Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0204/З |
Дугаар | 622 |
Огноо | 2017-08-21 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 622
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, иргэн Ж.Х, Б.Б,Ж.Я нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 тоот захирамжийн 3 дугаар хавсралтын 283, 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан эвлэрлийг гэрээг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
НэхэмжлэгчЖ.Я, нэхэмжлэгч Б.Б, Ж.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Ц.М,Г.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдД.Э нараас бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Нэхэмжлэгч Ж.Х,Ж.Я, Б.Б нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт маргаан бүхий газар болох нийт 2100 м.кв талбай газраас нэхэмжлэгч Ж.Х, Б.Б нар 550 м.кв, нэхэмжлэгчЖ.Я 550 м.кв, гуравдагч этгээд Ц.М,Г.Т 500 м.кв, гуравдагч этгээдД.Э 500 м.кв талбай газрыг тус тус хуваан эзэмших талаар харилцан тохиролцон эвлэрэн хэлэлцэж байх тул уг харилцан тохиролцсныг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрч байх тул дээрх хүсэлтийг гаргаж байгаа болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ж.Х, Б.Б,Ж.Я нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 тоот захирамжийн 3 дугаар хавсралтын 283, 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчтай эвлэрсэнээ илэрхийлж, НэхэмжлэгчЖ.Я, нэхэмжлэгч Б.Б, Ж.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Ц.М,Г.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдД.Э нар бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг гаргажээ.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч Нийслэлийн Засаг дарга С.Б оос 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/2881 дүгээр итгэмжлэлээр Д.Цд нэхэмжэгчтэй эвлэрэх эрх олгосон байх тул тэдний байгуулсан эвлэрлийн гэрээг хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68 дугаар зүйлийн 68.4-д “нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан, эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамжид давж заалдах болох хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг нэхэмжлэгчЖ.Я, нэхэмжлэгч Б.Б, Ж.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Ц.М,Г.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдД.Э нарт тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх заалтыг тус тус баримтлан иргэн Ж.Х, Б.Б,Ж.Я нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Х, Б.Б,Ж.Я, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.М нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ