Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 20

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Ц.Аыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мал хулгайлах,  бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2. Шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг/ жил 10 / арван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч  Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт шилжүүлэн 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хөнгөн ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Ц.Ат тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 205 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт шилжүүлэн 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 25 хоногийн  хугацаагаар тогтоосугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ат оногдуулсан 2 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан ялтан Ц.Аын сэжигтнээр баривчлагдсан болон цагдан хоригдсон 45 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

     7. Шүүхийн шатанд ялтан Ц.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

    8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30 см урттай, 3,5 см өргөнтэй гурилын элдүүр модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.  

    9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Оргой хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, хохирогч Д.Дарьсүрэнд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
    
    12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ц.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН





































Учир нь хүчиндэх гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халддаг, энэ гэмт хэргийн объектив талын шинж нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлээр тодорхойлогдох бөгөөд Ц.Агийн хувьд өөрийн бэлгийн шаардлагыг хангах зорилгоор хохирогчийг гудамжинд чирч, татах зэргээр гэртээ хүчээр авчран, хувцсыг хүчээр тайлж хохирогчийг хүсээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж байсан болох нь хохирогч Т.Адъяагийн “ Намайг нийт 4 удаа хүсээгүй байхад хүчээр хувцас тайлж намайг хүчиндсэн. Намайг хүсээгүй байхад надтай хүчээр бэлгийн харьцаанд орох болгонд нь эсэргүүцэж тэмцдэг. Би хувцсаа тайлуулахгүй гэж тэмцэж байгаад дийлэхгүй хувцсаа тайлуулдаг. Би хүмүүсээс санаа зовоод хэлж чаддаггүй байсан юм. Мөн Ц.Агаас айгаад хэлдэггүй байсан. Намайг цагдаад хэлвэл үүнээс дор юм болно, чамайг ална гээд байдаг “ гэх мэдүүлгээр нотлогдох ба мөн Ц.А хохирогчтой 4 удаа бэлгийн харьцаанд орсон гэдгээ үгүйсгээгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Агийн хохирогчийг гудамжинд чирч, татах зэргээр гэртээ хүчээр авчран, хувцсыг хүчээр тайлж хохиогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байгаа үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй буюу Ц.Агийн дээрх үйлдлээс хохирогч Т.Адъяагийн энэ хуулиар хамгаалагдсан бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал зөрчигдөж бодит хохирол, хор уршиг учирсаныг дурдах нь зүйтэй.
Иймд прокурорын шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргаж буй ” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байгаа. Шүүгдэгчийн хувьд хохирогчийг хүсээгүй байхад нь гэр рүүгээ авч явж, хүчээр хувцсыг нь тайлж, бэлгийн харилцаанд орсон. Шүүгдэгчийн энэ үйлдлээс болж хохирогчийн бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн. Тиймээс гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэдэг өмгөөлөгчийн санал үндэслэлгүй “ гэх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзнэ.