| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0079/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 125
2020 02 06 2020/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга П.Тулга,
улсын яллагч Б.Бүжинлхам,
шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902007990278 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 19-нд Говьсүмбэр аймагт төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Зайнаас тандан судлал мэргэжлийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл-4, эх, эмээ, дүү нарын хамт тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.Н /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Н нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нийт 62 грамм жинтэй, “шавар” гэх нийт 1 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны 108 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нийт 62 грамм жинтэй, "шавар" гэх нийт 1 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин хэрэглэхүй. Сэтгэлзүйчтэй удаа дараа уулзаж, заавар зөвлөгөөг авч байгаа. Миний найз охин одоо жирэмсэн бөгөөд 8 дугаар сард амаржина. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзана уу...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Биед хийсэн үзлэгээр өвс, шавар гарсан. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өвсийг Төв аймгийн Борнуур суманд байдаг тариалангийн талбайгаас түүгээд Улаанбаатар хотод байрлах гэртээ авч ирсэн. Уг өвсийг ганцаараа явж түүсэн. Гэртээ ирээд өвсөө газанд шахаж холиод аяган дээр гаргаж аваад доороос нь халаагаад ширгээж шавар гаргаж авсан. Уг шавар, өвсөө хэрэглэсэн. ...Би урьд өмнө 2017 онд өвс хэрэглэж байсан. Урьд өмнө мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдож байгаагүй. ...Надад худалдах ашиг олох зорилго байгаагүй. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. ...Би уг ургамлыг зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор түүсэн...” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
Гэрч А.Бямбацогтын"...Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20 цагийн би Нямдоржийн гэрт ирсэн. Нямдорж бид 2 дэлгүүрээс хүний 1 лааз пиво, хоол аваад гэрт нь орсон. Тэгээд Нямдоржтой хамт гэрт ороод пиво уугаад, зурагт үзээд сууж байхад Нямдорж хаанаас юм мэдэхгүй гялгар цаасанд наалдсан бор өнгийн шавар шиг зүйл гаргаж ирээд, тэрийгээ мөнгөлөг цаасанд тавиад доороос нь шатаагаад, гарсан утааг нь хуйлсан 10 төгрөгийн дэвсгэртээр сороод байсан. Тэгэхээр нь би "хүмүүсийн яриад байсан мансууруулах бодис байна" гэж бодсон. Нямдорж намайг "хэрэглэх үү" гэж асуугаагүй, надад "май хэрэглээд үз" гэж хэлээгүй. Би өөрөө сонирхоод Нямдоржид "наадах чинь нөгөө нэг мансууруулах өвс нь үү, би 1 сорж үзье" гэж хэлээд тэр шавар шиг зүйлээс нь аваад Нямдоржийн гаргасан үйлдлийг нь дагаж утааг нь сорсон...Нямдоржийг Улаакаа гэж дууддаг. Түүний хоч нэр байгаа юм..." гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №5523 тоот актын “…Шинжилгээнд ирүүлсэн" №1 Зочны өрөөний буйдан дээрээс" гэж хаягласан гялгар ууттай 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал притек, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, А03115119 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №1 Зочны өрөөний буйдан дээрээс" гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйл наалдсан гялгар цаас, "№2 Улаан өнгийн куртик халаас "гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /16 грамм/, "№3 Улаан өнгийн куртикний халаас" гэж хаягласан. Гялгар ууттай.ногоон өнгийн ургамал мэт зүйл, / 26 грамм/, "№4 Жинсэн яакны халааснаас" гэж хаягласан гялгар ууттай притек, шаргал өнгийн цаасанд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл,"№5 ногоон өнгийн цүнхнээс" гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл/11 грамм/, "№6 Тагтан дээрээс "гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл/11 грамм, "№6 Тагтан дээрээс" гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл /8 грамм/, "Ж.Н ЕЙ00211914" гэж хаягласан гэж хаягласан хуванцар савтай шээс 70 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн" №1 Зочны өрөөний буйдан дээрээс " гэж хаягласан гялгар ууттай 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал притек, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, А03115119 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №1 Зочны өрөөний буйдан дээрээс" гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйл наалдсан гялгар цаас,"№2 Улаан өнгийн куртик халаас "гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "№3 Улаан өнгийн куртикний халаас" гэж хаягласан. Гялгар ууттай,ногоон өнгийн ургамал мэт зүйл, "№4 Жинсэн яакны халааснаас" гэж хаягласан гялгар ууттай притек, шаргал өнгийн цаасанд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл,"№5 ногоон өнгийн цүнхнээс " гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл , "№6 Тагтан дээрээс "гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл "№6 Тагтан дээрээс" гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн "Ж.Н ЕЙ00211914" гэж хаягласан хуванцар савтай шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн…” гэсэн дүгнэлт /хх-43-48/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Ж.Н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Ж.Н нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Ж.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Ж.Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Ж.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019.9.30-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. ...Ж.Н нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...Ж.Н нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. ...Ж.Нид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...Ж.Н нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна…” гэсэн дүгнэлт /хх-51-52/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11, 13, 15, 46-48/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 14/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №5523 тоот акт, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 132/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 133/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 134/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 158/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нийт 62 грамм жинтэй, “шавар” гэх нийт 1 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны 108 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нийт 62 грамм жинтэй, "шавар" гэх нийт 1 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь дээр дурьдсан шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №5523 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ж.Нийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Ж.Нийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Нийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Нийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч Ж.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дэх хэсгүүдэд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Зочны өрөөний буйдан дээрээс гэсэн хаягтай гялгар ууттай хоёр ширхэг бүтэн, нэг ширхэг тал притка, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №1 зочны өрөөний буйдан дээрээс гэж хаягласан гэж ялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйл наалдсан гялгар цаас, №2 улаан өнгийн куртка халаас гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №3 улаан өнгийн куртка халаас гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №4 жинсэн яакны халаас гэж хаягласан гялгар ууттай притка, шаргал өнгийн цаасанд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл, №5 ногоон өнгийн цүнхнээс гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал” мэт зүйлийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан АО3115119 серийн дугаартай аравтын мөнгөн дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлэхийг тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт 30 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нийг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Ж.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, тэдэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Зочны өрөөний буйдан дээрээс гэсэн хаягтай гялгар ууттай хоёр ширхэг бүтэн, нэг ширхэг тал притка, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №1 зочны өрөөний буйдан дээрээс гэж хаягласан гэж ялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйл наалдсан гялгар цаас, №2 улаан өнгийн куртка халаас гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №3 улаан өнгийн куртка халаас гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №4 жинсэн яакны халаас гэж хаягласан гялгар ууттай притка, шаргал өнгийн цаасанд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл, №5 ногоон өнгийн цүнхнээс гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал” мэт зүйлийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан АО3115119 серийн дугаартай аравтын мөнгөн дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлсүгэй.
5.Шүүгдэгч Ж.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, тэрээр энэ хэрэгт 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Ж.Нид урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Нид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР