Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

  2020         02          03                                         2020/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч З.Энхжаргал,

          шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009002020128 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И.Г /регистрийн дугаар ХЛ 80040605/,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч И.Г нь 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүд баарны гадна тээврийн хэрэгсэл дотор /такси/ хохирогч Ч.Долзодмаатай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч И.Гийг 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүд баарны гадна тээврийн хэрэгсэл дотор /такси/ хохирогч Ч.Долзодмаатай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч И.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч И.Г 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүд баарны гадна тээврийн хэрэгсэл дотор /такси/ хохирогч Ч.Долзодмаатай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Ч.Долзодмаагийн "...Би 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 23 цаг өнгөрөөгөөд сансрын тунел дээр караокед найз Батцэцэгийн төрсөн өдрийг тэмдэглээд найзуудын хамт сууж байгаад 02 цаг 30 минутын орчим караокегоос гараад найз Өнөрөө, Жаргал, Батцэцэг, Ганчимэг нарын хамт такси бариад явж байгаад бид дахиад нэг нэг пиво уухаар болоод 11-р хорооллоор явахад паб хаалттай байхаар нь цаашаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Холливүд баар орохоор явсан, баарны гадаа такситай очиход Өнөрөө, Батцэцэг хоёр ажиллаж байна уу мэдэхээр буусан, таксинд би, Жаргал, Ганчимэг бид 3 үлдсэн. Би Ганчимэгтэй маргалдаж байхдаа чи хүнээс уучлалт гуйж чадахгүй, дүү чинь хүртэл чамд гомдсон байна лээ ш дээ, чи наад жаахан зуудаг зангаа болиоч гэсэн. Тэгсэн Ганчимэг намайг чи юу яриад байгаан, манай дүү мүү ч гэх шиг дээрээс хойш дургүй хүргээд байгаарай гээд намайг шууд үсдэн авч суудлын түшлэгийг миний толгойгоор мөргүүлээд байсан, тэгэхээр нь би өөдөөс нь адилхан үсдээд авсан. Тэгсэн найз Жаргал, таксины жолооч хоёр больцгоо гээд салгаад байж байхад би, чи одоо яагаад байгаан гэхэд Ганчимэг дахиад над руу дайраад гараараа миний нүүрийг маажсан, миний зүүсэн ээмэг болон үстэй хамт зулгаагаад чихийг сэт татсан, тэгээд Ганчимэг машинаас шууд буугаад явсан. Бид нар гэмтлийн эмнэлэг явж чихэндээ оёдол тавиулсан. Миний биед бэртэл гэмтэл учруулсан гэх хүн манай 10 жилийн ангийн охин И.Г гэх эмэгтэй. Тухайн үед айхтар маргалдах шалтгаан байхгүй байсан, чи ийм зантай, тийм зантай гэж ярьснаас болж маргалдсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ¹798 тоот актын “…Ч.Долзадмаагийн биед зүүн чихний омогт шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

яллагдагч Э.Буджавын "...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр найз Батцэцэгийн төрсөн өдөр болоод гэрт нь очиж байрлаж байгаад гадагшаа гарч караокед орж байж байгаад гараад такси бариад явж байтал Долзодмаа хэрүүл өдөөд байсан ба Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливуд баарны хажуугаар явж байтал Долзодмаа миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж үсдэж байхад найз Жаргал салгаад намайг машинаас буулгасан. Би Ч.Долзодмаагийн нүүрийг маажиж, чихийг сэтэлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч И.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч И.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч И.Гт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч И.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч И.Гт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч И.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан И.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч И.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР