| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0167/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 159
2020 02 18 2020/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжин,
улсын яллагч Х.Еркебулан,
шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Д-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009005520187 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 12-нд Сүхбаатар аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Эко констракшн ХХК-д мужаан ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, А.Д /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Эс Дрийм” /S Dream/ караокед согтуурсан үедээ М.Жамсрандоржтой маргалдан түүний толгой тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч А.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Эс Дрийм” /S Dream/ караокед согтуурсан үедээ М.Жамсрандоржтой маргалдан түүний толгой тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч А.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 02-оос 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 194 тоотод байрлах гэртээ эхнэр болох хохирогч У.Оюунзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол болох нь:
хохирогч М.Жамсрандоржийн "...Би 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Аустро төвийн доод хэсэгт байдаг Эс дрэйм нэртэй караокед ах Мөнхсайхан, эгч Туул, дүү Түмэнжаргал, Энхтөр нарын хамт үйлчлүүлсэн. Бид нар 555 дугаартай өрөөнд үйлчлүүлж байгаад Мөнхсайхан, Түмэнжаргал хоёр ариун цэврийн өрөө орохоор явсан. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхдээ 777 дугаартай өрөөний эмэгтэйтэй маргалдаад гараад ирсэн. Тэгээд нэг талаас манай өрөөнийхөн, нөгөө талаас 777 дугаартай өрөөний хүмүүс хоёр талаасаа хэрүүл маргаан болсон. Тэгээд маргааныг салгах гээд нилээд үзсэн. 777 дугаартай өрөөний ариун цэврийн өрөөнд маргалдсан гээд эмэгтэйгийн нөхөр гээд залуу уурлаад бид нар руу дайраад байсан. Би 777 дугаартай өрөөний үүдэнд хэрүүл маргааныг салгах гээд явж байх үед хэрүүл маргаан эхлүүлсэн эмэгтэйгийн нөхөр нь гээд залуу шилээр миний толгой хэсэгт 2 удаа цохисон. Эхлээд цохиход нь архины шил нь хагарсан. Хоёр дахь цохилтод нь миний толгой зүсэгдсэн. Би архины шилээр цохиулснаасаа хойш сайн санахгүй байна. Миний толгой хагарсан, тархи хөдөлсөн, духны дээд хэсэгт зүсэгдсэн. Миний биед учирсан гэмтлийг анх хэрүүл маргаан эхлүүлсэн эмэгтэйгийн нөхөр Дэдван учруулсан. ...Надад гомдолтой байна. Би эмчилгээнийхээ төлбөрийг гаргуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ¹1996 тоот актын “…М.Жамсрандоржийн биед духны зүүн дээд хэсэгт шарх, тархи доргилт, зүүн зулай, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 12 дүгээр хуудас/,
Гэрч Г.Бямбасүрэн, М.Гэрэлтуяа, Н.Саянням, Ө.Соёл, М.Туул, Г.Мөнхсайхан, М.Түмэнжаргал, нарын мэдүүлгүүд, шүүгдэгч А.Дгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч А.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Дд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч А.Дд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
5.Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Д нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР