Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

2020           02          18                                        2020/ШЦТ/160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Энхжин,

          улсын яллагч Х.Еркебулан,

          шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009002540137 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнес удирдлагын менежмент мэргэжилтэй, "Төгс халиун тэнүүн" ХХК-д менежерийн ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Э-г /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 02-оос 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 194 тоотод байрлах гэртээ эхнэр болох хохирогч У.Оюунзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 02-оос 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 194 тоотод байрлах гэртээ эхнэр болох хохирогч У.Оюунзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 02-оос 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 194 тоотод байрлах гэртээ эхнэр болох хохирогч У.Оюунзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол болох нь:

          хохирогч У.Оюунзулын "...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 310 дугаар байрны 194 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ пиво уусан асуудалтай орж ирсэн юм. Манай нөхөр Б.Э нь архи уусан байдалтай согтуу байсан, 3 хүүхдүүд өөрсдийнхөө өрөөнд орж унтаж байсан. Миний нойр хүрээд орондоо ороод хэвтсэн чинь нөхөр хажуугаар хэвтсэн тэгснээ надтай бэлгийн харилцаанд орж 4 цаг гаран хийсэн. Би ядраад байна чи больчих гэж хэлсэн чинь нөхөр Б.Э нь чи надтай бэлгийн харьцаанд орохгүй юм уу өөр хэнтэй бэлгийн харилцаанд орох юм гэж хэлээд уурлаад миний дээр гарч сууснаа толгой, нүүрэн тус газарт гараараа 5-6 удаа цохиод эхэлсэн өөрийгөө хамгаалах гэж нөхрийн цээж хэсэгт гараараа зөрүүлээд маажиж өөрөөсөө холдуулах гэж оролдсон юм. Миний нүүр ам битүү цус болчихсон, миний хөмсөг сэтэрсэн цус гараад байсан. Нөхөр намайг чи янхан болсон юм уу чиний фэйсбүүкийн чат мессэж юу гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би мэдэхгүй надаа хамаагүй миний хөмсөг сэтэрсэн байна эмнэлэг явж оёулаад ирье гэж хэлээд гуйтал нөхөр чи намайг өмнө 14 хоног баривчилгаанд явуулсан биз дээ одоо чамайг зодсон болохоор чи намайг шоронд явуулчих гэж хэлээд миний толгойг хана мөргүүлээд өөрийнхөө бас толгойгоороо хана мөргөөд байсан, тэгэхээр нь би лифт дуудчихъя гэж хэлээд гэрээс гүйж гараад зугтаасан юм... би пиво уусан байсан гэхдээ нээх согтоогүй болсон үйл явдлыг санаж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ¹1470 тоот актын “…У.Оюунзулын зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Эийн "... У.Оюунзул нь согтуу байхаар чи одоо хаагуур яваад
байгаа юм бэ? гэж асуутал эхнэр хаагуур ч яваагүй гэж хэлээд уурлаад надтай хэрүүл хийгээд миний нүүр ам, цээж хэсэгт гараараа маажаад авахаар нь чи одоо гэртээ согтуу ирчхээд юу гээд байгаа юм бэ гэж хэлээд эхнэр У.Оюунзулын баруун талын хөмсөг рүү 2 удаа гараараа алгадаад авсан чинь эхнэрийн хөмсөг нь сэтрээд цус гарахаар нь эхнэрийг хоёулаа гэмтлийн эмнэлэг яваад хөмсөг дээр чинь оёдол тавиулчихъя гэж хэлтэл эхнэр тэгье гэж хэлээд хувцсаа өмсөхөөр нь би ч гадуур хувцсаа өмсөөд байж байтал эхнэр гэрээс гарч гүйгээд явчихсан юм... Би эхнэр У.Оюунзулын биед учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Эт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Эт 550 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Эт нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР