. Тэгээд архи авчихаад байж байтал Д.Б. араас орж ирсэн. Д.Б. миний чихнээс татсан нь үнэн. Тэгэхээр нь би гарыг нь болиулаад, нөгөө гараараа дух руу нь түлхсэн. Энэ үйл явдалд миний буруутай үйлдэл байгаа. Яагаад гэвэл би Д.Б.ыг элдвээр хэлсэн. Бид хоёр архи авна, авахгүй гэдгээс л болж маргасан. Д.Б. намайг гараараа нудрахад нь би гарт нь өртөөд хойшоогоо савахдаа хохирогч С.Н.ыг түлхсэн байдаг” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.А.гийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15:00 цагийн орчимд манай эхнэрийн эгч Отгонцэцэг эхнэр бид хоёрыг дуудахаар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К7 байрны гэрт очоод бид нар дөрөв тавуулаа нийлээд 1 шил 0.075 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад, архи дуусч байхад гаднаас Д.Б. орж ирсэн. Тэгээд би гараад хажуугийн дэлгүүрээс 1 шил архи авахаар орсон. Тэгтэл миний араас Д.Б. орж ирсэн. Дэлгүүрт бид 2 бага зэрэг маргалдсан. Уг нь ялихгүй зүйлээс болсон. Тэгтэл миний гар утас дуугараад, авахаар доошоо тонгойход Д.Б. миний чихнээс зулгаахаар нь гарыг нь барьж аваад баруун гараараа түүний дух руу түлхсэн. Бид 2 бараг л зодолдох шахсан. Тэгснээ болиод, авсан юмаа бичүүлэх гээд касс руу явсан. Энэ үед хохирогч С.Н. гэх хүн миний хойно зогсч байсан. Тэгтэл Д.Б. намайг түлхэхэд би хойшоо унахдаа юмнаас барьж аваад тогтсон ба миний хойно зогсч байсан хохирогч С.Н. шалан дээр унасан байсан. Бид нар тэр дороо эмнэлэг, цагдаа дуудаад анхны тусламж үзүүлсэн. Цагдаа ирээд Д.Б. бид хоёрыг аваад эрүүлжүүлэх рүү явсан. Тухайн үед манай эхнэр ирсэн байсан ба хохирогчтой хамт Гэмтлийн эмнэлэг явсан. Би эмнэлэг дээр болсон явдлыг мэдэхгүй. Эрүүлжүүлэх байранд очиход эмч нь миний даралтыг үзэхэд өндөр гарсан тул цагдаагийн хэсэг дээр байлгаж байгаад шөнө явуулсан. Д.Б. бид 2 хохирогч С.Н.ыг эмнэлгээр явж үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн, эм тариа авсан мөнгийг нь түүний охин Б.Б.ийн данс руу хийж байсан. Мөн Гэмтлийн эмнэлгээс гарсны дараа хувийн мэдрэлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн эм тариа, мөнгө болон хэрэгтэй бүх зүйлийг нь түүний охины хэлснээр нь тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн. Би хохирогчид 1.600.000 орчим төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Д.Б.ын талаас хэдэн төгрөг шилжүүлснийг мэдэхгүй. Бид нарыг хөдөө явсны дараа хохирогч С.Н. нь гадаа явж байгаад өөрөө унаж, гэмтсэн байсан. Бид нар тухайн үед хөдөө явж байхдаа сүлжээтэй газар болгон хохирогчийн охин Б.Б.тэй холбоо барьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.А.гийн дахин өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Отгонцэцэгийн гэрт бид нар архи уусан. Тухайн үед би гэрээс нь түрүүлж гараад Отгонцэцэгийн байрных нь хажуугийн дэлгүүрт ороод, архи авах гээд архи пивоны лангууны дэргэд зогсч байтал Отгонцэцэгийн гэрт байсан Д.Б. араас орж ирсэн. Тухайн үед Д.Б. бид хоёр бага зэрэг маргалдсан. Яагаад маргалдсан талаар би тодорхой санахгүй байна. Архи авна, авахгүй гээд маргалдсан байх. Бид хоёр маргалдаад 3-4 минут болсон байх. Яг тэр үед миний гар утас дуугарсан. Тэгээд би өмднийхөө халааснаас утсаа гаргаж ирэх гээд толгойгоороо тонгойх хооронд Д.Б. нь миний зүүн чихнээс татсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулчихаад нөгөө гараараа буюу баруун гараараа Д.Б.ын дух руу түлхсэн. Тэгээд бид хоёр яг барилцаж авах гэтэл тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би “за за, больё, больё” гээд авсан архиа бичүүлэх гээд касс руу явсан. Д.Б. түрүүлээд явж байсан. Тэгээд яг намайг кассан дээр ирэхэд Д.Б. миний урд байсан ба над руу хараад зогсч байсан. Тэгээд Д.Б. намайг цээж рүү түлхсэн. Би хойшоо нэлээн хүчтэй түлхэгдээд унах гэж байхдаа хажууд байсан тавиур болон лангуунаас барьж авч тогтсон. Гэтэл миний яг хойд талд зогсч байсан хүн надад түлхэгдэж тархиараа савж унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Гандуламын өгсөн: “С.Н. нь манай ээж Батдуламын эгч байгаа юм. С.Н. эгч уг нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орцны жижүүр хийж байсан юм. Гэтэл 2019 оны 06 дугаар сард унаж, тархиндаа хүнд гэмтэл авснаас болж бөөн эмчилгээ хийлгэж, эмнэлгээр явах болсон. Ингээд Нэмэхээ эгчийг ажиллуулж байсан СӨХ ажлаас нь халж, өөр хүн ажилд авсан. Нэмэхээ эгч гэр орон байхгүй, орцонд жижүүр хийж, тэндээ ганцаараа амьдардаг байсан. Унаж гэмтсэнээс нь болж ажлаас нь халсанд буцаж очоод үлдээсэн юмнуудаа авна гээд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр охин Б.Б.тэйгээ хамт ажил дээрээ очсон. Тэгээд явчихаад ирэхдээ Б.Б. нь ээж дахиж унаад, эмнэлэгт хүргэгдээд, яаралтай хагалгаанд орсон гэж хэлсэн. Ингээд С.Н. эгч эмчилгээ хийлгэж, эмнэлгээр явж байгаад 09 дүгээр сарын эхээр манайд ирж, одоог хүртэл хэвтэж байгаа. Биеийн байдал нь муу байгаа, саажилт өгсөн, асуусан асуултад хариулахгүй, өөрийгөө удирдаад гар, хөлөө хөдөлгөх чадвар байхгүй, ухаан санаа нь орж гараад байдаг. Хааяа нэг юм ярихаараа бүр янз янзын юм яриад байгаа. Жишээ нь гар өвдөөд байна, хайч авчраад хайчлаад өг, энүүгээр нэг туулай байна, шуудайнд хийгээд авчихъя, мөн толгой өвдөөд байна, скоч наачих, тэгвэл зүгээр болно гэж ярьдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 27/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Түмэнбаярын өгсөн: “С.Н. 61 настай, эмэгтэй, унаж цус харвасан гэж 103-аар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирсэн. Ирэх үед баруун талын хүүхэн хараа өргөссөн, ухаангүй ирсэн. Толгойн томографийн шинжилгээнд тархины баруун талд хатуу хальсан дээр их хэмжээний цус хуралттай байсан, яаралтай хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал муу, хагалгаа нь дуусаагүй байна. Ирэхэд нь охин болох эмэгтэй шатан дээр ухаан алдаж унасан. Өмнө нь тархиндаа гэмтэл авч байсан, 2 залуу зодолдож, хажууд байж байгаад түлхүүлээд тархиараа савж унаж байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сарантуяагийн өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээрээ байхад 20:00-21:00 цагийн орчимд гаднаас 2 согтуу хүн орж ирээд хоорондоо маргалдаад байсан. Уг согтуу 2 хүний 1 нь дэлгүүрт байсан орос хүнтэй юм яриад байсан. Тэгтэл 1 согтуу хүн юунаас болсныг нь мэдэхгүй маргалдаад байсан. Энэ үед СӨХ-ийн цэвэрлэгч эгч С.Н. манайхаас хоосон цаасан хайрцаг байна уу гээд орж ирсэн байсан. Уг 2 согтуу хүн хоорондоо барьцалдаж авах гэхээр нь “одоо боль, гарцгаа” гэхэд уг хүмүүс авсан юмаа кассан дээр бичүүлээд, гарах гээд байж байсан. Би тухайн үед өөр юм хийж байхад түс гээд чимээ гарахаар нь эргээд харахад С.Н. эгч эгц дээшээ хараад ухаан алдсан газарт хэвтэж байсан. Нөгөө 2 залуу сандраад, хиймэл амьсгаа хийгээд байсан. Энэ үед уг 2 хүний эхнэр нь гэх эмэгтэй гаднаас орж ирсэн. Удалгүй би 103-т дуудлага өгөхөд эмч ирж үзээд, авч явахгүй гэхээр нь эмчийг загнасаар байгаад өгч явуулсан. Эмч ирэх үед С.Н. эгч сэргээд сууж байсан ба эмнэлэг рүү явахгүй гээд байхаар нь явуулсан” гэх мэдүүлэг 23-25/,
Гэрч С.А.гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Б.ын өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг лагерь явж байхад Отгонцэцэг эгч залгаад “мэргэжлийн хяналтын байгууллагын баяр болж байна, ороод ир” гэсэн учраас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонцэцэг эгчийн гэрт ганцаараа очсон. Гэрт нь ороход Отгонцэцэг эгч болон түүний дүү Тунгалаг, түүний нөхөр Амараа, бас өөр дүү нар нь нөхөртэйгөө ирцгээсэн байсан. Тэгээд тэнд хоол идчихээд тэдний гэрт 2 цаг гаруй сууж байгаад гарахад Амараа ах, эхнэр Тунгалагтайгаа хамт цуг гарч таарсан. Гэрээс нь гарахад Амараа ах алга болчихсон. Тухайн үед Тунгалаг эгч надад хэлээд “наад Амараа ах чинь яг энэ дэлгүүрт байгаа, архи авах гэж байгаа байх, миний дүү ороод аваад гараад ирээч” гэсэн. Тэгээд би Тунгалаг эгчийн зааж өгсөн дэлгүүрт ганцаараа орсон. Дэлгүүрт орох мөчид үүдэнд нь нэг гадаад залуу зогсч байсан ба “уучлаарай надад нэг пиво аваад өгөөч” гээд надаас гуйсан. Тэгэхээр нь би өөрөө гадаадад олон жил амьдарч үзсэн болохоор зөвшөөрөөд тэр гадаад залуутай хамт дэлгүүрт ороод архи, пивоны лангууны урд очсон. Тухайн үед Амараа ахтай архи, пивоны лангууны урд таарсан. Тэгээд би нөгөө гадаад залууд ямар пиво авах уу гээд зогсч байсан чинь Амараа ах “наад муу юмандаа пиво авч өгч яах гээд байгаа юм” гээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би “танд ямар хамаатай юм бэ би мөнгийг нь өгчихнө” гэсэн. Тухайн үед Амараа ах бид хоёр маргалдаад эхлэхэд гадаад залуу “за, зүгээр зүгээр” гээд дэлгүүрийн гарах хаалга руу явсан. Мөн тэр маргааны үед хохирогч С.Н. эгч бид хоёрын дундуур орж ирээд “та нар яах гээд дэлгүүр дотор маргалдаад байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд би дургүй хүрээд нөгөө гадаад хүний араас гарах гээд дэлгүүрийн кассны ойролцоо явж байсан чинь араас Амараа ах нуруу руу цохисон. Тэгэхээр нь “та чинь ямар ядаргаатай юм бэ” гээд даллах маягтай гараа татсан үйлдэл хийчихээд дэлгүүрийн хаалгаар гарах гэж байсан чинь худалдагч эмэгтэй “наад хүн чинь яачихав аа” гэсэн утгатай үг хэлсэн. Тэгэхээр нь эргээд харсан чинь хохирогч С.Н. эгч шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би Амараа ахыг “яаж байгаа юм бэ та чинь” гэж хэлсэн чинь Амараа ах миний урдаас “хуцаад бай хулгайч минь” гэсэн. Яг тэр үед гаднаас нөгөө гадаад залуу орж ирээд С.Н. эгчийн цээжин дээр хэд дараад, хиймэл амьсгал хийж өгөөд байсан. Тэгээд түргэн тусламжийн эмч хүрч ирээд С.Н. эгчийг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.
Маргааш өглөө нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өглөө Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Гавал, тархины тасгийн эмч Батцолмон “энэ хүн чинь ар дагзаараа унасан, хагалгаа хийх үү, эмийн эмчилгээ хийлгэх үү талаар бид нар хурлаараа шийднэ” гэж хэлж байсан. Тэгээд эмч нараас хагалгаа хийх шаардлагагүй, эм тариагаар эмчилгээ хийх боломжтой гэсэн. Эмч нарын хэлснээр ар дагзаараа унасан учраас гавлын яс ар талдаа цууралттай, тархиндаа цус хуралттай гэж хэлж байсан. Тэгээд шаардлагатай эм тариануудыг хийлгэх хэрэгтэй, эдгээр эм тариануудыг олж ир гэсний дагуу бид нар бүгдийг нь авчирсан. Тэгээд авчирсан эм тариаг хийгээд нээх удаагүй 2 хоногийн дараа С.Н. эгчийн эмчилгээнд тохирсон юм уу яасан юм, энэ эм тариагаар үргэлжлүүлж хийнэ гэсэн. Мөн тархин дахь цусан хурааг шимэгдүүлэх эмчилгээ хийж байгаа гэсэн. Ингээд С.Н. эгч Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Гавал, тархины тасагт 9-10 хоног ямар нэг хагалгаанд орохгүйгээр шимэгдэх бололцоотой юм байна гээд эм тариа хийлгэж хэвтсэн. Эмнэлгээс гарахын өмнө Батцолмон эмч MRI болон толгойн КТГ зураг авахуулах хэрэгтэй гэсэн. Тэгж хэлсний дагуу MRI болон толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэж, Батцолмон эмчид үзүүлэхэд “миний оноштой яг таарч байна, эмнэлгээс гарч болно” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс гараад, эм, тариануудыг хийлгэсэн гэхэд С.Н. эгчийн хүүхдүүд нь бид нар тариа хийж чадахгүй гэж хэлсэн болохоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яг хажуугийн “Манал оточ” эмнэлгийн Гэмтлийн дараах нөхөн сэргээх тасагт 10 хоног хэвтүүлсэн. Тэнд байх хугацаандаа гэмтлээс бичиж өгсөн эм тариануудыг хийлгэхээс гадна “Манал оточ” эмнэлгийн нөхөн сэргээх төлбөртэй эмчилгээнүүдийг хийлгэсэн.
С.Н. эгч “Манал оточ” эмнэлгээс гарахдаа “эгч нь одоо зүгээр ээ, ажлаа бод, өөр хүнтэй таарсан бол балрах байж, миний дүү одоо ажлаа бод” гэж хэлж байсан.
Эмнэлгээс гарахад нь би өөрийн хамаатныхаа эгчээс гавал тархины сайн эмч хаана байдаг талаар асуухад надад 100 айлын ойролцоо 1 эмнэлэг зааж өгсөн. Эмнэлгийн нэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд С.Н. болон түүний охин Б.Б. бид гурав тэр эмч дээр очиж үзүүлсэн. Тэгэхэд эмч хэлэхдээ урьдын 2 эмнэлгийн эмчилгээ зөв хийгдэж байгаа юм байна. Энэ эмчилгээн дээр 2 эм нэмж бичиж өгье, бусад нь яг таарч байна гэж хэлсэн. Тэгээд гол онош нь урьд 2 эмнэлэгт үзүүлсэн эмч нарын оноштой яг таарч байсан ба цаашид эмийн эмчилгээгээрээ хурсан цус бүрэн шимэгдэх боломжтой гэж хэлж байсан.
Тухайн үед С.Н. эгчийн бие эрүүл хүн шиг сайжирсан байсан. Тэгээд бид нар С.Н. эгчийг дүүргийн эмнэлэгт хэвтүүлэхээр тохироод Х.-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очиход ор байгаагүй. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа очиж, 7 хоног хэвтүүлээд, тэр эмнэлэгтээ хэвтэж байхад нь би “хөдөө явах болчихлоо, эмнэлгийн бүх төлбөр тооцоо, эм тариаг аваад өгчихсөн шүү, биеэ бодоорой та” гэж хэлээд палатнаас нь гараад явсан. Тэр үед С.Н. эгч надад Х.даж, “ажил төрлийг нь алдагдуулчихлаа, баярласан шүү миний дүү” гэж хэлж байсан. Тэгээд л би С.Н. эгчээс салаад хөдөө явж ажлаа бодсон.
Тэгээд би баруун аймгуудаар явж байгаад 2019 оны 07 дугаар сарын 24 бил үү 25-ны өглөө утсаа асаахад С.Н. эгчийн охин Б.Б.ээс мессэж ирсэн байсан. Мессэжний утга нь ээж унаад дахиад гэмтэлд ирчихсэн гэсэн утгатай байсан. Тэгээд би Б.Б. рүү залгаж ярихад “ээж ганцаараа явж байгаад уначихсан, Гэмтлийн эмнэлэгт байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би Гэмтэл дээр яваад очсон чинь Б.Б. сууж байсан ба” 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ээж аймар бороотой өдөр ганцаараа явж байгаад өөрөө уначихсан” гэж хэлсэн. Тэгээд би улавч өмсч ороод С.Н. эгчийг харсан чинь толгойн баруун хэсэгтээ нэлээн том хавдсан, танигдахын аргагүй болчихсон, ухаангүй хэвтэж байсан. Охин Б.Б. нь хэлэхдээ С.Н. эгчийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуучин ажил дээр очиж уулзаад, эргэж ажилдаа орох талаар даргатайгаа уулзана гээд явсан юм. Гэтэл шалан дээрээс унасан байдалтай байсан гэж хэлсэн.
С.Н. эгчийн ар гэрийнхэн гуйсны эцэст би эмчилгээнд тусалж, мөнгө төгрөг өгч байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр С.Н. эгчийг унаж гэмтсэн асуудлаар цагдаагаас над руу залгаж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1190 дугаартай:
“1. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Гавал, тархины гэмтлийн тасгийн №7326 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр С.Н. нь баруун зулай ясны ар доод хэсгээс баруун чамархай хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн хугарал, баруун талын хөхлөг сэртэнгийн хөндий, суурийн хөндийн цус хуралдалт, баруун чамархайн урд булангийн ялтаслаг хатуу хальсан дээрх цусан хураа, дух зулайн субарахноидаль зайн цус харвалт, баруун духны дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдийн бага хэмжээний няцрал, тархи доргилт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд зэрэгт хамаарна”.
2. Дээрх гэмтэл нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байна.
3. Баруун зулайн ар доод хэсгээс баруун чамархай хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн хугарал гэмтлийг авсан дариуд гавал тархины гэмтлийн эмнэлзүйн шинжүүд илрэх ба хэвийн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй.
4. С.Н.ын биед 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хийсэн Толгойн КТГ-н шинжилгээгээр баруун чамархай, зулай хэсэгт зөөлөн эд хавагнаж хавдсан, хуйХ. дор цус хурсан, баруун суурь ясны их далавч, зулай ясанд үргэлжилсэн босоо шугаман хугаралт, мөн баруун чамархайн хөхлөг сэртэнгийн ар хэсгээс зүүн урагш пирамид хэсгийг дайрч, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугаралтай, баруун хөхлөг сэртэнгийн агааржилт бага зэрэг буурсан. Баруун чамархай, дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэлтэй байна. Дээрх баруун чамархайн хөхлөг сэртэнгийн ар хэсгээс зүүн урагш пирамид хэсгийг дайрч суурь яс руу үргэлжилжсэн шугаман хугарал нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр учирсан гэмтэл байна. Бусад баруун суурь ясны их далавч, зулай ясны үргэлжилсэн босоо шугаман хугарал, баруун чамархай, дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр учирсан тусдаа гэмтлүүд байна.
5. ГССҮТ-ийн ЭЭМТ-н №09948 өвчний түүхэнд бичигдсэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мэс заслын тэмдэглэлээс үзэхэд баруун чамархай, дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Н.Энхцолмон” гэх дүгнэлт /хх-ийн 42-46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9054 дүгээр:
“1. С.Н.ын биед баруун зулай яснаас урагш титэм заадас давж дух ясны хажуу хэсгээр дамжин суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай чамархай духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун дагзны дэлбэнгийн тархины эдийн жижиг голомтлог цус хуралт, няцрал, зүүн бугалга, баруун эгэм, хөх, баруун тохой, зүүн шилбэ, баруун шагай, тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Н.Энхцолмон” гэх дүгнэлт /хх-ийн 39/,
Өвчний түүх, томографи /хх-ийн 51-58, 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Х.галттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б. нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К7 байрны эсрэг талд байрлах “55” мини март хүнсний дэлгүүрт С.А.тэй маргалдан, түлхэж, улмаар С.А. нь хойшоо болохдоо С.Нэмэхбаярыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.А.гийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15:00 цагийн орчимд манай эхнэрийн эгч Отгонцэцэг эхнэр бид хоёрыг дуудахаар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К7 байрны гэрт очоод бид нар дөрөв тавуулаа нийлээд 1 шил 0.075 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад, архи дуусч байхад гаднаас Д.Б. орж ирсэн. Тэгээд би гараад хажуугийн дэлгүүрээс 1 шил архи авахаар орсон. Тэгтэл миний араас Д.Б. орж ирсэн. Дэлгүүрт бид 2 бага зэрэг маргалдсан. Уг нь ялихгүй зүйлээс болсон. Тэгтэл миний гар утас дуугараад, авахаар доошоо тонгойход Д.Б. миний чихнээс зулгаахаар нь гарыг нь барьж аваад баруун гараараа түүний дух руу түлхсэн. Бид 2 бараг л зодолдох шахсан. Тэгснээ болиод, авсан юмаа бичүүлэх гээд касс руу явсан. Энэ үед хохирогч С.Н. гэх хүн миний хойно зогсч байсан. Тэгтэл Д.Б. намайг түлхэхэд би хойшоо унахдаа юмнаас барьж аваад тогтсон ба миний хойно зогсч байсан хохирогч С.Н. шалан дээр унасан байсан. Бид нар тэр дороо эмнэлэг, цагдаа дуудаад анхны тусламж үзүүлсэн. Цагдаа ирээд Д.Б. бид хоёрыг аваад эрүүлжүүлэх рүү явсан. Тухайн үед манай эхнэр ирсэн байсан ба хохирогчтой хамт Гэмтлийн эмнэлэг явсан. Би эмнэлэг дээр болсон явдлыг мэдэхгүй. Эрүүлжүүлэх байранд очиход эмч нь миний даралтыг үзэхэд өндөр гарсан тул цагдаагийн хэсэг дээр байлгаж байгаад шөнө явуулсан. Д.Б. бид 2 хохирогч С.Н.ыг эмнэлгээр явж үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн, эм тариа авсан мөнгийг нь түүний охин Б.Б.ийн данс руу хийж байсан. Мөн Гэмтлийн эмнэлгээс гарсны дараа хувийн мэдрэлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн эм тариа, мөнгө болон хэрэгтэй бүх зүйлийг нь түүний охины хэлснээр нь тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн. Би хохирогчид 1.600.000 орчим төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Д.Б.ын талаас хэдэн төгрөг шилжүүлснийг мэдэхгүй. Бид нарыг хөдөө явсны дараа хохирогч С.Н. нь гадаа явж байгаад өөрөө унаж, гэмтсэн байсан. Бид нар тухайн үед хөдөө явж байхдаа сүлжээтэй газар болгон хохирогчийн охин Б.Б.тэй холбоо барьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сарантуяагийн өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээрээ байхад 20:00-21:00 цагийн орчимд гаднаас 2 согтуу хүн орж ирээд хоорондоо маргалдаад байсан. Уг согтуу 2 хүний 1 нь дэлгүүрт байсан орос хүнтэй юм яриад байсан. Тэгтэл 1 согтуу хүн юунаас болсныг нь мэдэхгүй маргалдаад байсан. Энэ үед СӨХ-ийн цэвэрлэгч эгч С.Н. манайхаас хоосон цаасан хайрцаг байна уу гээд орж ирсэн байсан. Уг 2 согтуу хүн хоорондоо барьцалдаж авах гэхээр нь “одоо боль, гарцгаа” гэхэд уг хүмүүс авсан юмаа кассан дээр бичүүлээд, гарах гээд байж байсан. Би тухайн үед өөр юм хийж байхад түс гээд чимээ гарахаар нь эргээд харахад С.Н. эгч эгц дээшээ хараад ухаан алдсан газарт хэвтэж байсан. Нөгөө 2 залуу сандраад, хиймэл амьсгаа хийгээд байсан. Энэ үед уг 2 хүний эхнэр нь гэх эмэгтэй гаднаас орж ирсэн. Удалгүй би 103-т дуудлага өгөхөд эмч ирж үзээд, авч явахгүй гэхээр нь эмчийг загнасаар байгаад өгч явуулсан. Эмч ирэх үед С.Н. эгч сэргээд сууж байсан ба эмнэлэг рүү явахгүй гээд байхаар нь явуулсан” гэх мэдүүлэг 23-25/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Б.ын өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг лагерь явж байхад Отгонцэцэг эгч залгаад “мэргэжлийн хяналтын байгууллагын баяр болж байна, ороод ир” гэсэн учраас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонцэцэг эгчийн гэрт ганцаараа очсон. Гэрт нь ороход Отгонцэцэг эгч болон түүний дүү Тунгалаг, түүний нөхөр Амараа, бас өөр дүү нар нь нөхөртэйгөө ирцгээсэн байсан. Тэгээд тэнд хоол идчихээд тэдний гэрт 2 цаг гаруй сууж байгаад гарахад Амараа ах, эхнэр Тунгалагтайгаа хамт цуг гарч таарсан. Гэрээс нь гарахад Амараа ах алга болчихсон. Тухайн үед Тунгалаг эгч надад хэлээд “наад Амараа ах чинь яг энэ дэлгүүрт байгаа, архи авах гэж байгаа байх, миний дүү ороод аваад гараад ирээч” гэсэн. Тэгээд би Тунгалаг эгчийн зааж өгсөн дэлгүүрт ганцаараа орсон. Дэлгүүрт орох мөчид үүдэнд нь нэг гадаад залуу зогсч байсан ба “уучлаарай надад нэг пиво аваад өгөөч” гээд надаас гуйсан. Тэгэхээр нь би өөрөө гадаадад олон жил амьдарч үзсэн болохоор зөвшөөрөөд тэр гадаад залуутай хамт дэлгүүрт ороод архи, пивоны лангууны урд очсон. Тухайн үед Амараа ахтай архи, пивоны лангууны урд таарсан. Тэгээд би нөгөө гадаад залууд ямар пиво авах уу гээд зогсч байсан чинь Амараа ах “наад муу юмандаа пиво авч өгч яах гээд байгаа юм” гээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би “танд ямар хамаатай юм бэ би мөнгийг нь өгчихнө” гэсэн. Тухайн үед Амараа ах бид хоёр маргалдаад эхлэхэд гадаад залуу “за, зүгээр зүгээр” гээд дэлгүүрийн гарах хаалга руу явсан. Мөн тэр маргааны үед хохирогч С.Н. эгч бид хоёрын дундуур орж ирээд “та нар яах гээд дэлгүүр дотор маргалдаад байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд би дургүй хүрээд нөгөө гадаад хүний араас гарах гээд дэлгүүрийн кассны ойролцоо явж байсан чинь араас Амараа ах нуруу руу цохисон. Тэгэхээр нь “та чинь ямар ядаргаатай юм бэ” гээд даллах маягтай гараа татсан үйлдэл хийчихээд дэлгүүрийн хаалгаар гарах гэж байсан чинь худалдагч эмэгтэй “наад хүн чинь яачихав аа” гэсэн утгатай үг хэлсэн. Тэгэхээр нь эргээд харсан чинь хохирогч С.Н. эгч шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би Амараа ахыг “яаж байгаа юм бэ та чинь” гэж хэлсэн чинь Амараа ах миний урдаас “хуцаад бай хулгайч минь” гэсэн. Яг тэр үед гаднаас нөгөө гадаад залуу орж ирээд С.Н. эгчийн цээжин дээр хэд дараад, хиймэл амьсгал хийж өгөөд байсан. Тэгээд түргэн тусламжийн эмч хүрч ирээд С.Н. эгчийг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан..., гэх мэдүүлэг /хх-ийн 111-113/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1190 дугаартай:
“1. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Гавал, тархины гэмтлийн тасгийн №7326 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр С.Н. нь баруун зулай ясны ар доод хэсгээс баруун чамархай хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн хугарал, баруун талын хөхлөг сэртэнгийн хөндий, суурийн хөндийн цус хуралдалт, баруун чамархайн урд булангийн ялтаслаг хатуу хальсан дээрх цусан хураа, дух зулайн субарахноидаль зайн цус харвалт, баруун духны дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдийн бага хэмжээний няцрал, тархи доргилт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд зэрэгт хамаарна”.
2. Дээрх гэмтэл нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байна.
3. Баруун зулайн ар доод хэсгээс баруун чамархай хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн хугарал гэмтлийг авсан дариуд гавал тархины гэмтлийн эмнэлзүйн шинжүүд илрэх ба хэвийн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй.
4. С.Н.ын биед 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хийсэн Толгойн КТГ-н шинжилгээгээр баруун чамархай, зулай хэсэгт зөөлөн эд хавагнаж хавдсан, хуйХ. дор цус хурсан, баруун суурь ясны их далавч, зулай ясанд үргэлжилсэн босоо шугаман хугаралт, мөн баруун чамархайн хөхлөг сэртэнгийн ар хэсгээс зүүн урагш пирамид хэсгийг дайрч, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугаралтай, баруун хөхлөг сэртэнгийн агааржилт бага зэрэг буурсан. Баруун чамархай, дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэлтэй байна. Дээрх баруун чамархайн хөхлөг сэртэнгийн ар хэсгээс зүүн урагш пирамид хэсгийг дайрч суурь яс руу үргэлжилжсэн шугаман хугарал нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр учирсан гэмтэл байна. Бусад баруун суурь ясны их далавч, зулай ясны үргэлжилсэн босоо шугаман хугарал, баруун чамархай, дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр учирсан тусдаа гэмтлүүд байна.
5. ГССҮТ-ийн ЭЭМТ-н №09948 өвчний түүхэнд бичигдсэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мэс заслын тэмдэглэлээс үзэхэд баруун чамархай, дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Н.Энхцолмон” гэх дүгнэлт /хх-ийн 42-46/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9054 дүгээр:
“1. С.Н.ын биед баруун зулай яснаас урагш титэм заадас давж дух ясны хажуу хэсгээр дамжин суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай чамархай духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун дагзны дэлбэнгийн тархины эдийн жижиг голомтлог цус хуралт, няцрал, зүүн бугалга, баруун эгэм, хөх, баруун тохой, зүүн шилбэ, баруун шагай, тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Н.Энхцолмон” гэх дүгнэлт /хх-ийн 39/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч Д.Б.ыг хохирогч С.Н.ын биед гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б.од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар С.Н.ын биед хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Д.Б.ын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эмчилгээтэй холбогдсон зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй бөгөөд хавтаст хэрэгт 2.688.655 төгрөгийн хохирлын баримт авагдсанаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарласан тул үлдэх 688.655 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Б. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсан нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулахад нөлөөлжээ гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 1.6 дахь заалтад нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсан ба шүүгдэгч Д.Б.од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х. овогт Д.ийн Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б.од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Д.Б.од тайлбарласугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б.оос 688.655 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.т олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА