| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0193/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 195
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,
иргэний нэхэмжлэгч Б.Ш ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А ,
шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х д холбогдох 1913********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баяннуур суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А.Х , регистрийн дугаар БВ70******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдийн хооронд Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж хууль бусаар 3.8 м.куб хуурай түлээний мод бэлтгэж, улмаар өөрийнхөө эзэмшлийн “ЮМЗ-6” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч А.Х гаас мэдүүлэхдээ: Гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
2. Иргэний нэхэмжлэгч Б.Ш ээс мэдүүлэхдээ; Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн байгаа. Шүүгдэгч А.Х гаас 684.000 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль хамгаалах сангийн дансанд оруулж өгнө үү гэв.
Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэний нэхэмжлэгч Б.Ш ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баяннуур сумын 4 дүгээр багийн иргэн яллагдагч А.Х д холбогдох хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас иргэний нэхэмжлэгч томилуулахаар 27/4739 тоот албан бичиг ирүүлсэн байна. Уг албан бичгийн дагуу тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт байгаль хамгаалагч ажилтай намайг томилсон байх тул иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн А.Х нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Равжил” гэх нэртэй газрын ойгоос бургас бэлтгэсэн бөгөөд хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 684.000 төгрөгийг бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
2. Гэрч Х.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баяннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг ба миний ажил байдлын тодорхойлолтод заасны дагуу түлээ мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрлийг би олгодоггүй бөгөөд миний бие тухайн сум хариуцсан байгаль хамгаалагчийн сумын ард иргэдэд олгосон түлээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхэд мөн тухайн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм. Дээрх иргэд нь сумын байгаль хамгаалагч Ж.А аас ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Тухайн сумын жилд бэлтгэж ашиглах түлээ модны хязгаарыг оны эхэнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталж өгдөг юм. Уг түлээ модны дотор нь хус, улиас, бургас гэсэн модны төрлүүд багтдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
3. Гэрч Ж.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчаар ажилладаг ба миний ажил байдлын тодорхойлолтод заасны дагуу түлээ мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрлийг би олгодоггүй юм. Тус сумын Л.О , З.С болон А.Х , Б.Е нар нь хууль бусаар түлээний мод бэлтгэсэн гэдгийн байгаль хамгаалагч Ж.А аас сонссон юм. Иргэн А.Х , Б.Е нар Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Равжил” гэх арлаас бэлтгэсэн талаар, иргэн З.С нь “Хар толгой” гэх нэртэй уулнаас харгана бэлтгэсэн, Л.О нь “Мөргөлжин” гэх газарт байдаг хаваржаанаас харгана бэлтгэсэн талаар сонссон юм. Надад энэ талаар өөр мэдэх зүйл байхгүй. Б.Е , А.Х зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн гэх “Равжил” гэх газар нь манай Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг голын цаад талын ой нь Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
4. Баян-Өлгий аймаг Сум дундын ойн ангийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас/,
6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,
7. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,
8. Яллагдагч А.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баяннуур сумын 4 дүгээр багт эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай гэрт ямар нэгэн ажил төрөл эрхэлсэн хүн байдаггүй. Би өөрийн хэрэгцээнд Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Равжир” арлын ойгоос өөрийнхөө «ЮМЗ» маркийн трактороор бургас мод түүж бэлтгэж, ачиж сумын төвд ирж байгаад Баяннуур сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ш-д баригдаж, цагдаагийн кабонд ирж саатуулагдсан юм.
Надад мод бэлтгэх тусгай зөвшөөрлийн бичиг байгаагүй. Би ойгоос мод бэлтгэхээс өмнө тусгай зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ, мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Ойгоос мод бэлтгэхэд ашигласан трактор нь миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрөө уг тракторыг 25 жил унаж хэрэглэж байна. Гэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох ямар нэгэн эрхийн үнэмлэх байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 228.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Үүнийг төлж барагдуулах болно. Миний бэлтгэсэн мод нь хуурай, бургас мод бөгөөд нэг тракторын чиргүүл мод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45-дугаар хуудас/,
9. А.Х н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч А.Х нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдийн хооронд Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж хууль бусаар 3.8 м.куб хуурай түлээний мод бэлтгэж, улмаар өөрийнхөө эзэмшлийн “ЮМЗ-6” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, байгаль орчин учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Х н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Шүүгдэгч А.Х нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдийн хооронд Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж хууль бусаар 3.8 м.куб хуурай түлээний мод бэлтгэж, улмаар өөрийнхөө эзэмшлийн “ЮМЗ-6” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль орчин 684.000 учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан
- Иргэний нэхэмжлэгч Б.Ш ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн А.Х нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Равжил” гэх нэртэй газрын ойгоос бургас бэлтгэсэн бөгөөд хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 684.000 төгрөгийг бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
- Гэрч Х.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баяннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг ба миний ажил байдлын тодорхойлолтод заасны дагуу түлээ мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрлийг би олгодоггүй бөгөөд миний бие тухайн сум хариуцсан байгаль хамгаалагчийн сумын ард иргэдэд олгосон түлээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхэд мөн тухайн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм. Дээрх иргэд нь сумын байгаль хамгаалагч Ж.А аас ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Тухайн сумын жилд бэлтгэж ашиглах түлээ модны хязгаарыг оны эхэнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталж өгдөг юм. Уг түлээ модны дотор нь хус, улиас, бургас гэсэн модны төрлүүд багтдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
- Гэрч Ж.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчаар ажилладаг ба миний ажил байдлын тодорхойлолтод заасны дагуу түлээ мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрлийг би олгодоггүй юм. Тус сумын Л.О , З.С болон А.Х , Б.Е нар нь хууль бусаар түлээний мод бэлтгэсэн гэдгийн байгаль хамгаалагч Ж.А аас сонссон юм. Иргэн А.Х , Б.Е нар Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Равжил” гэх арлаас бэлтгэсэн талаар, иргэн З.С нь “Хар толгой” гэх нэртэй уулнаас харгана бэлтгэсэн, Л.О нь “Мөргөлжин” гэх газарт байдаг хаваржаанаас харгана бэлтгэсэн талаар сонссон юм. Надад энэ талаар өөр мэдэх зүйл байхгүй. Б.Е , А.Х зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн гэх “Равжил” гэх газар нь манай Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг голын цаад талын ой нь Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймаг Сум дундын ойн ангийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,
- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,
- Яллагдагч А.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баяннуур сумын 4 дүгээр багт эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай гэрт ямар нэгэн ажил төрөл эрхэлсэн хүн байдаггүй. Би өөрийн хэрэгцээнд Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Равжир” арлын ойгоос өөрийнхөө «ЮМЗ» маркийн трактороор бургас мод түүж бэлтгэж, ачиж сумын төвд ирж байгаад Баяннуур сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ш-д баригдаж, цагдаагийн кабонд ирж саатуулагдсан юм.
Надад мод бэлтгэх тусгай зөвшөөрлийн бичиг байгаагүй. Би ойгоос мод бэлтгэхээс өмнө тусгай зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ, мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Ойгоос мод бэлтгэхэд ашигласан трактор нь миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрөө уг тракторыг 25 жил унаж хэрэглэж байна. Гэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох ямар нэгэн эрхийн үнэмлэх байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 228.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Үүнийг төлж барагдуулах болно. Миний бэлтгэсэн мод нь хуурай, бургас мод бөгөөд нэг тракторын чиргүүл мод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45-дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.Х н гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэх гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт, ахуйн амьдрал нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Х н гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Х г гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч А.Х н үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 3.8 м/куб х 60.000 төгрөг=228.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Б.Ш ий мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 228.000 төгрөгийн хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Х зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 228.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 684.000 төгрөг болж байгаа ба шүүгдэгч А.Х хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч А.Х гаас 684.000 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль хамгаалах сангийн дансанд оруулахаар шийдвэрлэв.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Х г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн, мөн урьд нь ял шийтгүүлж байсан байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.
Шүүгдэгч А.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Х оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч А.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/149 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолоор шүүгдэгч А.Х н эзэмшлийн гэх ЮМЗ-6 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/ шүүгдэгч нь хууль бусаар бэлтгэсэн модыг улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн байна. Мөн хэргийн хамт ирүүлсэн дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс үзэхэд эзэмшигч нь Лекейн Тогой, Аскербайн Х нарын нэр дээр бүртгэлтэй байгаа тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/149 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х н хууль бусаар бэлтгэж, Баяннуур сумын цагдаагийн хэсэгт хадгалагдсан 3.8 м.куб түлээний бургас модыг, шүүгдэгч А.Х гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 300.000 төгрөгийг /тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан/ тус тус албадан гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Мөн “ЮМЗ-6” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.Х д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Т.д даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х г 250 “хоёр зуун тавь” цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч А.Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Х гаас 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль хамгаалах сангийн дансанд оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х н эзэмшлийн “ЮМЗ-6” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Х д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй зэргийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Х н “ЮМЗ-6” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.Х д буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Х н хууль бусаар бэлтгэсэн 3.8 м.куб түлээний бургас модыг, шүүгдэгч А.Х гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 300.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж, улсын орлого болгосугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т