Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 657

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Х” ХХК,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгч болон арилжааны банкны хооронд хийгдэж байгаа зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий гэрээг бүртгэхгүй, бүртгэхээс татгалзаж байгаа эс үйлдэхүй нь нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа, хууль бус болохыг тогтоолгох, 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ог, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь өмчлөгч болон арилжааны банкны хооронд хийгдэж байгаа зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий гэрээг бүртгэхгүй, бүртгэхээс татгалзаж байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 10 дугаар сараас эхлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байдаг.  

2016 оны 5 дугаар сарын үед улсын бүртгэлийн байгуулага нийт арилжааны банкуудын барьцааны гэрээг хэрхэн хэрэгжүүлж буй талаар мониторинг судалгаа, шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд барьцааны гэрээ байгуулсан мөртлөө зээлдэгч барьцаалагч нар харилцан тохиролцож банкны өмчлөлд шилжүүлж байгаа үйлдлийг цаашид бүртгэхийг зогсоосон гэж нийт арилжааны банкуудад мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу Х ХХК-ийн хувьд тухайн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авч байгаа үйлдэл нь банк өөрөө  өмчлөгч болох зорилготой биш, тусгай зөвшөөрлийн болон зээлийн үйл ажиллагааны хүрээнд өмчлөлдөө түр шилжүүлэх, барьцааны хөрөнгийг бусдад худалдах замаар зээлийн төлбөрийг төлүүлэх, цаашид зээлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах талаар хуульчлагдсан байдаг. 2016 оны эхний хагас, 2017 онд эдийн засгийн хямрал үргэлжилсэн. Энэ хугацаанд зээлдэгч зээлээ төлж чадахгүй болох, зээлээ ямар нэг байдлаар буюу хөрөнгөө тооцож төлснөөр зээлийн хүүг тооцох хугацааг зогсоох зорилготой харилцан тохиролцож гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлдэг болсон. Үүнтэй холбоотой “Х” ХХК нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандахад бүртгэхээс татгалзах хэд хэд удаагийн тохиолдол гарсан.

2016, 2017 оны хувьд арилжааны банкуудын хувьд нэг л хүн байгаа. Энэ асуудлаар өдөр болгон ханддаг. Тухайн үед хяналт шалгалт хийсэн н.Т******* гэх дарга болон өнөөдөр шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Э.О нар арилжааны банкуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байсан. Энэ уулзалтаар яагаад эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа шалтгаан үндэслэлийн талаар ярилцсан байдаг. 

Барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангана гэдэг хуульд заасан 2 үндэслэлээр буюу шүүхийн болон шүүхийн бус журмаар явагдах ёстой. Үүнээс өөр хэлбэрээр явахгүй гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчим, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомжид байгаа зарчмаас харахаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ эдэлж, хангагдсан байдаг. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд  3 шатны шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж барьцааны эд хөрөнгийг борлуулахын тулд 2 шатны дуудлага худалдаа явагддаг. 2002 оны Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөртөө тооцож авах хүртэл дунджаар 1.5-2 жилийн хугацаа зарцуулдаг. 1.5-2 жилийн хугацаанд энэ ажиллагааг бүхэлд нь явуулна гэхээр зээлдэгчийн хувьд алдагдалтай. Арилжааны банкуудын хувьд хүүг чинь зогсоогоод 2 жил хүлээх нь алдагдалтай. Арилжааны банкууд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээд юм. Иймд зээлдүүлэгчийн болон арилжааны банкны хувьд алдагдалтай.

Үл хөдлөх хөрөнгөөр зээлдүүлэгч зээлээ төлөх хүсэлтээ өгөхөд улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг нь шилжүүлж бүртгэхгүй гэдэг. Зарчмын хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийлгэх гэхээсээ илүү өмчлөгч болохын хувьд захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх гэхээр улсын бүртгэлийн байгууллага өмчлөгчийн захиран зарцуулах эрхээ хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэхэд нь хязгаарлалт тавьж байна. 

Хариуцагч байгууллагаас татгалзах үндэслэлээ манайх зөвхөн худалдах худалдан авах гэрээгээр бүртгэлийг шилжүүлнэ, өөр гэрээгээр шилжүүлэхгүй, ийм гэрээ байж болохгүй гэх мэт байдлаар буцаадаг. Зах зээлийн чөлөөт эдийн засгийн нийгэмд амьдарч байгаа бол хуулиар хориглосон бүх гэрээ, хэлцлийг хүлээн зөвшөөрөх, гэрээний чөлөөт байдлын зарчимтай зөрчилдөж эхэлдэг. Үүнээс 2 тал хугацаа алдахыг хүсдэггүй, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлье гэхээр нэмэлт татварын асуудал гарч ирдэг. 

Манай компани өмнө нь гэрээг худалдах, худалдан авах гэрээгээр бүртгэж байгаад бизнессийн үйл ажиллагаа руу биш үндсэн үйл ажиллагаа руу орж эхэлсэн. Яагаад танай гүйцэтгэх захирал чинь энэ гэрээн дээр гарын үсэг зураагүй вэ, зээл хариуцсан хүн чинь зурсан байна гэх мэтээр ярьдаг. Үл хөдлөх хөрөнгийг банк түр өмчлөлдөө шилжүүлж аваад зээлдэгчийн зээлийг тэглэж, дараа нь худалдан борлуулах замаар тухайн зээлийг хаах зорилготой. Үүнтэй холбоотой эд хөрөнгөд нэмүү өртөг, татвар нэмж тооцдоггүй онцлогтой. Цаашдаа худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар байгууллагын дотоод үйл ажиллагаа руу оролцож, гүйцэтгэх захирал чинь гэрээнд гарын үсэг зурах эрхтэй эсэх талаар асуудаг болсон. Өмнө нь энэ ажиллагаа явагддаг байсан, зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийг хааж болдог байсан ба энэ ажиллагааны эцсийн зорилго нь зээлийг төлүүлэх юм.

Шүүхийн журмаар явбал хугацаа алддаг тул хэн алинд ашиггүй, мөн найдваргүй зээлдэгч гэсэн бүртгэлд орохгүйн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зээлдэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ бүх харилцаа анхнаасаа барьцааны эд хөрөнгөөс болж үүсч байгаа. Улсын бүртгэлийн газар хуулиар хориглоогүй байхад хязгаарлалт тавьж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь бусад хууль тогтоомжийн нийтлэг зарчимд нийцэхээргүй байна. 

Мөн түүнчлэн өөр бусад тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас “...барьцаалуулагч өөрөө барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч болохгүй” гэдэг. Банк нь барьцаалсан эд хөрөнгийг худалдаж авч болохгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомжид зааснаар ажиллагаа хийгдэх ёстой. Мөн гуравдагч этгээдэд л хувьд худалдаж болно” гэх тайлбарыг хэлдэг. Агуулгын хувьд гуравдагч этгээдэд худалдаж байгаа тохиолдолд хориглосон заалт холбогдох хууль тогтоомж байхгүй. Үүний нэг илрэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2 дахь дуудлага худалдаа явуулахад төлбөр төлөгч өөрөө оролцох эрхтэй байдаг. Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хэлбэрийг харахад худалдах, худалдан авах гэрээг бүртгэж байгаа нь нийт арилжааны банк, өмчлөлөө шилжүүлж байгаа иргэний хувьд хүчин төгөлдөр бус дүр үзүүлсэн хэлцэл хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг.

Арилжааны банк Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хариу төлбөрийг төлөх хуулийн зохицуулалт байхгүй. Харин худалдаж байгаа этгээдэд эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлж байгаа тохиолдолд арилжааны банкнаас хариу төлбөрийг авахдаа биш өөрөө өглөгтэй тул түүндээ тооцоод өгье гэдэг. Харин талуудын хүсэл зоригоос хамааран өөрөөр гэрээ байгуулахыг шаардаж түүнийг нь биелүүлсэн тохиолдолд бүртгэж өгнө гэж ажиллаж байгаа нь үндэслэлгүй. Төлбөр тооцох гэрээ байгуулаад очиход бүртгэдэггүй. Харин худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар бүртгэдэг. Бүртгэл нь талуудын хүсэлт зоригт нийцсэн хууль зүйн хүчин төгөлдөр байхыг шалгадаг үүний дагуу зөвхөн өмчлөлийн бүртгэлийг хөтөлдөг байгууллага юм. 

Зээлийг барьцаа хөрөнгөөр төлөхөөс өөр аргагүй болсон хүмүүсийн хувьд 3 шатны шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжигддаг. Харин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд арилжааны банкинд хохирол учруулчихсан, хохиролдоо эд хөрөнгөө тооцоод өгье гэхээр мөн л бүртгээгүй. Сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон этгээд өмгөөлөгчтэйгөө улсын бүртгэлийн байгууллагад очоод хохирлоо төлчихвөл ял шийтгэл нь хөнгөрөх гээд байна гэж хэлээд хүсэлтээ бичиж өгч байж нэг удаа бүртгэж жишээ байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь өмчлөгч болон арилжааны банкны хооронд хийгдэж байгаа зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий гэрээг бүртгэхгүй, бүртгэхээс татгалзаж байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 10 дугаар сараас эхлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байдаг.  

2016 оны 5 дугаар сарын үед улсын бүртгэлийн байгуулага нийт арилжааны банкуудын барьцааны гэрээг хэрхэн хэрэгжүүлж буй талаар мониторинг судалгаа, шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд барьцааны гэрээ байгуулсан мөртлөө зээлдэгч барьцаалагч нар харилцан тохиролцож банкны өмчлөлд шилжүүлж байгаа үйлдлийг цаашид бүртгэхийг зогсоосон гэж нийт арилжааны банкуудад мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу Х ХХК-ийн хувьд тухайн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авч байгаа үйлдэл нь банк өөрөө  өмчлөгч болох зорилготой биш, тусгай зөвшөөрлийн болон зээлийн үйл ажиллагааны хүрээнд өмчлөлдөө түр шилжүүлэх, барьцааны хөрөнгийг бусдад худалдах замаар зээлийн төлбөрийг төлүүлэх, цаашид зээлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах талаар хуульчлагдсан байдаг. 2016 оны эхний хагас, 2017 онд эдийн засгийн хямрал үргэлжилсэн. Энэ хугацаанд зээлдэгч зээлээ төлж чадахгүй болох, зээлээ ямар нэг байдлаар буюу хөрөнгөө тооцож төлснөөр зээлийн хүүг тооцох хугацааг зогсоох зорилготой харилцан тохиролцож гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлдэг болсон. Үүнтэй холбоотой “Х” ХХК нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандахад бүртгэхээс татгалзах хэд хэд удаагийн тохиолдол гарсан.

2016, 2017 оны хувьд арилжааны банкуудын хувьд нэг л хүн байгаа. Энэ асуудлаар өдөр болгон ханддаг. Тухайн үед хяналт шалгалт хийсэн н.Т******* гэх дарга болон өнөөдөр шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Э.О нар арилжааны банкуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байсан. Энэ уулзалтаар яагаад эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа шалтгаан үндэслэлийн талаар ярилцсан байдаг. 

Барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангана гэдэг хуульд заасан 2 үндэслэлээр буюу шүүхийн болон шүүхийн бус журмаар явагдах ёстой. Үүнээс өөр хэлбэрээр явахгүй гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчим, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомжид байгаа зарчмаас харахаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ эдэлж, хангагдсан байдаг. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд  3 шатны шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж барьцааны эд хөрөнгийг борлуулахын тулд 2 шатны дуудлага худалдаа явагддаг. 2002 оны Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөртөө тооцож авах хүртэл дунджаар 1.5-2 жилийн хугацаа зарцуулдаг. 1.5-2 жилийн хугацаанд энэ ажиллагааг бүхэлд нь явуулна гэхээр зээлдэгчийн хувьд алдагдалтай. Арилжааны банкуудын хувьд хүүг чинь зогсоогоод 2 жил хүлээх нь алдагдалтай. Арилжааны банкууд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээд юм. Иймд зээлдүүлэгчийн болон арилжааны банкны хувьд алдагдалтай.

Үл хөдлөх хөрөнгөөр зээлдүүлэгч зээлээ төлөх хүсэлтээ өгөхөд улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг нь шилжүүлж бүртгэхгүй гэдэг. Зарчмын хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийлгэх гэхээсээ илүү өмчлөгч болохын хувьд захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх гэхээр улсын бүртгэлийн байгууллага өмчлөгчийн захиран зарцуулах эрхээ хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэхэд нь хязгаарлалт тавьж байна. 

Хариуцагч байгууллагаас татгалзах үндэслэлээ манайх зөвхөн худалдах худалдан авах гэрээгээр бүртгэлийг шилжүүлнэ, өөр гэрээгээр шилжүүлэхгүй, ийм гэрээ байж болохгүй гэх мэт байдлаар буцаадаг. Зах зээлийн чөлөөт эдийн засгийн нийгэмд амьдарч байгаа бол хуулиар хориглосон бүх гэрээ, хэлцлийг хүлээн зөвшөөрөх, гэрээний чөлөөт байдлын зарчимтай зөрчилдөж эхэлдэг. Үүнээс 2 тал хугацаа алдахыг хүсдэггүй, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлье гэхээр нэмэлт татварын асуудал гарч ирдэг. 

Манай компани өмнө нь гэрээг худалдах, худалдан авах гэрээгээр бүртгэж байгаад бизнессийн үйл ажиллагаа руу биш үндсэн үйл ажиллагаа руу орж эхэлсэн. Яагаад танай гүйцэтгэх захирал чинь энэ гэрээн дээр гарын үсэг зураагүй вэ, зээл хариуцсан хүн чинь зурсан байна гэх мэтээр ярьдаг. Үл хөдлөх хөрөнгийг банк түр өмчлөлдөө шилжүүлж аваад зээлдэгчийн зээлийг тэглэж, дараа нь худалдан борлуулах замаар тухайн зээлийг хаах зорилготой. Үүнтэй холбоотой эд хөрөнгөд нэмүү өртөг, татвар нэмж тооцдоггүй онцлогтой. Цаашдаа худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар байгууллагын дотоод үйл ажиллагаа руу оролцож, гүйцэтгэх захирал чинь гэрээнд гарын үсэг зурах эрхтэй эсэх талаар асуудаг болсон. Өмнө нь энэ ажиллагаа явагддаг байсан, зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийг хааж болдог байсан ба энэ ажиллагааны эцсийн зорилго нь зээлийг төлүүлэх юм.

Шүүхийн журмаар явбал хугацаа алддаг тул хэн алинд ашиггүй, мөн найдваргүй зээлдэгч гэсэн бүртгэлд орохгүйн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зээлдэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ бүх харилцаа анхнаасаа барьцааны эд хөрөнгөөс болж үүсч байгаа. Улсын бүртгэлийн газар хуулиар хориглоогүй байхад хязгаарлалт тавьж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь бусад хууль тогтоомжийн нийтлэг зарчимд нийцэхээргүй байна. 

Мөн түүнчлэн өөр бусад тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас “...барьцаалуулагч өөрөө барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч болохгүй” гэдэг. Банк нь барьцаалсан эд хөрөнгийг худалдаж авч болохгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомжид зааснаар ажиллагаа хийгдэх ёстой. Мөн гуравдагч этгээдэд л хувьд худалдаж болно” гэх тайлбарыг хэлдэг. Агуулгын хувьд гуравдагч этгээдэд худалдаж байгаа тохиолдолд хориглосон заалт холбогдох хууль тогтоомж байхгүй. Үүний нэг илрэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2 дахь дуудлага худалдаа явуулахад төлбөр төлөгч өөрөө оролцох эрхтэй байдаг. Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хэлбэрийг харахад худалдах, худалдан авах гэрээг бүртгэж байгаа нь нийт арилжааны банк, өмчлөлөө шилжүүлж байгаа иргэний хувьд хүчин төгөлдөр бус дүр үзүүлсэн хэлцэл хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг.

Арилжааны банк Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хариу төлбөрийг төлөх хуулийн зохицуулалт байхгүй. Харин худалдаж байгаа этгээдэд эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлж байгаа тохиолдолд арилжааны банкнаас хариу төлбөрийг авахдаа биш өөрөө өглөгтэй тул түүндээ тооцоод өгье гэдэг. Харин талуудын хүсэл зоригоос хамааран өөрөөр гэрээ байгуулахыг шаардаж түүнийг нь биелүүлсэн тохиолдолд бүртгэж өгнө гэж ажиллаж байгаа нь үндэслэлгүй. Төлбөр тооцох гэрээ байгуулаад очиход бүртгэдэггүй. Харин худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар бүртгэдэг. Бүртгэл нь талуудын хүсэлт зоригт нийцсэн хууль зүйн хүчин төгөлдөр байхыг шалгадаг үүний дагуу зөвхөн өмчлөлийн бүртгэлийг хөтөлдөг байгууллага юм. 

Зээлийг барьцаа хөрөнгөөр төлөхөөс өөр аргагүй болсон хүмүүсийн хувьд 3 шатны шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжигддаг. Харин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд арилжааны банкинд хохирол учруулчихсан, хохиролдоо эд хөрөнгөө тооцоод өгье гэхээр мөн л бүртгээгүй. Сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон этгээд өмгөөлөгчтэйгөө улсын бүртгэлийн байгууллагад очоод хохирлоо төлчихвөл ял шийтгэл нь хөнгөрөх гээд байна гэж хэлээд хүсэлтээ бичиж өгч байж нэг удаа бүртгэж жишээ байдаг.

 Гэрчийн хэлж байгаа шиг тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийг хүссэн өргөдлөө нотариатаар батлуулаад улсын бүртгэлд өгч байсан. Эд хөрөнгөө шилжүүлэхгүй гэж байгаа хүмүүсийн хувьд хууль зүйн мэдлэг сайтай. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 7 жил манай байгуулагатай зөвхөн үнэлгээний асуудлаас болж маргаад явж байгаа хүн ч бий. Талууд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлээд хүсээд очиход бүртгэхгүй гэдэг нь хүндрэл үүсгэж байгаа нь нийт арилжааны банкууд болон тэдгээрийн үйлчлүүлэгч нарын нийтийн ашиг сонирхолд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт Х ХХК нь хэд хэдэн төрлийн гэрээ хийж хандсан. 2016 оны 06 дугаар сард бүх арилжааны банкны барьцааны гэрээг хуулийн дагуу байгуулагдаж байна уу, улсын бүртгэлд бүртгэхдээ барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгасан. Улсын бүртгэлээр дамжуулаад өмчлөгчийн эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй байдаг. Улсын бүртгэлд барьцааны гэрээгээр Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлж байгаа. Бүртгэгдсэн барьцааны гэрээг нэг бүрчлэн шалгахад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахдаа шүүхийн бус журмаар шийдвэрлэнэ гэсэн утгатай байдаг. 

Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа шүүхийн журмаар ажиллагаа хийгдвэл 1.5-2 жил шаардлагатай болдог гэж тайлбарлаж байна. Шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Энэ талаар гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомжид нарийвчлан зааж өгснө байдаг.  Х ХХК-ийн барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт шүүхээс гадуур үл хөдлөх хөрөнгийг худалдахаар тохиролцсон бол дуудлага худалдаагаар оруулна гээд энэхүү гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар банкинд шаардах эрх үүссэн бол барьцаа хөрөнгийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдан нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар байна.  Мөн түүнчлэн уг гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй хүчинтэй байхад дахиад төлбөр тооцож, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хийж нэхэмжлэгч талаас мэдүүлэг гаргадаг.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу манай байгууллага бүртгэлийг хөтөлж явуулдаг. Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт өмнөх өмчлөх эрх хүчинтэй байхад дараагийн бүртгэлийг хийхгүй гэж заасан. Өмнө нь барьцааны гэрээ бүртгэлтэй байхад төлбөр шилжүүлэх, эсхүл гэрээ байгуулахын тулд барьцааны гэрээнд заасан шаардлагын дагуу мэдүүлгийг нь хүлээж авах хэрэгтэй болдог. Гэрээнд шүүхийн болон шүүхийн бус журмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тусгасан байдаг. Шүүхийн бус журмаар эд хөрөнгийг шууд худалдах эсвэл дуудлага худалдаагаар оруулж худалдах 2 аргыг хуулинд нарийвчлан зааж өгсөн байгаа. Энэ 2 аргын аль нэгийг хэрэглээд барьцааны хөрөнгийг худалдаад төлбөрөөс нь зээлээ хаах ёстой. Гэтэл банкинд өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ болон өмнөх барьцааны хүчинтэй байгаа гэрээний дагуу төлбөрөө тооцож худалдаад, төлбөрөөс нь зээлээ төлөх зохицуулалт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт байдаг.

Нэхэмжлэгч худалдахыг шаардах эрхтэй болохоос биш шилжүүлж авах талаар шаардах эрхгүй. Мөн Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн эрхийг хангана. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж заасан. Иргэний хуулийн зарчим нь барьцааны зүйлийг худалдаад төлбөрөөс нь үүргийн гүйцэтгэлийг хангах эрхтэй.

 Барьцааны эрхийн зорилго нь өмчлөх эрх дээр үүсдэг болохоос биш, өмчлөх эрхийг хангадаг гэрээ биш. Банк тухайн өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээл өгөөд тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас биш тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах хуулийн зохицуулалт байхгүй. Дуудлага худалдаагаар худалдах тохиолдолд 2 шатны дуудлага худалдааг хөндлөнгийн хуулийн этгээд зохион байгуулна. Энэ нь шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх ажиллагаа юм. Шүүхийн журмаар албадан дуудлага худалдаа явуулж амжилтгүй болсон тохиолдолд банкинд шилждэг тохиолдол маш их байдаг. 

Хөндлөнгийн хуулийн этгээд гэдэг нь үл хөдлөх хөрөнгө борлуулалтын чиглэлээр мэргэшсэн хуулийн этгээд уг дуудлага худалдааг зохион байгуулдаг. 2 шатны дуудлага худалдаа амжилтгүй болоход банк эд хөрөнгийг шилжүүлж авах эрхгүй, дуудлага худалдаагаар банкинд худалдах, эсвэл хөндлөнгийн этгээдэд худалдахад ямар ч ялгаа байхгүй.

Хуулийн дагуу барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь тухайн эд зүйлийг дуудлага худалдаагаар зарах нь зүйтэй гэсэн хуулийн шаардлага тавьдаг. Түүнээс биш банк болон өмчлөгчийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийг шилжүүлж байгаа гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа хэдий ч өмнө нь барьцааны гэрээ хүчинтэй байхад банк энэ гэрээг дуусгавар болгож өгөөч гэсэн албан бичиг ирүүлээд бид гэрээг хүчингүй болгон,  худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлдэг. Гэтэл үүнээс харахад барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Учир нь өмчлөгч өмчөө хэнд худалдаж байгаа нь бидэнд хамааралгүй, өөрийнх нь эрхийн асуудал тул манай зүгээс оролцох шаардлагагүй болоод худалдах, худалдан авах гэрээгээр бүртгэж байгаа. 

Мөн түүнчлэн бүртгэлийн байгууллагыг банкны дотоод асуудалд оролцож байна гэж тайлбарыг хэлж байна. Банк өөрөө хуулийн этгээд өмчлөгчийн хувьд хэн энэ эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэх, үүсгэн байгуулагч нь хэн бэ, захиран зарцуулах эрхтэй этгээд аль нь вэ гэдгийг хуулийн этгээдийн хувьд тодорхойлох боломжгүй байдаг тул манай зүгээс дээрх зүйлүүдийг тогтоохоос өөр аргагүй болдог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ. 

                                                      ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын /хуучин нэрээр/ 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 12/******* тоот албан бичгээр Монголын банкуудын холбоонд мэдэгдэл хүргүүлжээ . 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөгч болон арилжааны банкны хооронд хийгдэж байгаа зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий гэрээг бүртгэхгүй, бүртгэхээс татгалзаж байгаа эс үйлдэхүй нь нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа, хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” 158.3-д “Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй”, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №53 дугаар Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2 дугаар зүйлийн 2.6.В-д “Харин үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах буюу шүүхээс тогтоосон өөр хэлбэрээр худалдана” гэж тайлбарлажээ. 

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэжээ.

Дээрхээс дүгнэвэл зээлдэгчийн өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмнө хүлээж буй өр төлбөрийн үүрэгт тооцон шилжүүлэх ажиллагаа нь зөвхөн тухайн эд хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг төлөх замаар хангагдах боломжтой байх бөгөөд барьцаалагч, барьцаалуулагчийн хэн альных нь хүсэлтээр, эсхүл тэдгээрийн хооронд байгуулсан аливаа хэлцлийн үндсэн дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шууд шилжүүлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хууль тогтоочоос барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг тухайлан /нарийвчлан/ хуульчилсан байх тул нэхэмжлэгчээс гаргасан “үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмнө хүлээж буй зээлийн төлбөрийн үүрэгт тооцон шилжүүлэх гэрээ”-г бүртгэхгүй байгаа хариуцагчийн үлдэл эс үйлдэхүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн уг үйлдэл нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох Өмчлөгч болон арилжааны банкны хооронд хийгдэж байгаа зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий гэрээг бүртгэхгүй, бүртгэхээс татгалзаж байгаа эс үйлдэхүй нь нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа, хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ