Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2016/00175

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би

Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Бардахын шанд гэх газар оршин суух, Боржигон овогт Нямсэнгээгийн Гантулга /РД: ЕЙ68091203, утас: 99187284, 99012439/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1968 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Гэзэгийн хөвөө гэх газар оршин суух, Боржигон овогт Баярсайны Буянбат /РД: ЕЙ68062011, утас: 98322620/-д холбогдох

 

Хохирол 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Н.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Би 2015 оны 06 дугаар сарын 27, 28-ны үед Б.Буянбаттай таархад даага зарна гэж байсан. Манайх унааны адуу авах санаатай байсан болохоор Б.Буянбаттай наймаа ярьсан юм. Удалгүй Б.Буянбатын эхнэр З.Алтанцэцэг надтай уулзаад 500 000 төгрөг зээлээч гэсэн. Тэгэхээр нь би даагаа хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд 600 000 төгрөгөөр зарна гэхээр нь үнэ тохирч авахаар болсон.

          Би Чойрт байдаг бэр дүүгээсээ 600 000 төгрөг аваад нөхөр Гүрбазарын хамт Б.Буянбатынд очиж дааганы үнэ 600 000 төгрөгийг З.Алтанцэцэгт бэлнээр өгсөн. Хоёр хоногийн дараа Б.Буянбатын адуун дээр очиж даагаа авах гэтэл Б.Буянбатын зааж өгсөн дааганы баруун урд талын хөл нь доголон байсан. Уг даага нь төллүүлэх болон унааны мал болгоход тохироогүй. Б.Буянбат дээр очиж зааж өгсөн даага чинь шаардлага хангахгүй байгаа учраас хөл сайтай төллөх даага авъя. Танай малд 2-3 даага байна гэхэд Б.Буянбат үгүй, нөгөө даагаа зарна. Энэ хөл муутай даагыг авбал ав гэсэн. Наймаа тохироогүй учраас өгсөн мөнгөө авъя гэтэл Б.Буянбат, түүний эхнэр З.Алтанцэцэг нар банкны зээл төлчихөөд өгье гэсэн.

          Гэвч энэ цагаас хойш мөнгийг минь өнөөг хүртэл өгөхгүй байна. Мөнгөө шаардаж очихоор шүүхдээд ав гэж элдвээр хэлээд мөнгө өгөхгүй байгаа учраас Б.Буянбатаас 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Б.Буянбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би хөдөө гэртээ эхнэрийнхээ хамт зарах мал хийж байхад Н.Гантулга нөхрийн хамт ирээд малаа хийхээ боль, дааганы наймаа хийе гэсэн. Урьд нь наймаа хийж байсан болохоор даагаа зүсэлж наймаагаа хийсэн. Ингээд төв орж 600 000 төгрөг авсан. Наймаа хийж сураагүй биш адуундаа байж байг гэсэн. 3 сарын дараа даагаа авахаа болилоо, мөнгөө авъя гэсэн.

          Мөнгө байхгүй, одоо бэлэн мөнгө өгч чадахгүй, ярьж тохиролцсоноороо даагаа ав, мал үнэтэй байхад борлуулчих байсан. Иймд би гомдолтой байна. Даага нь одоо шүдлэн болсон. Бэлэн мөнгө өгч чадахгүй гэжээ.

 

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Н.Гантулга, Б.Буянбат нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 600 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, 600 000 төгрөгийн 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус нэхэмжлэгч Н.Гантулгад төлж барагдуулна. Бидний дунд одоо ямар нэгэн маргаангүй болсон. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 18 650 төгрөг төлсөнийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Н.Гантулга нь Б.Буянбатад холбогдуулан дааганы үнэ 600 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

          Хариуцагч Б.Буянбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...“бэлэн мөнгө өгч чадахгүй, ярьж тохиролцсоноороо даага өгнө”... гэсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 600 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, 600 000 төгрөгийн 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 650 төгрөгийн тавин хувь болох 9 325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Буянбатаас 9 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Н.Гантулга нь Б.Буянбатаас 600 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Буянбат хүлээн зөвшөөрч, 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 200 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус Н.Гантулгад төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгсугай.

         

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 650 төгрөгийн тавин хувь болох 9 325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 9 325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, 9 325 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Ц.НАРАНЧИМЭГ