Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 134/ШШ2016/00174

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би

Нэхэмжлэгч: 1958 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймаг, Айраг сум, 2 дугаар баг, Цагаан дөрвөлж 3-11 тоотод оршин суух, Цоор боржигин овогт Бадамдоржийн Баярт /РД: ЕА58093018, утас: 96659350, 88309350/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, “Бунбат” ХХК-д засал, чимэглэлийн ажилтан ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Рэгцэгийн 2-4 тоотод оршин суух, Боржигин овогт Гончигбалын Ганчимэг /РД: ЕЙ74032525, утас: 99736940/-д холбогдох

 

Зээлийн төлбөр 1 020 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Баярт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Г.Ганчимэг нь 2013-2015 оны хооронд Айраг сум, Цагаан дэл жоншны газар ажиллаж байхдаа надад хоол хүнс, шатахуун болон бэлэн мөнгө нийлээд 900 000 төгрөгийн өртэй болсон. Өрөө төлөхгүй болохоор нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эвлэрүүлэн зуучлах албанд өгөөд эхнэр, нөхөр хоёр хувааж төлөхөөр тохиролцоод 450 000 төгрөгийг нөхөр Эрдэнэбатаас гаргуулахаар гэрээ байгуулсан боловч мөнгөө өгөөгүй тул Шүүхиийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн. Г.Ганчимэгтэй эвлэрлийн гэрээ хийгээгүй. Г.Ганчимэг нь одоог хүртэл 450 000 төгрөгөө төлөөгүй. Мөн 2015 оны 08 дугаар сард Айраг сумын жоншны газар ирж ажиллаад 570 000 төгрөгийн өр хийгээд явсан тул нийт 1 020 000 төгрөгийг Г.Ганчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Б.Баярт, Г.Ганчимэг нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн анхны шаардлага 1 020 000 төгрөгийн шаардлагаа багасгаж буюу зарим хэсгээс нь татгалзаж 800 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрч, 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус нэхэмжлэгч Б.Баяртад төлөхөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, бидний дунд одоо ямар нэгэн маргаангүй болсон. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 29 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр харилцан тохиролцжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Баярт нь Г.Ганчимэгт холбогдуулан зээлийн төлбөр 1 020 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 220 000 төгрөгөөр багасгаж 800 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Г.Ганчимэг хүлээн зөвшөөрч, 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус Б.Баяртад төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 29 030 төгрөг төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээнэ гэжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Б.Баяртын нэхэмжлэлтэй Г.Ганчимэгт холбогдох зээлийн төлбөр 1 020 000 /нэг сая хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 800 000 /найман зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 030 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээнэ гэснийг дурдсугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Ц.НАРАНЧИМЭГ