Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 0990

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0990

                  Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэлээ

татан авах тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 30 хороо 7 байр 7-71 тоотод оршин суух Уламбадрах овогт Дамдингаравын Лхамсүрэнгийн /АП93031004/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 12 дугар хороо Хангайн 5 гудамж 181 тоотод оршин суух Боржигон овогт Баярмагнайгийн Найданд /РД: ЕВ90060315/  холбогдох,

 

3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад                                                                           

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- 2015.04.29 өдөр зээлийн гэрээ байгуулж  Б.Найданд 3.000.000 төгрөгийг 1 сар 20 хоногийн хугацаатай зээлсэн. Б.Найдан төлбөрөө төлөөгүй тул 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд гаргасан хүсэлтдээ- Тус хэргийн хариуцагч болох Б.Найдан нь оршин суугаа хаягтаа байхгүй, албадан ирүүлэх ажиллагаа хийсэн боловч хаягтаа байхгүй байна. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хэдийд ч хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах эрхтэй тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь Б.Найданд холбогдуулж 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Лхамсүрэнд олгосугай.

 

3. Шүүгчийн энэхүү захирамжид зохигчид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.СОЛОНГО