Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

2020           02           04                                        2020/ШЦТ/114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Н.Түвшинбаяр,

          хохирогч Б.Мягмарсүрэн,

          шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909005351242 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “Жаргалант транспорт” ХХК-д нарийн бичиг ажилтай, ам бүл-3, өвөө эмээгийн хамт тоотод оршин суудаг,

          2019 оны 7 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн, Х.Э /регистрийн /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч Х.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Сүхбаатар
дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ундрам" нэртэй" зочид буудлын өрөөнөөс иргэн Б.Мягмарсүрэнгийн 48.000 төгрөгийн үнэ бүхий гар утас уг гар утсаар мобайл банкны нууц кодыг зөвшөөрөлгүйгээр хийн 660.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлж нийт 708.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          шүүгдэгч Х.Э шүүх хуралдаанд “...Б.Мягмарсүрэн бид танилцаад хоёр жил болж байна. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний картыг авч яваад 250.000 төгрөгийг авсан байдаг. Дараа нь би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Мягмарсүрэнгийн картаас 660.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Миний авсан мөнгө бид хоёрын дундын мөнгө байсан. Би Б.Мягмарсүрэнг Цагдаагийн газар гомдол гаргасан гэдгийг мэдээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө биеэ үнэлж олсон дундын мөнгө гэж хэлэхээс санаа зовоод байсан юм...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2019 оны 12 дугаар сарын 12-ны орой Мягмарсүрэн бид хоёр 3-4 хорооллын бааранд орсон. Тэгээд баарнаас 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим гараад Ундрам буудалд баарнаас танилцсан 2 залуугийн хамт очсон. Гаднаас пиво аваад буудалд орж уусан. Тэгэхэд над руу Адуучинхүү гэдэг миний найз залуу над руу залгаад байсан болохоор Мягмарсүрэнгийн утсаар ярьж байгаад утсыг нь ярьж байсан чигээрээ аваад гарсан. Мягмарсүрэн тэнд 2 залуугийн хамт үлдсэн. Мягмарсүрэнд утсаар ярьчихъя гэж хэлээд гарсан. Адуучинхүү Эх нялхсын тэнд байна гэхээр нь явж очсон. Тэндээсээ цаашаа Баянхошуу руу яваад зочид буудалд хоносон. Би түүний гар утсан дээрх мобайл банкийг ашиглан нууц дугаарыг нь хийгээд 200.000 төгрөгөөр 2 удаа өөрийнхөө 5163189936 данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхэд Адуучинхүү хэрэгт холбогдчихоод байна, мөнгөний хэрэг байна гэж мөнгө гуйхаар нь түүний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахин өөрийнхөө данс руу 100.000 төгрөгөөр 60.000 төгрөгөөр мөнгийг шилжүүлсэн. Ингээд би өөртөө болон Адуучинхүүд 660.000 төгрөг шилжүүлсэн. Адуучинхүүд би өөрөө энэ мөнгийг өгсөн болохоос Адуучинхүүд хамаагүй. Мягмарсүрэнгийн данснаас 660.000 төгрөгийг шилжүүлж авснаа хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг /хх-36-37/,

 

          Хохирогч Б.Мягмарсүрэн шүүхэд хуралдаанд: “…Б.Энххалиун нь манай төрсөн ахын эхнэр байгаа юм. Бид хоёр үйлчилгээ үзүүлж мөнгө олоогүй. Б.Энххалиуны авсан мөнгөний тухайд бол зуун хувь миний мөнгө байсан. Х.Э нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан, бид хоёр эвлэрсэн...” гэв.

          түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “Миний бие 2018 оны 12 дугаар зүс таних Энххалиун гэх охинтой 11 дүгээр хорооллын Ундрам нэртэй зочид буудалд хоносон. Тэгсэн чинь шөнө Энххалиун нь миний гар утсыг авч яваад Мобайл банкаар танихгүй данс руу 4 удаагийн үйлдлээр нийт 660.000 төгрөг шилжүүлсэн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-17-18/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-78/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /75-77/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-42-44, 47-50/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-70-71/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Сүхбаатар
дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ундрам" нэртэй" зочид буудлын өрөөнөөс иргэн Б.Мягмарсүрэнгийн 48000 төгрөгийн үнэ бүхий гар утас уг гар утсаар мобайл банкны нууц кодыг зөвшөөрөлгүйгээр хийн 660.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлж нийт 708.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Х.Эы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Х.Эы дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Х.Эыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Энхалиун нь шүүхийн шатанд хохирогч Б.Мягмарсүрэнд учруулсан хохирлыг бүрэн төлсөн байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Х.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Эыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Х.Э нь өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн байсан бөгөөд түүний дээрх үйлдэл нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн үйлдлээс өмнө үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсгийг хэрэглэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР